Гашуунсухайтын төмөр зам: Ад үзэгдсэн боломж

2022-12-21
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Хойд Солонгосын тухай кино зураг авах гэтэл Хойд Солонгос нь өөрөө хүн амьтан оруулдаггүй. Тэгэхээр киноныхан хайж байснаа аз болж Монголыг олчихсон. Манай бүх юм угаасаа яг хойд Со, нэмээд бүр бохир шүү дээ. Ялангуяа төмөр зам, галт тэргэнд өрнөдөг романсын зургийг авахад бүр усны дусал шиг ижилхэн. Монголын хаана нь ч очсон тийм. 

 

Мөрөөдөл биелсэн жил

 

"Таван толгой" бол тэр чигтээ монголчуудын мөрөөдөл байсан. Уурхай нээгээд хамтраад ашиглая л даа гэж ах дүү социалист орнуудаас эхлээд гуравдагч орнууд руу мөн ч их царай алдсан даа. Хэн ч тоогоогүй бараг 50 жил болсон. Харин чанар, нөөц нь тодорхой болоод ирэх тусам сонирхол үүсэж дотоод, гадаадгүй тойрон хүрээлсэн нь 2006 оноос л хойших явдал. 

За энэ уурхай ч яах вэ. Харин нүүрсээ зөөж тээвэрлэх гэдэг нэг асуудал гарч ирлээ. Бидний ганц чадах юм машинд ачаад манаргаж өгөх. Ай мөн ч хэцүүхэн, тамын гэмээр он жилүүд. Хэчнээн олон аавын хүүхдүүд амь эрсдэж, хэдэн зуун саяар үнэлэгдэх осол аваар гарав. Байгаль орчны тухай бүр ярих ч юм биш. Хэлэхэд ч хэл хугарам хамаг аймшигтай юмнуудын үүр уурхай тэнд л бугласан. Бугласаар ч байна.
Тиймээ, нүүрс зөөх төмөр зам бол үнэхээр бидний мөрөөдлийн төмөр зам билээ. Анх 2008 онд үндэсний нэгэн бүтээн байгуулагч компани өөрийн хөрөнгөөр орчин үеийн ганц сайхан төмөр зам барьчихъя гэж байхад нь яаж ийгээд бариулаагүйд өнөөг хүртэл монголчууд маш их харамсдаг. Харин энэ харамсал энэ цаг үед эдгэрэх учиртай байжээ. Тэр л үед гаргасан ТЭЗҮ-гээр, тэр л үед гарсан хүсэл эрмэлзлээр өнөөдөр бид төмөр замтай болчихлоо. Энэ бол алдарт Тавантолгой -Гашуунсухайтын төмөр зам.

 

Тэрбум долларын төсөл 

 

Гэхдээ өнөөдөр чухам энэ бүтээн байгуулалтыг ид “балбаж” байна. Нэг километр тутмыг нь нэлээд их мөнгөөр барьсан гэж. Бас өнөөдөр зөвхөн нэг талын дуу хоолой л нийгэмд гарч, харин нөгөө тал буюу "Бодь интернэшнл" компаниас ганц нүүр цаас, хоёр нүүр хүснэгт л гаргав. Нэг нь “нэг км-ийн өртөг тийм” гэсэн тайлбар, нөгөө нь тэрнийх нь тоонууд.
Ямартай ч, үндэсний бүтээн байгуулагчийн төмөр зам барьсан гэрээний үнийн дүн 1005.6 сая доллар болсон юм байна. Юуны түрүүнд монголчууд тэрбум долларын төслийг өөрснөө нугалчихдаг болжээ гэдэг зүйл харагдана. Сайн хэрэг. 2010-аад оны үед бид яг энэ ТЭЗҮ-г гаргачхаад барьж чадахгүй Хятадын Шиньхуа компаниар бариулах гэж байсан шүү дээ. Бүр 22 жилээр өмчлүүлж, цааш нь  ч үргэлжлүүлэх байв. Тэгвэл өнөөдөр өөрснөө төмөр замаа барьчихлаа.
За энэ ч нэг хэрэг. Тэрбум доллараар зам барьж “мөнгө идсэн” гэх ташаа мэдээллийн явдлаа ярья. Хамгийн түрүүнд юу юунд энэ мөнгийг зарсан бэ гэдэг асуудал босож ирнэ. Тэгвэл  дараах хүснэгтэд Тавантолгой -Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт нь нийт зургаан багц ажлаас бүрдсэн ба тус бүрийн өртөг зардлыг харуулжээ. 


Энэ мэдээллийг бүтээн байгуулалт нь зэрэгцээд явсан бусад төслийн мэдээлэлтэй харьцуулж харвал илүү ойлгогдох байх. Зөвхөн бүтээн байгуулалтын бүрэлдэхүүнийг нь ярьж байгаа юм шүү. Газрын байдал, хонхор гүдгэр, үер усны аюул болон цаг уурын байдал буюу хур тунадасны хэмжээ зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг тул төмөр замуудын өртгийн шууд харьцуулах нь утгагүй юм. Хэдий тийм ч гэсэн гадаадын орнуудад баригддаг хүнд даацын төмөр замуудын нэг км тутмын үнийн мэдээллийг сонирхъё. Энэ тоо ОХУ-д 6.8 сая доллар байна. Харин БНСУ-д 6.2 БНХАУ-д 4.7, Казахстанд 2.8 сая доллар гэхчлэн үргэлжилнэ. Газрын байдлаас хамаараад нэг км төмөр замыг 20 мянган доллароор барьсан нь ч бий. Тавантолгой -Гашуунсухайтын хувьд 1.46 сая долларын өртгөөр нэг км төмөр зам барьсан

 

Юмны үнэ хэрхэн тогтдог вэ?

