Д.Энхболд: "Багро" бол европ стандартын дагуу барьсан анхны үйлдвэр

2023-01-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Бизнес, хөгжил” буландаа эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоо, жимс жимсгэнийг боловсруулан бидэнд хүргэдэг Монголын анхдагч компани болох “Bagro” үйлдвэрийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч Д.Энхболдтой ярилцлаа. 

 

-Та ямар мэргэжилтэй хүн бэ. Газар тариалангийн салбартай анх хэрхэн холбогдсон тухай яриагаа эхэлье? 
-Би хуульч мэргэжилтэй. “Багро” ХХК-ийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч. 1990 оны ардчилал, хувьчлалын үетэй зэрэгцэн ганзагын наймаа эрхлэлт ид эрчээ авч байсан он жилүүдэд ахтайгаа хамт Польш, Орос улсаас импортоор бүтээгдэхүүн оруулж ирж зах зээлд нийлүүлдэг байлаа. Ингэж бүтээгдэхүүн импортолж байхдаа эх орныхоо хөрсөнд ургасан түүхий эдийг боловсруулан бүтээгдэхүүн болгоно гэсэн зорилго тавьж 2008 онд компаниа байгуулсан. 2009 оноос үйлдвэрээ ашиглалтад оруулж эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоо, жимс, жимсгэнийг боловсруулан импортыг орлох эцсийн бүтээгдэхүүнээ “Багро” нэрээр хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн. 

 

-“Багро” ямар утгатай нэр вэ? 
-Баясах агро гэсэн утгатай. 


-Үйлдвэр байгуулахаасаа өмнө ямар ажил хийж байв? 
-Бидний үеийнхэн их азтай гэж хэлж болно. Хаанаас ч, ямар ч бүтээгдэхүүн оруулж ирсэн тухайн зах зээлдээ цоо шинэ нь байлаа. Алдаж, онох нь ч хурдан. Энэ  үед ганзагын наймаа эрхэлдэг байсан хүмүүсийн нэг. Орос, Польш, Хятадаас ахтайгаа хамт бараа болон чингэлэг оруулж ирж зардаг байсан. 


-Анх хэдэн ажилтантай үйл ажиллагаагаа эхэлж байв. Одоо хэдэн хүнтэй болж өргөжив?
-Бүтээгдэхүүн үйлдвэр гэдэг нь үйлдвэрлэлийн шугам дамжлага, орон тоо, заавар зөвлөгөөтэйгөө байдаг. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ онцлогоос шалтгаалан шугам дамжлагад ажиллах хүн хүч нь өөр байдаг. Үйлдвэр анх байгуулагдахдаа 50 хүнтэй эхэлж байсан. Үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт гэсэн хэрэглэгчдийн гар дээр хүрэх хүртэлх бүх арга хэмжээг өөрсдөө хийдэг байсан. Харин одоо орчин үеийн зах зээлд нийцүүлэн үйлдвэрлэгч, дистрибюшн гэсэн үндсэн үйл ажиллагаатай болж хуваагдсан. Үйлдвэрлэгч компани болох “Багро” ХХК нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тариалан эрхлэлт хариуцан ажилладаг. Харин дистрибюшн компани болох “WE интернэйшнл” ХХК нь борлуулалт, түгээлт, агуулах, брэндийг хариуцан ажилладаг. Шилжилттэй холбоотой борлуулалт, түгээлт, холбогдох албан тушаалтнууд нь Дистрибютр компани руугаа шилжин бүтцийн өөрчлөлтүүдийг хийсэн. Ингэж ажилласнаар бид бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ илүү анхаарч, эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ илүү төвлөрч, үйлдвэрлэлийн тоо ширхэг, бүтээгдэхүүний төрөл, туслах шугамын үйлдвэрлэл нэмэгдүүлэх гэсэн эерэг нөлөөллүүд бий болж байна. Өнөөдрийн байдлаар бид шинэ бүтэц бүрэлдэхүүнээрээ 50 гаруй ажилтантай ажиллаж байна. 


-Одоо хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-15 жилийн хугацаанд 60 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн туршиж үйлдвэрлэн зах зээлд гаргасан. Одоо 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 


-Анх үйлдвэр эрхэлж байхад болон одоо ямар асуудлууд тулгарч байна. Үүнийгээ хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Аливаа шинэ бизнес хийхэд тулгардаг бүх асуудалтай нүүр тулж байсан. Анх байгуулж байхад татварын бэрхшээлүүд өнөөдрийн татварын бодлоготой харьцуулахад бага байсан. Харин одоо эдийн засгийн хямрал, инфляцын өсөлт, гадаад, дотоод хүчин зүйл нөлөөлөхөөс гадна татварын татаасны бодлого ажил олгогч болон ажилтанд дарамт болж байна. Тодруулбал, ажилчдынхаа цалинг сүүлийн гурван жилд шат дараатайгаар нэмсэн. Гэвч одоогийн инфляцын өсөлтийг давж чадахгүй байна. Эцсийн хэрэглэгчийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байхад эргүүлээд бид үйлдвэрлэлээ хэвийн горимд явуулахад бас л хүндрэлтэй. Бидний төлсөн татварыг эргээд улс орноо хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын зөв зүйлд зарцуулснаар эргээд бидний аж амьдрал, худалдан авалт, үйлдвэрлэл, нийгэм, эдийн засгийн байдал сайжирна. Тиймээс татварын зарцуулалтыг зөв зүйлд нь зарцуулаасай гэж боддог.


-Шил савны хувьд хэрхэн шийдвэрлэж байна? 
-Сав, баглаа боодлын хувьд манай улс үйлдвэрлэгч улс биш 100 хувь гадаад зах зээлээс хамааралтай байдаг. Энэ нь бүтээгдэхүүний өртгийг ойролцоогоор 50 хувийг шууд нэмэгдүүлдэг. Мөн хил, гааль хаалттай байх онцгой нөхцөлүүдэд бид тасалдал, доголдол үүсэх эрсдэлтэй байдаг. 


-Европ стандартын дагуу байгуулсан анхны үйлдвэр болж байсан гэсэн? 
-“Багро” хүнсний үйлдвэр нь ажилчдын ажиллах тав тухтай орчин, цахилгаан, дулаан, халуун хүйтэн ус, цэвэрлэх байгууламж, хүнс үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг иж бүрнээр нь шийдэж чадсан. Мөн салбартаа болон Монгол Улсад Европ стандартын дагуу байгуулагдсан орчин үеийн анхны үйлдвэр болгон эхэлж байсан. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 6 (6991)

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин