С.САРУУЛ
Хүндийн өргөлтийн 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Колумбийн нийслэл Богота хотод 10 өдрийн турш үргэлжилнэ. 2024 оны Парисын олимпын эрх олгох тэмцээнд ОХУ, Беларусь, Хойд Солонгосоос бусад орны тамирчид нээлттэй оролцож байна. Олимп дэлхийн аваргууд бүхий 545 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд оролцож буй тэмцээнд Монголын шигшээ багийн таван эмэгтэй хүч үзнэ.
-55 кг жинд Э.Энхтамир.
-59 кг жинд Б.Хонгорзул
-64 кг жинд Г.Анужин
-76 кг жинд О.Дархижав
-87 кг жинд М.Анхцэцэг нар Колумбийг зорьжээ.
Монгол тамирчдын хуваарь:
12 сарын 8. 03:00 цаг. -55 кг. B хэсэг
12 сарын 8. 08:00 цаг. -55 кг. А хэсэг Э.Энхтамир
12 сарын 8. 11:30 цаг. -59 кг. E хэсэг
12 сарын 8. 22:30 цаг. -59 кг. D хэсэг
12 сарын 9. 00:30 цаг. -59 кг. C хэсэг Б.Хонгорзул
12 сарын 9. 05:30 цаг. -59 кг. B хэсэг
12 сарын 9. 08:00 цаг. -59 кг. A хэсэг
12 сарын 11. 05:30 цаг. -64 кг. B хэсэг
12 сарын 11. 08:00 цаг. -64 кг. A хэсэг Г.Анужин
12 сарын 12. 03:00 цаг. -76 кг. B хэсэг О.Дархижав
12 сарын 12. 05:30 цаг. -76 кг. A хэсэг
12 сарын 15. 00:30 цаг. -87 кг. B хэсэг
12 сарын 15. 08:00 цаг. -87 кг. A хэсэг М.Анхцэцэг
Эх сурвалж: www.polit.mn