 

Тухайлбал нийслэлчүүдийн насны зам болсон Нарны зам гэж байдаг. Японууд 2001-2003 оны хооронд нийт 8.4 км авто зам, 51.4 метр гүүр, Баруун болон Зүүн дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзварыг цэвэр өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан. Нийт 1.643 тэрбум иен буюу 66 тэрбум төгрөг зарцуулагджээ. Манай хотын бусад хэсгийн замуудаас харьцангуй өндөр өртөгтэй. Гэхдээ өмнө тодруулсанчлан “насны зам” болсон доо. Тэр хооронд бусад замууд хэчнээн олон эвдэрч, урсав даа. Тэр болгоны зассан зардлуудыг нэмэхэд Нарны замынхаа үнээс ааль хэдийн илүү гараад талийсан. Энэ бол юмны үнэ тогтох хамгийн шударга шалгуур. Хямдхан хэврэг юм авбал заавал ахиж авдаг буюу “харамч хүн хоёр төлдгийн үлгэр” хэмээх энгийн л нэг амьдралын теорем. 
Яг л үүн шиг, сайн чанар, технологи өөрөө өртөгтэй байдаг. Гэхдээ дараа нь учрах эрсдэлүүдийг даадгаараа үлэмж хямд болж хувирна. Дашрамд дурдахад, манай төмөр замынхан жил бүр нэлээд их  мөнгийг зөвхөн эвдэрсэн замын засварт зарцуулдаг байна. Хуучин технологийн буюу III зэрэглэлийн мөн залгаастай зам гэсэн үг. Галт тэргээр явахад гараад байдаг давтамжтай дууны шалтгаан шүү дээ. Тэгвэл Монгол улс анх удаа олон улсын стандартын тасралтгүй гагнаастай төмөр зам барьчихлаа. Эвдрэл гэмтэл асар бага, ачаа даах чадвар үлэмж илүү. Дээгүүрээ илүү олон сая тонн ачааг тээвэрлэнэ гэсэн үг. Тээврийн хэсгийг дараагийн гарчигт орууллаа. 

 

Та бидэнд юу авчрах вэ

 

•Өгөөж нэг. Ашиглалт
Бид өнөөдөр шаланзаар нүүрсээ зөөдөг. Жил тутам дунджаар 20 орчим сая орчим тонныг гаргадаг. Худалдан авагч тал нь илүү авах сонирхолтой, гэвч бидний чадал энэ. Харин Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад ороход энэ тоон дээр нэмээд 30-50 сая тонн тээвэрлэгдэж эхэлнэ. Мөн тээврийн өртөг бараг тав дахин буурна. Нүүрснээс олох ашиг төдий хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Жил бүр зургаа хүртэлх тэрбум долларын орлого нэмэгдэж байна. Ганц бондын хүү 100 сая доллар төлөх гэж бид чардайж, бүсээ чангалж байдгийг санацгаая!
•Өгөөж хоёр. Үндэсний хэмжээнд 


Шаланз тээвэр бол там. Гэхдээ зайлшгүй хийх ёстой учраас бидэнд өөр арга байхгүй. Жил бүр 10-20 сайхан залуу тэнд амь эрсэддэг. Тэнгэр тулсан шороо босож байгаль орчны бохирдол, хөрсний эвдрэл гэмтэл, зэрлэг амьтдын дайжилт, айлын нутгийн тухай бүр ярих ч юм биш. Осол аваарын өртөг л дангаараа хэдэн арван сая долларт хүрнэ. Энд яригдаж буй төмөр зам ашиглалтад орсноор энэ бүхнийг залруулагдаж, зөв голдиролдоо орно. Тэнд хүн шиг амьдрал эхэлнэ.
Эдийн засгийн үр өгөөж яривал дотоодын нийт бүтээгдэхүүн 2051 он хүртэл жил бүр 35.1 хувиар өсөх нарийн тооцоолол бий. Жил бүр 3,4 тэрбум доллар шүү дээ. Манай улсад доллар орж ирэхэд долларын ханш буурдаг. Бүх юмны үнэ хямдарна гэсэн үг. Айл болгон, хүн болгонд хамаатай байгаа биз.
Өгүүллийн эхэнд хэлсэн Хойд солонгосын төмөр замын тухай яриагаа дуусгая. Одоо бол тийм зураг авах боломжгүй орчин үеийн нэг төмөр замтай болсон. Тэр нь Тавантолгой Гашуунсухайтын төмөр зам. Эсрэгээр манай зураглаачид зардлаа хэмнээд Америк, Австралид төмөр зам дээр тохиолдсон адал явдлын зураг авах болуул тийшээ явж болох юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 247 (6979)

Л.Баяржаргал

Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

52 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

13 цаг 47 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

13 цаг 47 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

13 цаг 47 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Өчигдөр 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Өчигдөр 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Өчигдөр 14 цаг 24 мин
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-

Өчигдөр 13 цаг 28 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

Өчигдөр 13 цаг 19 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин