Л.Пүрэвгял: Анхдугаар Үндсэн хуулийг сайн хууль болсон гэж дүгнэнэ

2023-01-11
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт ой энэ сарын 13-нд  тохионо. Ойн хүрээнд АИХ-ын депутат Л.Пүрэвгялтай ярилцлаа. 

 

-Та АИХ-д Баянхонгор аймгийн 89 дүгээр тойргоос сонгогдож байжээ. Тухайн үед депутатуудыг хэрхэн сонгож байв?  


-1990 онд анхны чөлөөт ардчилсан сонгууль болсон.  Би тухайн үед Баянхонгор аймгийн  Эрдэнэцогт суманд сум, нэгдлийн даргаар ажиллаж байлаа. Анх АИХ-д нэр дэвшинэ ч гэж бодоогүй, хүн дэвшүүл ч гэж хэлээгүй. Манай намаас нэг саальчин эмэгтэй нэр дэвшихээр болсон л гэж сонсогдож байсан. Гэтэл иргэдээс миний нэрийг гаргаж ирээд шууд л 93 хувийн санал өгөөд депутатаар сонгосон байсан.  Тухайн үеийн сонгууль үнэхээр чөлөөт, ардчилсан байдлаар зохион байгуулагдсан юм шүү. Депутатууд “би сонгогдоё” гэж гүйж явахаас илүүтэй, ард түмний сонголтыг хүндэтгэн орж ирсэн хүмүүс байсан. 


-Та хэдэн онд МАН-д гишүүнээр элсэж байв. АИХ-ын депутат болтлоо хаана ажиллаж байсан бэ?


-Би 1972 онд МАХН-ын гишүүн болж, батлахаа авсан хүн. Тэр үед аймгийнхаа төлөвлөгөөний комиссын мэргэжилтнээр ажиллаж байсан. Тэндээ таван жил болоод аймгийн Статистикийн товчооны даргаар сонгогдож, дараа нь намын дээд сургуульд сурсан байдаг. Сургуулиа төгсөөд,  эргээд  Баянхонгор аймагтаа очоод Галуут суманд сум, нэгдлийн даргаар ажилласан. Тэндээ удахгүй.  Аймгийнхаа намын хороонд Хөдөө аж ахуйн хэлтэс гэж байгуулагдахад тус хэлстийн эрхлэгчээр ажилласан. 1989 оны үед намын санхүүжилтээс эхлээд бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Тэгээд Эрдэнэцогт сумандаа сум нэгдлийн даргаар ажиллаж байгаад АИХ-ын депутатаар сонгогдож байлаа. 


-“Би сонгогдоё” гэж гүйгээгүй, ард түмний сонголтоор ирсэн хүмүүс байсан гэлээ. Депутатын үүрэг хариуцлагыг юу гэж ойлгож хүлээн авч байв?


-Нэгэнт ард иргэд маань итгэл өгч сонгосон учраас эдний төлөө зүтгэх ёстой. Ажил амьдралыг нь сайжруулахад анхаарах ёстой гэж бодсон. Манай Эрдэнэцогт сум аймгийн төвөөс 20 орчим км зайтай.  Байгаль сайхантай, сарлаг ихтэй газар. Надад тухайн үед төрсөн сэтгэгдэл нь ердөө л Эрдэнэцогтчуудынхаа төлөө л мэрийж ажиллана л гэж бодож очсон.  Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж,  Шинэ Үндсэн хууль батлах ажил руу орсон. Тэр үеийн депутатууд Үндсэн хуулийг батлахдаа энэ заалтыг ингээд баталчихвал надад хэрэгтэй, ашигтай  гэсэн сэтгэлээр хандаж байсангүй. Орчин үеийн парламентын гишүүд бол өөрт хэрэгтэй хууль л батлах гэж тэмцдэг болсон байна шүү дээ. Улс оронд л хэрэгтэй бол гэсэн сэтгэлээр хүн бүхэн кнопоо дарж байсан юм шүү.  Үүндээ ч баярлаж, талархаж явдаг. Ер нь анхдугаар Үндсэн хуулийг их  сайн хууль болсон гэж дүгнэнэ. Нэг талын, ягшсан үзэл баримтлалыг бариагүй, өөрчлөлт шинэчлэлтийг дэмжсэн, агуулсан тийм хууль болсон. Энэ бол хамгийн гол зүйл нь гэж би боддог. Зөвшилцөл дээр тогтсон, нэлээд судалгаатай хэлэлцсэн, бүх ард түмний маань оюуны бүтээл шүү дээ. Гагцхүү зөв шударга хэрэгжүүлэх итгэл үнэмшил төрд байгаа хүмүүст дутагдаж байна.  Тухайн үед Улсын бага хурлыг  Их хурлаас сонгодог.  Бага хурал нь 21 гишүүнтэй.  Хоёр шаттай парламент ажилласан. Энэ бол чамгүй зөв тогтолцоо байсан юм шүү. Тухайн үеийн 400 гаруй гишүүн буруу зүйлийг гишгүүлэхгүй, аливаад зөв сэтгэхүйгээр хандаж ирсэн юм шүү. Сүүлийн үед л парламентдаа маш ёс зүйгүй, шударга бус хүмүүс сонгож ирсний гай одоо гарч байна.  Парламентын нэр хүнд ч уналаа.  Ард түмэн ч төрд итгэх итгэлгүй болж байна. Ийм болж байгаагаа сүүлийн үед хууль, эрх зүйн талаас нь харж, хуулийн гажуудал мэтээр тайлбарлах боллоо. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Хуульд бус гагцхүү улстөрчдөд асуудал байна. 


