“Ард санхүүгийн нэгдэл” Mонгол Улсын 1.3 сая хүүхдэд хувьцаагаа эзэмшүүлэхээр боллоо

2022-12-14
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР 

 

Хөрөнгө оруулагч үндэстэнг цогцлоох эрхэм зорилготой Ард санхүүгийн нэгдэл нь өдгөө 61мянган  хувьцаа эзэмшигч 1.3 сая харилцагчтайгаар Ард аппаараа дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлдэг билээ. Тэгвэл “Global Banking & Finance Review” сэтгүүлээс шилдэг банк бус санхүүгийн байгууллага ангиллын 2022 оны Монголын шилдэг Санхүүгийн нэгдлээр шалгараад байна. Мөн  МХБ-ийн компанийн засаглалын кодексийн үнэлгээний тайланд  II байр эзлээд байна. Тодруулбал, кодексийн үнэлгээгээр 72 оноо авахаас 62 оноо авснаар МХБ-ийн компаниудаас II байрыг эзэлсэн тухай тус нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр онцоллоо.

Ингэснээр Хөрөнгийн зах зээлийн сүүлийн гурван өдөрт Ард санхүүгийн нэгдлийн хувьцаа 15 хувиар өсөөд байна. 2022 онд хөрөнгийн зах зээл уналттай байгаа хэдий ч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны мэдээгээр Ард санхүүгийн нэгдлийн хувьцааны өсөлт хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн бол удаах байранд АПУ компанийн хувьцаа өссөн мэдээтэй байна. Багцийн худалдаагаар тус нэгдэл ТОП таван компанийн нэгд багтсан байна. Ард санхүүгийн нэгдэл шинэ жилийн  бэлгийн багцаа зарлаад байна.

Үүнд хамгийн түрүүнд Mонгол улсын 1.3 сая хүүхдүүдэд хувьцаа олгож хөрөнгө оруулагч болгохоор боллоо. Компаниас хөрөнгө оруулагч үндэстэнг цогцлоох, эх орныхоо ирээдүй хойч үед илүү гэгээлэг, сайн сайхан нийгмийг бүтээлцэх зорилгын хүрээнд “БидИлүүБайжЧадна” аяныг эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд эдгээр онцгой бэлгийг тараахаар болоод байна.

 

 

Ардын ажиллагсдын хүүхэд бүрт 10 AARD хувьцааг олгов

Аяны хүрээнд Ард санхүүгийн нэгдэл, түүний охин компаниуд болон нийт хөрөнгө оруулалттай компаниудын нийт ажиллагсдынхаа хүүхэд бүрт 10 ширхэг Ард санхүүгийн нэгдлийн (MSE: AARD) хувьцааг олголоо. Үүнд, “Тэнгэрлиг медиа групп”, “Монгол шуудан”, “Грэйп сити”, “Мост финтек” зэрэг 23 компанийн ажиллагсдын 1.309 хүүхэд багтах бөгөөд нийт 13.090 хувьцаа олгожээ. /дэлгэрэнгүйг эндээс/

Ардын хувьцаа эзэмшигч хүүхэд болон хувьцаа эзэмшигчийн хүүхэд бүрт 5 AARD хувьцааг олгохоор боллоо.

 

Ард санхүүгийн нэгдлээс нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын ирээдүй болсон 0-18 насны хүүхэд бүрт 77 ардкойн, ард болон хамааралтай компанийн нийт 1.309 хүүхдэд 10 ширхэг AARD олгоод байгаа бол энэ удаад нийт AARD эзэмшигчдийн хүүхдүүд болон хувьцаа эзэмшигч хүүхдүүддээ тус бүр таван ширхэг хувьцаа олгохоор шийдвэрлэв. /Дэлгэрэнгүйг эндээс/

 

#БидИлүүБайжЧадна аяны хүрээнд тус нэгдэл  Mонгол Улсын 1.3 сая хүүхдэд өөрийн хувьцааг эзэмшүүлэхээр боллоо.  

 

Mонгол улсын 1.3 сая хүүхдүүдэд хувьцаа олгож хөрөнгө оруулагч болгохоор боллоо. Компаниас хөрөнгө оруулагч үндэстэнг цогцлоох, эх орныхоо ирээдүй хойч үед илүү гэгээлэг, сайн сайхан нийгмийг бүтээлцэх зорилгын хүрээнд #БидИлүүБайжЧадна аяныг эхлүүлсэн билээ.

 

Ардкидс онцгойгоос онцгой бэлгээ задлав

 

#БидИлүүБайжЧадна аяны хүрээнд Ардкидс аппаа идэвхтэй ашигладаг хүүхэд бүрт 2023 оны 2 сарын 28-ны өдрийг дуустал Urgoo Cinema-гаар үйлчлүүлэх 5000 төгрөгийн эрхийн бичгийг бэлэглэхээр болов. Дэлгэрэнгүйг эндээс

 

 

Хадгаламжаа нээлгээд 500 Ардын эрх

 

Aрд санхүүгийн нэгдэл ээлжит нэгэн бэлгээ задаллаа. 2022 оны 12 дугаар сарыг дуустал хадгаламж нээлгэсэн хүн бүрт 500 “ардын эрх” бэлэглэхээр болов.

 

Ирээдүйн эзэд - Хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүн танилцуулагдлаа

 

Шинээр хадгаламж үүсгэсэн эхний 500 хүүхдэд 1000 ARDX бэлэглэх онцгой урамшууллаас бүү хоцроорой.

 

Ардын салбаруудаар үйлчлүүлээд Эзэгтэй ургамлын тос бэлгэнд аваарай!

12 дугаар сарын 10-31-нийг дуустал Ардын салбаруудаас 100 мянган төгрөгөөс дээш дүнгээр Тэтгэврийн хуримтлал, Хадгаламж, Итгэлцлийн данс нээлгэж, орлого нэмсэн харилцагч бүрт Эзэгтэй ургамлын тос бэлэглэхээр болов. Дэлгэрэнгүйг эндээс

 

Баталгаажуулалт, найзаа уриад 300 Ардкойн

2022 оныг дуустал АрдКойноо цуглуулах онцгой боломж нээгдлээ! Ард Аппаа суулгаж бүртгүүлээд:
✔️ Баталгаажуулалтаа 100 хувь хийгээд 300 ARDX
✔️ Найзаа урих бүрт 300 ARDX

Дэлгэрэнгүйг эндээс

 

idax биржийн MNT хослолуудын арилжааны шимтгэл 0 хувь

idax бирж Монголын зах зээл дээр хамгийн их эрэлттэй арилжаалагддаг койн болон токенуудыг огт шимтгэлгүйгээр арилжаалах боломжийг харилцагч та бүхэндээ олгож байна. /Дэлгэрэнгүйг эндээс/

 

 

Хөрөнгийн зах зээлийн 7 хоног

 

Эрхэм та Хөрөнгийн зах зээлийн 7 хоног нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж, хөрөнгө оруулалтын талаар бүхий л мэдээллийг авч, үнэ төлбөргүй сургалтуудад хамрагдаарай.

 

Хэзээ: 12 сарын 12-ноос 16-ны өдрүүдэд 09:00-20:00 цагийн хооронд

Хаана: Сэнтрал Тауэрын 1 давхарт байрлах Ардын салбарт

Дэлгэрэнгүйг: https://fb.me/e/2mGbwKpyY

 

 

Хуримтлалын 7 хоног

 

Эрхэм та hуримтлалын 7 хоног нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж, санхүүгийн талаарх бүхий л мэдээллийг нэг дороос авч, үнэ төлбөргүй сургалтуудад хамрагдаарай.

 

Хэзээ: 12 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд

Хаана: Сэнтрал Тауэрын I давхарт байрлах Ардын салбарт

Дэлгэрэнгүйг: /https://fb.me/e/3aqfStI59/

 

 

Үл хөдлөх хөрөнгө эзэмших боломж

 

Ард санхүүгийн нэгдэл хувьцаа эзэмшигчдэдээ үл хөдлөх хөрөнгийг хэсэгчлэн эзэмших боломжийг нээлээ. Хөрөнгө оруулагч үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд банк, санхүү, хөрөнгийн зах зээлд хувьсгал хийж, олон нийтэд баялагтаа эзэн байх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Мэдээлэл авах: http://bit.ly/investor_nation

 

https://ardholdings.com/mn/gbfr2022awards/

GBFR awards: https://www.globalbankingandfinance.com/global-banking-finance-awards-2022-award-winners/

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин