Р.Сунак дотоод улс төрд багагүй бэрхшээлтэй тулгарсан

2023-01-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.Батцэцэг

 

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак дотоод улс төрд өвлийн улиралд эмнэлгүүдийн хүнд нөхцөл байдал, хууль бус шилжилт хөдөлгөөн ихсэх зэрэг олон бэрхшээлтэй тулгарч байгаа ч эдгээр асуудлыг шийдвэрлэхээр шийдсэн байна. Энэ тухай Даваа гарагийн орой Daily Mail сонин Британийн засгийн газрын эх сурвалжаас иш татан мэдээлэв.

Эх сурвалж хэлэхдээ, Ерөнхий сайд COVID-19 тахлын үр дагавар, Украин дахь мөргөлдөөн "дэлхийн хэмжээнд эдийн засгийн дарамт шахалт үзүүлсээр" байгаа тул түүнд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг мэдэж байна. "Гэхдээ тэр өөдрөг үзэлтэй бөгөөд Нэгдсэн Вант улсын хамгийн сайхан өдрүүд хүлээж байна гэдэгт итгэлтэй байна" гэж нэрээ нууцалсан эх сурвалж хэлэв.

Шинэ онд Р.Сунак Их Британийн нийгмийн тэргүүлэх зорилтууд болох "Үндэсний эрүүл мэндийн систем дэх хүлээлгийн хугацааг багасгах, хууль бус шилжилт хөдөлгөөнтэй тэмцэх, амьжиргааны өртгийг бууруулахад туслах" зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд уйгагүй ажиллах бодолтой байна.

Р.Сунак юуны түрүүнд эмнэлгийн системийг бүрхсэн "өвлийн хямрал"-ыг даван туулах ёстой гэж хэвлэлд тэмдэглэжээ. Сонины мэдээлснээр, Их Британид олон мянган өвчтөн хэвтэн эмчлүүлэхийн тулд түргэн тусламжийн өрөөнд 12 цагаас илүү хугацаагаар хүлээхээс өөр аргагүйд хүрч, бусад нь түргэн тусламжийн машинд гацаж байна. Британийн засгийн газар энэ асуудлыг шийдэх төлөвлөгөө боловсруулж байна.

Британичуудын санааг зовоож буй хоёр дахь асуудал бол хууль бус цагаачлалын эсрэг тэмцэл юм. Цагаачид Ла-Маншийн сувгийг гаталж, тус улсад дээд хэмжээгээр ирдэг гэж хэвлэлд тайлбарлажээ. Мөн Их Британийн Ерөнхий сайд инфляцийн өсөлтийг даван туулж, цалин нэмэхийг шаардаж, төмөр замын сүлжээг зогсооно гэж сүрдүүлсэн үйлдвэрчний эвлэлүүдтэй асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Р.Сунак Консерватив намын ивээн тэтгэгчид болон дэмжигчдэд хандан "The Sun" сонинд нийтэлсэн захидалдаа Их Британи болон тус нам "хэцүү цаг"-ыг туулж байна гэж бичжээ. Ерөнхий сайд засгийн газрынхаа бүх арга хэмжээ "олон нийтэд таалагдахгүй" гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч "үр хүүхэд, ач зээ нар нь бахархах" улсыг бүтээнэ гэж амлав.

 

Эх сурвалж: polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

12 цаг 5 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

13 цаг 44 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

18 цаг 3 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

18 цаг 8 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

18 цаг 17 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

18 цаг 22 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

18 цаг 34 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

18 цаг 36 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

18 цаг 57 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

18 цаг 59 мин