Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

2 цаг 35 мин
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Энэ удаа Монгол Улсын  Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийн  ярианаас нийтлэв.

Би Монгол Улсын дөрөв дэх буюу 1992 оны Үндсэн хуулийн тухай ярих болж байх шиг байна. Тэгвэл энэ хуулиас өмнөх Үндсэн хуулиуд хуучин хуулийн заалт дээр тулгуурлан засч сайжруулах маягаар бүтээгдэж ирсэн байх юм. Харин 1992 оны хууль бол алин дээр нь ч тулгуурлаагүй цоо шинэ байдлаар бий болсон гэдгийг онцлон хэлье. Үзэл санааны үүднээс тодорхой хэлэх юм бол либериал хэв шинжтэй гэж болох.

Либералист гэдэг чинь улс төрийн онолооор хувь хүний эрх чөлөөг дээдлэнэ гэсэн үг. Үүнийг жаахан задлах юм бол либерализмын тулгын гурван чулуу болох хувь хүний эрх, эрх чөлөө, чөлөөт худалдаа, өмчийн олон хэлбэрийг зөвшөөрсөн байдал хийгээд засаг, төрийн эрх мэдэл хязгаарлагдмал байхыг заасан байдаг. Энэ гурав нь Үндсэн хуульд туссан учир хуулийн гол амин сүнсийг либерализм гэж хэлж болно.

Нөгөө талаар Үндсэн хуулийг ардчиллын, нийгмийн эрх чөлөө, шударга ёсны онолууд дээр тулгуурладаг. Цаашлаад хэлэхэд 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалын шинж чанар нь юу юм бэ гэвэл 1992 оны Үндсэн хууль ямар нэг нийгэм байгуулья гэж тунхаглаагүйд оршино. Монгол Улс бол зорьж байгаа нийгмээ хүмүүнлэг, ардчилсан гэхийн оронд цогцлоон хөгжүүлнэ гэсэн байгаа.

Өөрөөр хэлбэл алив нийгэм гээд нэг юм байгаа даа. Тэнд хүмүүнлэг бас ардчиллын шинж чанар хадгалагдаж байх учиртай. Тэгвэл үүнийг хөгжүүлье, боловсронгуй болгоё, урагш нь ахиулья гэсэн заалттай гэж ойлгож болно. Бид 30 гаруй жил Үндсэн хуулийнхаа үзэл санааг тайлбарлахыг оролдож ирлээ. Миний хувьд 2022 онд “Монгол Улсын Үндсэн хуулийн шинжлэх ухааны тайлбар” гэсэн нэртэй томоохон ном бүтээсэн. Энэ номондоо хүмүүнлэг, иргэний нийгэм гэж юу юм бэ гэдгийг хэлэхийг хичээсэн. Энэ тухай эрдэмтэд судлаачдын дунд нэлээд маргадаг байлаа.

Тэгвэл миний хувьд урьд өмнө гарч байгаагүй санаа тайлбарыг хийж хүмүүнлэг нийгэм гэдэг бол хүний төлөө тавих өрөвч санаа, халамж гэсэн шууд утгатай биш. Монгол Улс тэр зэрлэг капитализмын замаар унах ньу унаад, босох нь босоод явна гэсэн санаа ч бүр биш эдийн засгийн амьдралыг төр, засаг нь зохицуулаад нийгмийн орлогыг дахин хуваарилаад ядуу зүдүү хэсэг бүлгээ харж хандаад явах учиртай. Бүх юмыг ашиг гэсэн цонхоор харах ёсгүй. Хүний сайн сайхан амьдралыг бий болгоно гэсэн санаа бий.

Хүмүүнлэг нийгмийг хөгжүүлнэ гэдгийн хууль зүйн утга нь юу вэ гэвэл алив хуулиа тогтоохдоо эрх баригч хүчин өөрсдийн үзээл санаагаар биш хамгийн гол нь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэхэд чиглэх ёстой гэдгийг тодруулж хэлсэн бий. Ардчилсан нийгэм гэдэг нь засгийн бүх эрх ард түмнээс эх сурвалжтай байхыг хэлдэг. Энэ талаар манай улсын Үндсэн хуульд нэг ташаадуу заалт байдаг юм. Засгийн эрх ард түмний мэдэлд байна гэж...Зарим улсын Үндсэн хуульд ч иймэрхүү заалт бий. Энэ ташаа заалтыг ч улс үндэстэн бүр тайлбараар зөвтгөж ойлгоод, хэрэгжүүлээд явдаг. Тухайлбал, уг заалтыг засгийн бүх эрх ард түмнээс эх сурвалжтай гэж ойлгох ёстой юм. Үүнийг Монгол Улсад мөрдөж буй 800 гаруй хуулиар залруулан зөв ойлголт авч хэрэгжүүлж байна.

Бас нэгийг хэлэхэд ардчилсан нийгэмд ард түмнээ төлөөлсөн УИХ-д суугаа гишүүд бүр нам бүлэглэлийнхээ төлөө биш өөрийнхөө төлөө бүр биш шударга шулуун ажиллах учиртай. Гэтэл энэ талаар дутагдалтай байдгийг бид бэлхнээ харж байна. Тэгэхээр ардчилсан нийгмийн мөн чанар төгс төгөлдөр байна уу, үгүй юу. Эргэлзээтэй хэрэг.

1992 оны Үндсэн хууль бүтцийн хувьд Монгол Улсын бүрэн эрхэт байдал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэхээс эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх үүрэг, Засгийн газрын үйл ажиллагааг бас шүүх, эрх мэдэл болон орон нутгийн захиргааны байгууллага хэрхэн ажиллах вэ гэдгийг нарийвчлан заасан зургаан бүлэг, 70 зүйлээс бүрддэг. Монгол Улсын Үндсэн хуулийн хамгийн сүүлд чухал хоёр үг бий. Мэдэгтүн, сахихтун гэж. Энэ нь хүн бүр Үндсэн хуулиа мөрдөе, хамгаалья, үр шимийг нь хүртэе гэж байгаа бол эхлээд мэд гэсэн гүн гүнзгий агуулга. Мэдсэнийхээ дараа сахих тухай асуудал аяндаа гарч ирнэ гэдгийг хэлсэн бий. 

Би хуульч, судлаач хүний хувьд 1200 хуудас бүхий тэр “Монгол Улсын Үндсэн хуулийн шинжлэх ухааны тайлбар” бүтээлдээ шинэ Үндсэн хуулийн заалт бүрээр нь тайлбарлахыг хичээсэн юм. Тэгээд 1992 оны Үндсэн хууль бол Монголын ард түмний оюун бодол, хүсэл эрмэлзлэл, туршлага сургамжийг бүрэн шингээж чадсан сайн хууль болжээ гэж бодсон. Үндсэн хуульд өөрчлөлт хийе, засч залруулья гэж ярьдаг хүний нэг л байсаан би. Одоо ч энэ санаагаа орхиогүй ээ. Үндсэн хуульд маань засч сайжруулмаар юмс бий. Тухайлбал, социализмын үеийн нэр томьёо байсаар л байна. Бас төрөө дээдлэнэ гэж бий. Төр гэдэг чинь байнга дээдэлж байх онгон шүтээн биш шүү дээ. Уг нь хуулиа дээдэлнэ гэж байх учиртай юм л даа.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 228 (7472)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

2 цаг 35 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

2 цаг 35 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

2 цаг 35 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

2 цаг 35 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

2 цаг 35 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

2 цаг 35 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

2 цаг 35 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

2 цаг 35 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

2 цаг 35 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

2 цаг 35 мин