Сантош: Роналдог гарааны 11-т зарлаагүй нь ердөө л тактик...

2022-12-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.ЭНХБАТ 

6:1-ээр Швейцарийн багийг бутниргэсэн Португали шигшээ наймд шалгарлаа. Багийн ахлагч, од Роналдогийн оролцоогүйгээр тэд 6 гоол оруулж чадлаа. Роналдогийн оронд гарааны 11-д гарсан 21 настай Рамош Гонсауло 3 гоол оруулж, Катар- 2022 ДАШТ-ий анхны  хет-трикийг хийж, түүхийн шинэ хуудсаа бичиж амжлаа.
- Өмнөд Солонгосын тоглолтоос болоод Роналдог гарааны 11-ээс хаслаа гэдэг бол ор үндэсгүй  цуу яриа. Швейцарь бол бусад өрсөлдөгчийг бодвол зөөлөн. Тиймээс залуу тоглогчиддоо илүү  боломж олгосон. Роналдогийн хүчийг нөөх зорилго агуулсан. Цаашид өрсөлдөгчид маань улам чангарна. Швейцарийн хаалганд шигтгэсэн шиг гоолын бороо асгах  боломж хумигдана.  Үнэ цэнэтэй ганц гоолын ачаар урагшлах цаг ойртож байна. Роналдо бол тийм л чухал гоолыг оруулж чаддаг увдистан. Тиймээс  Португалийн багийн тэн хагас гэж тооцогддог хэвээрээ . Ингэж Португалийн дасгалжуулагч Сантош Роналдог үнэллээ. Өөрөөр хэлбэл  Роналдо бол хүнд ачааг үүрэгч аж.


- Багийн гишүүн бүрийн хувьд Роналдо талбайд гарах нь маш чухал. Сэтгэл зүйн маш том дэмжлэг болдог. Түүнийг гарааны 11-т нэрлээгүй нь дасгалжуулагчийн шийдвэр. Бидний зорилго бол Швейцарийг хожиход л оршиж байсан. Түүнийгээ хийлээ гэж Фернандеш тодотголоо.
     Харин Швейцарьтай хийсэн тоглолтонд гоолын салхийг 17 дахь минутанд хагалж, үргэлжлүүлэн хеттрик хийсэн өдгөө 21 настай Гонсаулу Рамошийн тухайд хөлбөмбөгийн ертөнц шуугиж эхэллээ. 11 наснаасаа Бенфика клубын Академиар дамжсан , Бенфика клубын довтлогч Рамош нь 2022-23 улиралд Бенфика клубын төлөө 21 тоглож, 14 гоол оруулж, гоолын 6 дамжуулалт өгсөн нь дасгалжуулагч Сантош болон бусдын анхаарлыг татаж, 2022 оны есдүгээр сард шигшээд дуудагдсан түүхтэй аж.  Түүнээс хойш хоёр сарын дараа Саудын Арабын шигшээ багийн эсрэг тоглоход 67 дахь минутанд сэлгээгээр гарч, шигшээ багийн төлөө анхны гоолоо оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн байдаг.  Катар-2022 ДАШТ -ий хэсгийн тоглолтонд түүнд өөрийгөө харуулах боломж олдоогүй байна .  Гана, Уругвайн тоглолтонд сэлгээгээр гарч  ердөө л 2, 8  нийлээд 10 минутыг талбайд өнгөрөөж, Өмнөд Солонгостой тоглоход сэлгээнд өнжжээ.   Швейцарьтай хийсэн тоглолтонд түүнийг  эхний минутаас л  талбайд гаргасан нь Рамошт  өөрийгөө нээх сайхан боломж болжээ.
Түүний хувьд  анх 19 насандаа л хөлбөмбөгийн ертөнцийн томоохон ангуучдын хараанд  өртжээ.  2019 онд зохиогдсон 19-өөс доошхи насны Европын АШТ-д 4 гоол оруулж, шилдэг довтлогчийн шагнал хүртсэнээс хойш  Германы "Байер  Мюнхэн" баг 2019 оноос түүнийг сонирхож эхэлсэн байна. Мөн Катар -2022 ДАШТ-ий өмнөхнөөс Английн Манчестер Юнайтед багийн агентууд түүнтэй холбогдож,   28.5 сая еврогийн санал тавьж амжжээ.  Энэ гэрээ хэлэлцээр бүтвээс  Рамош нь МЮ багт Фернандешийн хамт зүтгэх болох нь. Ийм нэгэн шинэ од Португалийн багт мэндэлснээ "Катар-2022" дэлхийн аваргын үеэр зарлалаа.
  Мандаж буй шинэ одыг эгнээнээсээ төрүүлсэн Португалийн баг шигшээ наймд Испанийг "жийсэн" Мароккотой энэ сарын 10-ны өдөр таарна. Энэ тоглолтоос л Рамошийг улам бүр ажиглах нь.  Тэрбээр хет-трик хийснээр мэргэн буучийн жагсаалтын 3-д бичигдэж эхэллээ. Түүний хувьд Катар-2022 ДАШТ-ий хамгийн залуу шилдэг хөлбөмбөгчин гэх шагналын эзэн болоход ойрхон байна.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17