Б.Пүрэвдорж: Шилдэг татвар төлөгч 500 ААН-үүдийн удирдлагад гадаадад зорчих үнэмлэх олгоно

2022-12-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар "Хувийн хэвшлийг төр дэмжих" тогтоолын төслийн тухай асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -ААН-үүдийг дэмжих Монгол Улсын Их хурлын тогтоолын төслийг өргөн барьж байна. Энэ тогтоолын төслийн үндсэн агуулга нь ААН-ийн удирдлагуудыг гадаадад явахад нь албан үнэмлэх олгох тухай асуудал юм. Үүнд хамгийн шилдэг татвар төлсөн ААН-үүдийн удирдлагад нийт 500 үнэмлэх олгох тухай асуудал юм. Сумын тамгын газрын дарга албан үнэмлэх аваад гадаад явдаг. Тэнд очоод хийсэн бүтээсэн ажилгүй, хэл усгүй гайхаж байгаад ирдэг. Тиймээс Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа бизнесийн байгууллагын удирдлагыг гадаад улсад чөлөөтэй зорчиход давуу тал бий болгох зорилгоор тогтоолын төсөл өргөн барилаа. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: -Ганц үнэмлэхийн асуудал мэт харагдаж байгаа ч энэ нь төр хувийн хэвшлээ дэмжихэд том түлхэц болно. Төр баялаг бүтээгчдээ бодитойгоор дэмжих учиртай. Шинэ бизнесийн санаа олоод ир, бид дэмжинэ гэсэн төрийн алхам болох юм. Төрийн алба хаагчид хулгайтайгаа тэмцээд, энд байж байх хэрэгтэй. Монгол Улсын бизнесийнхэн л хөгжүүлж байна. Тиймээс энэ хүмүүст гадаад явах боломжийг нь олгох хэрэгтэй. Маш олон бизнес эрхлэгчид гадагшаа явж чаддаггүй, виз хүлээдэг асуудал бий. Тиймээс хувийн хэвшлийнхнийг дэмжих хэрэгтэй. Төрийн алба хаагчид гадагшаа явснаар нэг доллар ч орж ирдэггүй. Харин бизнес эрхлэгчид гадаад явснаар валют оруулж ирэх боломжтой. 

Эх сурвалж:www.polit.mn 

ЗОЧИН
Сайхан далимдуулах вийдээ
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

22 цаг 21 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

22 цаг 21 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

22 цаг 21 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

22 цаг 21 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

22 цаг 21 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

22 цаг 21 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

22 цаг 21 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

22 цаг 21 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

22 цаг 21 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

22 цаг 21 мин