-Үндсэн хуулийг 2019 онд өөрчилж байсан.  Мөн одоо өөрчлөх асуудал ярьж магадгүй байна.   Таны хувьд энэ өөрчлөлтүүдтэй санал нэгдэхгүй байна гэсэн үг үү?


-Боловсронгуй болгож сайжруулах асуудал гарч болно. 2019 онд Үндсэн хуульд агуулга, үзэл санааны нэлээд том өөрчлөлтүүдийг хийлээ.  Энэ өөрчлөлтийг би зөв гэж хардаг. Эрин үетэйгээ зохицсон тийм алхам хийж чадлаа гэж дүгнэдэг. Гагцхүү хэрэгжилтэд анхаармаар байна.  Тууштай, шударга хэрэгжүүлэх хэрэгтэй.  УИХ-ын гишүүд маань хувийн эрх ашиг биш, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажилламаар байна.   Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдана гэж ойлгосон.  Яаж өөрчлөх гэж байгаагаа эртнээс сайн тайлбарламаар байна. Эхний удаад парламентын гишүүдийн тоог нэмэх тухай ярьж эхэллээ.  Үүн дээр төлөөллийн асуудлыг үндэс суурьтай авч үзэх хэрэгтэй. 


-1992 онд шинэ Үндсэн хуулиа батлаад хэрэгжүүлэх тал дээр депутатууд хэр идэвхи санаачлагатай ажиллаж байв?


-Хуулийн хэрэгжилт, төрийн өөрчлөлт шинэчлэлүүд маш зөв явж ирсэн.  Гэхдээ улс орны төсөв мөнгөтэй холбогдоод ирсэн тэр цаг үеэс хувийн ашиг сонирхлууд орж ирсэн гэж би хардаг. Эдийн засаг, бизнесийн хүмүүс улс төр лүү их хошуурч эхэлсэн тэр цаг үеэс улс төрийн гажуудал бий болсон. УИХ-ын гишүүн хүн баян болж хувирсан даа. Анх бид 76 гишүүнтэй байхаар Анхдугаар Үндсэн хуульдаа тунхаглахдаа өнөөдрийнх шиг ийм нөхцөл байдал үүснэ гэж бодоогүй.  76 гишүүн бол тооны хувьд цөөдөөгүй, ихдээгүй. Тухайн цаг үедээ яг л таарсан тоо. Ард түмэн 76 шилдэг хүнээ гаргаад, гишүүд нь улс орноо хөгжүүлээд аваад явах юм байна гэсэн итгэл үнэмшилтэй байсан даа.  


-Тухайн үед парламентад яаж саналаа өгч байв.  Мөн иргэд маань Үндсэн хуулийн асуудлаар хэр мэдээлэлтэй байсан бэ?


-Иргэд мэдээлэл багатай байсан нь үнэн. Гэхдээ  1992 онд баталсан Үндсэн хууль нь Монголын ард түмний оюуны үнэт өв гэдгийг онцолмоор байна. АИХ-ын депутатууд бид ч Үндсэн хуулиа хэрэгжүүлэх, хамгаалахад өнөө хэр нь бие сэтгэлээ чилээж байдаг. Тухайн үеийн эрдэмтэн судлаачид бүгд гар бие оролцон, ард нийтийн санал асуулга явуулж, бүх иргэдийн оролцоог хангасны дүнд 200 мянга гаруй иргэн 1992 оны Үндсэн хуулийн төсөлд санал ирүүлж байсан юм шүү. Мөн АИХ-ын депутатууд зүйл заалт бүрээр нь авч хэлэлцэж байв. Зарим нэг дээр нь 7-8 цаг, нэг өдөртөө багтааж яриад шийдэлд хүрдэг байсан бол зарим дээр нь бол маргаан гараад болдоггүй юм билээ. Арга ч үгүй биз, олон салбараас төлөөлөгч сонгогдоод ирсэн болохоор тэр бүхнээс санал гардаг. Энэ нь ч сайн хууль батлах үндэс болсон доо. 

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 7 (6992)

DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Намаа хариуцаж буй “намуухан” генсекүүд

УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа гурван нам засагт хамтарсан.

4 цаг 1 мин
Америкт гарсан манай сайн эрс ачигдаад ирэх үү

Сүүлийн үед өглөө бүрийг Трампын нэг шинэ шийдвэртэй угтдаг боллоо.

4 цаг 1 мин
Шахмал түлшний “шахаа” утаатай тэмцэх цорын ганц шийдэл мөн үү?

“Зууны мэдээ” сонин нийтийн эрх ашгийг хамгаалсан ээлжит эрэн сурвалжилгаараа шахмал түлшний стандарт түүний орц найрлагад ямар асуудал байгааг хөндсөн билээ.

4 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Чех Улсын Ерөнхий сайд бараалхав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Чех Улсын Ерөнхий сайд бараалхав

19 цаг 51 мин
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хүүхдээс улаанбурхан батлагджээ

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хүүхдээс улаанбурхан батлагджээ

20 цаг 6 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэн хэн зөвлөдөг вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны 11 зөвлөхтэй. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Туваан: Геологи хайгуулын салбарын ажлыг идэвхжүүлэхэд анхаарна

Дэлхийн уул уурхайн салбар газрын ховор элементэд анхаарал ханду

Өчигдөр 06 цаг 00 мин
Санамж бичиг байгуулав

Суугаа улсад монгол иргэдийн тогтвортой оршин суух нөхцөлийг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах тухай Сана

Уржигдар 19 цаг 13 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Уржигдар 12 цаг 32 мин
Ж.Сүхбаатар: Ч.Хүрэлбаатар сайд надаас аминчлан гуйж байсан

Ж.Сүхбаатар: Ч.Хүрэлбаатар сайд надаас аминчлан гуйсан

Уржигдар 12 цаг 24 мин