Бондын өрөө төлж дизель түлштэй болсон долоо хоног

2022-12-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Өнгөрсөн долоо хоногт болсон эдийн засгийн үйл явдлыг тоймлон хүргэе.

 

 Чингис бондын өрийг төлж дуусгалаа

 

Одоогоос арван жилийн өмнө Засгийн газрын кодтой бондыг олон улсад анх удаа арилжаалж эхэлсэн. Чингис бонд нь 1990 оноос хойших Монголын Засгийн газрын анхны бонд юм. Тэгвэл 2012 онд арилжаалсан бондын үлдэгдэл болох 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж дуусав.

 

Малайзад халал аргаар боловсруулсан мах экспортлохоор болов

 

Монгол-Малайзын бизнес уулзалт Куала-Лумпур хотноо өнгөрсөн лхагва гаригт болсон юм. Уулзалтад манай улсаас гадаад худалдаа, хүнс, сав баглаа боодол, барилга, хувцас үйлдвэрлэлийн салбарын 15 компанийн төлөөлөл, бизнес эрхлэгч нар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлага оролцлоо. Энэ үеэр Малайзад халал аргаар боловсруулсан мах экспортлох хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд арьс шир, самар экспортлохоор болжээ. 

 

Хаан банк IPO зарласан гурав дах банк боллоо

 

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар “Хаан банк” ХХК-ийн олон нийтэд гаргаж буй хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, анхдагч зах зээлд арилжихыг зөвшөөрлөө. Ингэснээр Хаан банк нь банкны салбарын шинэчлэлийн хүрээнд олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгож, нээлттэй хувьцаат компани болох ажиллагаагаа хэрэгжүүлж буй гурав дахь банк болж байна. Тодруулбал, УИХ-аас баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, банк, санхүүгийн салбарт хэрэгжиж буй томоохон шинэчлэл амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл болж байна. “Хаан банк” ХХК нь банкны салбарын нийт үйл ажиллагааны 30 гаруй хувийг бүрдүүлдэг байна.

 

ОХУ-аас 253, БНХАУ-аас 267 вагон дизель түлш орж ирлээ

 

Тодорхой шалтгаануудын улмаас дизель түлш ховордоод байгаа. Тэгвэл УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс дизель түлш татан авах ажиллагааг эрчимжүүлжээ. Дизелийн түлшний түгээлт, хүртээмжийг сайжруулах үүднээс тээвэрлэлт болон буулгалтын хугацааг 16 цагаар богиносгосон. Хилийн боомтоор орж ирсэн галт тэрэг Толгойт өртөөнд технологи хугацаагаараа 36 цаг дотор ирж нефтийн бүтээгдэхүүнээ буулгадаг байсныг 20 цаг болгон шуурхай горимоор ажиллаж байна. Мөн гаалийн байгууллага 24 цагаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад БНХАУ-ын хилийн Эрээн боомтоос 267 вагон түлш орж ирснийг буулгажээ. Мөн Эрээнээс дахин 80 вагон ирж байгаа аж. Харин Замын-Үүд дээр 120 вагон түлшийг Монголын талд өгөхөөр хүлээгдэж байна. ОХУ-аас манай улсад нефтийн бүтээгдэхүүн ачсан 253 вагон ирснээс 220-г нь төмөр замын өртөөн дээр буулгаж байгаа мэдээлэл байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 240 (6972)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин