Хогоо мөнгө болгох боломж байна

2022-12-09
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Монгол Улсад жилд 1.4 сая тонн хог хаягдал үүсдэг гэсэн судалгаа байдаг. Үүний 15 хувийг барилгын хог хаягдал, 25 хувийг үнс, 60 хувийг ахуйн хог хаягдал эзэлдэг. Тэгвэл эх дэлхийгээ цэвэр цэмцгэр байлгах болон бидний эрүүл мэндэд ээлтэй ажлыг хийж буй “Төвшин сайхан” төвөөс хийсэн сурвалжлагаа хүргэж байна.

“Төвшин сайхан” төв өглөө 10:00 цагаас онгойдог юм байна. Биднийг очиход шил, лааз, хөнгөн цагаан тушаахаар хэдэн хүн ирсэн байв. Тэд дарааллаараа жин дээр шуудайтай зүйлсээ жинлүүлж, хар куртиктэй тооны машин барьсан 30 орчим насны эмэгтэй үнийг нь тооцоолж, мөнгийг нь хүмүүст өгнө. Энэ бол “Төвшин сайхан” төвийн захирал О.Лхагвасүрэн юм. Тэрбээр хүмүүстэй эелдэг харьцахаас гадна заримыг нь таньж “Та хэд минь ойрдоо яагаад харагдахгүй байна. Сайн байгаа юу” гэх мэтээр ярьж байв. Ингээд түүнийг худалдан авалтаа хийж дуусахад нь  ярилцлаа.

 

О.Лхагвасүрэн: 8-9 төрлийн 93 ширхэг хог хаягдлыг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулдаг

 

-Хэзээнээс эхэлж дахивар авах болсон бэ. Хэдэн төрлийн ямар зүйлсийг авдаг вэ?

-Надаас өмнө аав, ээж хоёр маань шил, лааз, хаягдал бүтээгдэхүүн авдаг байсан. Эрүүл мэндийн шалтгаанаар тэд маань ажиллах боломжгүй болж би үргэлжлүүлэх болсон. Миний хувьд маркетингийн менежер мэргэжилтэй. Мэргэжлээрээ таван жил ажилласан. Харин “Төвшин сайхан” төвдөө 12 жил ажиллаж байна. Манай төвийн хувьд 8-9 төрлийн 93 ширхэг хог хаягдлыг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулдаг. Үүнд шил, лааз, гялгар уут, хуванцар, цаас, металл, төмөр, хаягдал машин, кузов тоног төхөөрөмж авдаг.

-Өдөрт хэчнээн хүнээс хэдэн тонн хаягдал авдаг вэ?

-Үйлчлүүлэх хүмүүсийн тоо өдөр бүр өөр өөр байдаг. Хөдөө орон нутаг, албан байгууллага, түүгчид үйлчлүүлдэг. 2022 оны тоо баримтаас харахад жилдээ 110 мянган тонн, сард 60 тонн хог хаягдал, 7-8 мянган шилийг байгальд хаягдахаас сэргийлж байна.

-Авсан дахивараа хаана боловсруулдаг вэ?

-Манайх 30 гаруй үйлдвэр болон хувь хүн, шилний цехэд түүхий эдийн бэлтгэгчээр ажилладаг. Хуванцар болон гялгар уутыг хэрчиж, хайлуулаад үрэл болгодог. Үрлээ утас болгоод хувцас хийдэг. Дотооддоо хогны уут, цэнхэр улавч,цахилгааны утасны хамгаалалтын хар хоолой, амортизаторын өндөрлөгөө хийж байна. Мөн цагаан цаасаар нойлын цаас, өндөгний үүр хийдэг. Дахин боловсруулах боломжтой нэрийн хуудас хийж байна. Металлууд хайлуулагдаад экспортод гарна. Харин шилнүүд бол ариутгагдаад дахин худалдаанд гардаг.

-Хэрэв картон цаас өгье гэвэл ямар шаардлага тавьдаг вэ?

-Цаасны хувьд үдээс, скоч, наалт, хавтас, шохойноос нь салгасан зөвхөн бор картоныг авна. Цахилгаан хэрэгслийн өнгөтэй цаасыг авдаггүй. Өндөгний үүр болдог цагаан цаасны хувьд урагдсан, тасарсан, дээрээ өнгөт, хараар юм хэвлэсэн байж болдог. Шохойтой буюу боршурын цаас авдаггүй. Харин бусад шил, хайлш, төмөр зэрэгт шаардлага тавьдаггүй.

-Нийгэмд маш хэрэгтэй ажлыг хийж байна. Энэ тухайгаа та юу гэж боддог вэ?

-Ажиллах орчин бол маш хүнд ажил. Гэхдээ ухамсарт хүний төрлийг олж ховорхон хувь заяаны эзэн нь болсоны хувьд ганц амьдрах амьдралдаа үнэ цэнтэй ажлыг хийх нь зүйтэй гэж боддог. Хог оруулж ирж булшлах биш, хогийг гаргадаг нэгэн больё гэж бодсон доо.

 

Шил лааз тушаадаг олон хүний амьдралын гүүр болдог байна

Шил, лааз тушаадаг хүмүүсийн хувьд өөр ажил хийхээр цалингаа өгөхгүй байх тохиолдол элбэг. Харин тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлж дор дор нь цалингаа өгдөг учраас “Төвшин сайхан” төвөөр үйлчлүүлэх нь амар байдаг тухай шил, лааз тушааж буй хүмүүс хэлж байсан юм. Тэгвэл О.Лхагвасүрэн шил лааз тушаадаг олон хүний амьдралаа залгуулах гүүр болохоос гадна 10 гаруй хүнд байнгын ажил, 20 гаруй хүнд цагийн ажил олгодог байна. Үйлчлүүлэгч Д.Нараагийн хувьд өглөөнөөс хойш гурван удаа иржээ. Тэрбээр “Эхний удаа ирэхдээ жижиг гахайгаар дан лааз, зузаан пакетыг тушаан 9600 төгрөг авсан. Харин дараагийн удаа лааз, хуванцар, хайлш авчирч өгөөд 17000 төгрөг. Сая цэвэр хуванцар авчирч өгөөд таван мянган төгрөг авлаа. Би энэ төвөөр үйлчлүүлж, шил, лааз тушаадаг болоод таван жил болж байна” гэсэн юм.

Өдгөө хүн төрөлхтөн хог хаягдлын асуудалд ихэд анхаарч, төрөл бүрийн бодлого, шийдлийг хэрэгжүүлэхээр туршиж байна. Хэдийгээр технологи өндөр хөгжсөн ч бид нийт хог хаягдлын 79 хувийг дахин боловсруулахгүйгээр байгальд хаяж, байгаль экологи төдийгүй нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэндэд асар их хор хөнөөл учруулж байна. Тухайлбал, жил бүр зөвхөн хуванцар хаягдлаас болж далай тэнгисийн 100 мянган амьтан үхэж, зөвхөн цаас үйлдвэрлэхийн тулд дөрвөн тэрбум гаруй мод тайрч буй. Дэлхийн банкнаас мэдээлснээр бид энэ асуудлыг шийдэх ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд хог хаягдлын хэмжээ 70 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Уг нь хүн төрөлхтөн байгальд хаяж буй нийт хог хаягдлынхаа 80 хувийг дахин боловсруулах боломжтой. Энэ хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд болон Парисын хэлэлцээрт нэгдсэн улс орон бүр хог хаягдлыг бууруулах, эко орчныг бий болгохыг дэмжих амлалт өгч, дэлхийн өнцөг булан бүрд хаягдлын эсрэг төрөл бүрийн арга хэмжээ авч, аян, кампанит ажил өрнүүлж байна. Харин манай иргэдийн хувьд хогоо ангилж хаях соёлд ч суралцаагүй. Тиймээс одооноос бүгдээрээ гэрийнхээ хогийг мөнгө болгож хэвшье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 240 (6972)

 

Ò
Nice
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин