Хөгжлийн банкны чанаргүй  зээлийн эргэн төлөлт 994.7 тэрбум төгрөгт хүрчээ

2022-12-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР

 

Хөгжлийн банк энэ сарын 26-ны байдлаар чанаргүй 67 зээлдэгчийн 3.2 их наяд багц зээлээс  994.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийлгээд байна. Үүнээс 724.4 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар, Өр барагдуулах үл хөдлөх хөрөнгөөр 89.7 тэрбум төгрөгийг барагдуулсан байна.  Хөгжлийн банк 2021 оны  сүүлээр  3.2 их наядын  зээлийн багцаас 1.8 их төгрөгийн зээл нь чанаргүй болсныг дүгнэж, тус чанаргүй зээлд нийт 765 тэрбум  төгрөгийн эрсдэлийн санг нэмж  байгуулах актыг тогтоож он солигдох өдрүүдэд хамгийн муу мэдээ болж олныг бухимдуулсан байдаг. Нийт 67 зээлдэгч хамрагдаж үүний 40 зээлдэгчийн зээл чанаргүйдэж   44.7 хувь  буюу 37 нь  хэвийн болон анхаарал хандуулах зээлийн ангилалд байсан. Чанаргүй зээлийн хэмжээ 1.8 их наяд төгрөг болж байв. Энэ нь тус банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ хангалтгүй болж дампуурах шатанд орсон байсан. Өнөөдөр тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул эдийн засгийн сэтгүүлчдэд зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгсөн юм.

Тус банк 2022 онд дээрхи чанаргүй активыг бууруулах үйл ажиллагааг авч   хэрэгжүүлсний үндсэн дээр өнөөдрийн байдлаар шүүхийн журмаар 37 зээлдэгчийн 1.6 их наяд төгрөгийг  хянуулж  232.5 тэрбум төгрөгийн зээлийн бүрэн хаасан байна. Түүнчлэн Иргэний шүүхийн ажиллагаа хийж буй 33 зээл, шүүхэд нэхэмжлэл гаргаж  хянан хэлэлцэж буй 17 хэрэг байгаа гэлээ.Тодруулбал, Шүүхийн шийдвэр эцэслэсэн  412.5 тэрбум төгрөгийн 10 зээлээс  энэ онд ес,  2019 онд нэг зээлийг тус тус хаажээ. Одоогоор  ШШГГ-т 200.7 тэрбум төгрөгийн 11 зээл шилжээд байгаа юм байна.  Шүүхийн бус  хялбаршуулсан журмаар таван зээлийг  шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэв. Үүнд 245.1 тэрбум төгрөгийн дүнтэй зээл эзэлж байна.

  АТГ-д 2022 онд 32 зээлд гомдол гаргаж хэрэг үүсгэснээс 20-ийг нь  Эрүүгийн хэрэг үүсгэн прокурорт  шилжүүлээд байгаа.  ӨБҮХХ-д шилжүүлэн авсан 89.7 тэрбум  төгрөгийн  зээл байна. Үүнээс энэ онд дөрвөн зээлийг нь банкинд үнэт цаасжуулан хүлээн авсан гэлээ. Шүүхэд нэхэмжлэл гаргаж хянан хэлэлцэж буй  993.8 тэрбум төгрөгийн 16 зээлээс 2019-2021 онд гурван  зээл байгаа бол 2022 онд 13 зээл хянагдаж байна.  Зээлийн багцын үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болжээ. 

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин