Т.САЙХАН
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулж буй “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” сэдэвт чуулга уулзалт өнөөдөр /01.11/ төрийн ордонд болж байна. Тус чуулга уулзалтыг “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд зохион байгуулж байгаа юм. Чуулга уулзалтад улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэлцүүлгийн үеэр оролцогчид буюу нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн цуглуулсан 50 мянган хүний гарын үсэгтэй шаардлагыг хүлээн авч байгаа талаар хэллээ. Мөн цаашид үүсээд буй нөхцөл байдалд бодит хариуцлага тооцдог жишиг бий болгоно гэдгийг онцлов.
Эх сурвалж:www.polit.mn