Ипотекийн зээлийн нөөц сан гэж юу вэ?

2022-12-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

М.ЗҮЙР

 

Иргэд банктай шууд харьцаж зээл авдаг ч цаана нь банк санхүүгийн тогтолцоонд ямар санхүүгийн хэрэгсэл ажиллаж байгааг тэр бүр мэддэггүй. Хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг бий болгох, тасралтгүй олгохын тулд найдвартай санхүүжилтийн тогтолцоо хэрэгтэй бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр нь өөрөө өртөг зардалтай байдаг. 
Ипотекийн 6 хувийн зээлийг бий болгох санхүүжилтийн эх үүсвэрийн 80 хувийг Монголбанк болон 20 хувийг арилжааны банкнууд бүрдүүлж байна. Санхүүжилтийн эх үүсвэрийг Монголбанк нэг хувиар харин арилжааны банк өөрийн эх үүсвэр буюу 13-14 хувийн хүүтэй хадгаламжаар бүрдүүлж байна. Энэ богино хугацаатай эх үүсвэрээр урт хугацаатай зээлийн бүтээгдэхүүн бий болгоход санхүүгийн хэрэгслүүдийг ашигладаг. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хууль болон холбогдох бусад хууль, эрх зүйн зохицуулалтын дагуу баталгаат үнэт цаас гаргаж, тухай бондыг хөрөнгө оруулагчдад худалдан авдаг. 
Нөгөө талаар хөрөнгө оруулагч буюу ипотекийн зээлийн бонд эзэмшигчид бүх эрсдэлийг хүлээж байдаг. Дээрх санхүүжилтийн тогтолцоо ажиллаж байж иргэнд урт хугацаатай 6 хувийн зээл очиж байгаа юм. Ипотекийн зээлийн тогтолцоог хэрэгжүүлэхэд тусгай зориулалттай компанийн нөөц сан гэх ойлголт байдаг. 
Энэхүү санхүүгийн мэргэжлийн нарийн төвөгтэй ойлголтыг Монголын ипотекийн корпораци асуулт, хариулт хэлбэрээр тайлбарласныг хүргэж байна.

-Тусгай зориулалттай компанийн нөөц сан гэж юу вэ?
-Нөөц сан гэж хадгаламж болон хөрвөх чадвартай бусад санхүүгийн хэрэгсэлд байршуулсан мөнгөн хуримтлал юм. 
Олон улсын сайн туршлагын дагуу Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ) эзэмшигчдэд төлөх хүүгийн төлбөрийг саадгүй төлөх зорилгоор нөөц санг бүрдүүлдэг. ИЗББ нь 20-30 жилийн урт хугацаатай санхүүгийн хэрэгсэл болно.

-Тусгай зориулалттай компанийн нөөц санг яагаад бүрдүүлдэг вэ?
1. ИЗББ-г давуу болон энгийн хоёр төрлөөр гаргадаг.  Давуу эрхтэй бондын үндсэн төлбөр бүрэн төлж дууссаны дараа Энгийн эрхтэй бондын үндсэн төлбөрийг төлөх нөхцөлтэй.  Давуу эрхтэй бондын үлдэгдэл багасах тусам бондын жигнэсэн дундаж хүү өсч, улмаар ипотекийн 6 хувийн хүүгийн орлогоос илүү гарах үед нөөц сангаас зөрүүг төлөх зориулалттай. 
Хугацааны эхэнд бондын хүүний дундаж зардал нь ипотекийн зээлийн хүүний орлогоос бага байх тул зөрүүгээр нөөц санг бүрдүүлнэ.
Хугацааны турш бондын жигнэсэн дундаж зардал өсдөг бөгөөд ипотекийн зээлийн хүүнийн орлогоос давах үед нөөц сангаас зөрүүг төлнө.
 
2. Ипотекийн зээлийн хүүгийн орлого тодорхой хугацаанд тасалдахад нөөц сангаас бондын хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөхөд зориулдаг. Үүнд:
Иргэний орлого түр тасалдах, зээл чанаргүй болох /дараагийн ажил олох хүртэл, гэр бүл салалт шүүхээр баталгаажих хүртэл, хөдөлмөрийн чадвар алдах, нас барах/ 
Банк татан буугдах үед тухайн банкны ипотекийн зээлүүдийг өөр банк руу шилжүүлэхэд тодорхой хугацаа шаарддаг ба энэ үед иргэд зээлээ төлөхгүй байх
Шүүхийн шийдвэрээр хураагдсан орон сууцыг худалдах зах зээлийн үнэ, зээлийн дүнгээс доогуур зарагдах /үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналтад орох/ 
Давагдашгүй хүчин зүйлийн улмаас ипотекийн зээл төлөлт тасалдах /Ковид-19/ 

-Тусгай зориулалттай компанийн нөөц санг хэрхэн удирддаг вэ?
-Мөнгө хөрөнгийн хуримтлалыг арвижуулах зорилгоор компанийн дүрэмд заасны дагуу дараах санхүүгийн хэрэгсэлд байршуулдаг.
Засгийн газар болон Төв банкны үнэт цаас худалдан авах,
Мөнгөн хадгаламж байршуулах,
ААН-ийн үнэт цаас худалдан авах,
Өнөөдөр Монгол Улсад олон улсын сайн туршлагын дагуу Ипотекийн зээлийн тогтолцоо бий болоод удаж байна. Энэхүү тогтолцоог төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор амжилттай хэрэгжүүлж нийт 100 мянга орчим өрх орон сууцтай болоод байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 248 (6980)

Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

7 цаг 0 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

7 цаг 0 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

7 цаг 0 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

7 цаг 0 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

21 цаг 55 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

22 цаг 3 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

22 цаг 24 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

22 цаг 44 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

23 цаг 55 мин
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

Өчигдөр 06 цаг 00 мин