Мессигийн дэлхийн аварга гэж нэрлэх болно

2022-12-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.ЭНХБАТ  

 

Жинхэнэ финал гэж үүнийг л хэлнэ. Франц бол 2018 оны дэлхийн аварга. Мбаппе гэх мандаж буй одтой. Аваргаа хамгаалахыг зорьж ирсэн. Харин Аргентин бол энэ цагийн үеийн шилдэг хөлбөмбөгчин Месситэй. Тэд энэ удаа л аварга болох найдлагатай. Учир нь дараагийн ДАШТ-ээс Месси оролцохгүй болно. Тиймээс аргентинчуудын хувьд дэлхийн аваргын  оргилыг булаах  эцсийн давшилт гэж  ч хэлж болох. Дээр нь аль аль баг нь гурав дахь түрүүгээ авахын төлөө өрсөлдөж буй. Дахиж ийм финал ойрын үед таарахгүй гэдгээрээ онцлогтой байлаа. Энэ бол хоёр том баг төдийгүй, дэлхийн шилдэг хөлбөмбөгчин  Месси, Мбаппе нарын  мөргөлдөөн боллоо.


Финал бол фанатуудын сэтгэлийг бүтэн хоёр цаг бүрэн эзэмдэж, догдлуулсан.  Үндсэн цаг 2:2. Гоолын салхийг Месси 11 метрийн торгуулийн цохилтоор 23 дахь минутад хагалж, 38 дахь минутад Де Мария гоолыг нэмж 2:0-ээр тэргүүлж эхэлсэн. Тоглолт дуусахад ердөө аравхан минут үлдсэн, Аргентин хожжээ гэх  тэр мөчид Мбаппе 80, 81 дэх минутад хариу гоол оруулснаар үндсэн цагт хожих боломжоо Аргентин алдсан. Нэмэлт цагийн эхний хагаст мөн л Аргентин гоолдож, 3:2-оор тэргүүлж, аваргын алтан цом өргөхөд тавхан минут дутуу байхад мөн л Мбаппе хөндөлссөн. Түүний цохилтыг Аргентины хаалгач тохойгоороо хаасан учир шүүгч торгуулийн цохилт заасныг Мбаппе ашиглан оноог 3:3 болгож мөн л тэнцүүлсэн. Ингэснээр Месси, Мбаппегийн өөр хоорондын тулаан өндөрлөж, хаалгачид л найдах үлдсэн. Торгуулийн цохилтын эхний гоолыг Мбаппе оруулж, Месси тэнцүүлсэн. Харин Францын хоёр дахь цохилтыг Аргентины  хаалгач Мартинез хааж, багтаа боломж авчирсныг аргентины торгуулийн цохилт хийсэн тоглогчид алдалгүй ашиглаж чадсан. Францын гурав дахь тоглогч хаалганы гадуур цохисон нь аргентинчуудын боломжийг нэмэгдүүлсэн. Ийнхүү торгуулийн цохилтоор 4:2-оор Францыг буулган авснаар Мессигийн баг Алтан цомын эзэд болсон.


Энэ финалын тоглолтын дүн нь  Месси, Марадона, Роналдо нарын хэн нь илүү вэ? гэдэгт хариуг давхар өглөө. Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг тоглогч нь Месси боллоо. "Катар - 2022" ДАШТ-ийг Мессигийн Дэлхийн аварга ч гэж цаашид нэрлэх болов уу.


-Финалын тоглолтын эхлэл, өрнөл нь галзуу. Ийм л  финалыг би хүссэн. Хөлбөмбөгийн бурхан тэнгэр ч миний талд зогсоно гэдэгт би бас итгэж байсан. Эцсийн дүндээ бид хожно ч гэдгийг мэдэрч байлаа. Одоо бол цэнгэх мөч ирлээ. Өмнө нь бид олонтаа дарагдсан. Бараг түүндээ ч дасах шахаж. Тиймээс түүнээс яаж гарахаа бид мэдэж байв. Оргилд гарна гэдэг онцгой аж. Маш ховор, гайхалтай мэдрэмж төрлөө гэж Месси цомоо өргөсний дараа сэтгэгдлээсээ хуваалцлаа.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 246 (6978)

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17