"Хаягдалгүй, органик үйлдвэр бүтээхийн төлөө зорьж байна"

2022-12-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонины “Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн зочноор “Үлэмж органик” буюу сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн захирал Р.Цогтбуянтай ярилцлаа.

 

-Таны хувьд ямар мэргэжилтэй хүн бэ. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл рүү анх хэрхэн хөл тавьж байв?

-1981 онд ХААИС-ийг малзүйч мэргэжлээр төгссөн. Төгсөөд Партизаны сангийн аж ахуйн 800 үнээний фермийн даргаар очиж байлаа. Энэ үед үхрийн байрныхаа ажилчдын хувцсыг сольж, усанд ордог жижиг өрөөнд эхнэрийн хамт амьдарч байсан. Үүний дараа ХААЯ-ны үржлийн албанд ажилласан. Ингээд 1990 онд зах зээлд шилжих үед төрийн ажлаа өгч ганзагын наймаанд явсан даа. 1992 онд “Мон таримал” газар тариалан, мал аж ахуй хосолсон компаниа Төв аймгийн Баянчандмань суманд байгуулж байлаа. Үүнээсээ улбаалан 2010 оноос “Үлэмж органик” сүүний үйлдвэрээ байгуулсан. Аав маань агрномич хүн. Хүүхэд байхаасаа аавыгаа дагаж газар тариалан, аж ахуйн ажилд явдаг байсан. Энэ нь намайг хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл явуулахад нөлөөлсөн гэж боддог. Нэг үгээр хэлбэл, газар тариалан, мал аж ахуй гэдэг зүйл миний амьдралд их ойр байсан. Гэхдээ би газар тариалан хөдөө аж ахуйн чиглэлээс өөрийг хийх гэж их оролдсон. Тухайлбал, 1994 онд “Монгол даатгал” компанийн хувьцаа эзэмшигч болж байлаа. Гэтэл дампуурсан. Ингээд л хүн чаддаг зүйлээ хийх ёстой юм байна гэж бодоод үйлдвэрээ нээсэн. Аав маань намайг хөдөө аж ахуйн чиглэлээр явуулах сонирхолтой байсан.

-Танай бүтээгдэхүүн шилэн савалгаатай байдаг. Органик бүтээгдэхүүнийн онцлог нь юу вэ?

-Манай бүтээгдэхүүний хувьд нам температурт шилэн саванд үйлдвэрлэдэг. Бидний хувьд органик сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үндсийг тавьсан. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг химийн бордоо ашиглаагүй, тариалагийн талбайд тарьж бэлтгэсэн тэжээлээр тэжээсэн, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эрүүл малаас, цэвэр орчинд зориулалтын цахилгаан саалтуураар сааж бэлтгэн газар дээрээ дөрвөн хэм хүртэл хөргөж технологийн горимын дагуу үйлдвэрлэсэн цэвэр органик шингэн сүүг ашигладаг. 2022 оны нэгдүгээр сард бүх бүтээгдэхүүн маань органик болсон. Тодруулбал, Шилний хувьд бусад хуванцар савыг бодвол хүнсний бүтээгдэхүүн рүү янз бүрийн химийн элемент ордоггүй. Мөн хаягдалгүй үйлдвэрлэлийг бий болгох зорилготой ажиллаж байна.

-Анх бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ямар асуудлууд тулгарч байв. Харин одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Биднийг үйлдвэр байгуулж байх үед зээл 24-36 хувийн хүүтэй байсан. Одоо бол ихдээ л 2.6 байна шүү дээ. Ийм хүнд үед бизнес хийж эхэлсэн. Үйлдвэр байгуулахад хөрөнгө их ордог. Надад хуримтлуулсан багахан мөнгө байсан ч зээл авахаас аргагүй болж байв. Тиймээс тухайн үед гарч байсан Чингис бондоос зээл авч үйлдвэрээ байгуулж байлаа. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, газар, байшин гээд худалдаж авч үнэ цэнтэй органик үйлдвэрлэлийг бий болгох зорилгыг тавьж байлаа. Анх бүтээгдэхүүнээ борлуулах хэцүү байсан. Тухайлбал, сүү маш хямд. Бүтээгдэхүүн болгоод нэмүү өртөг шингээгээд зарах гэхээр түүхий эд буюу сүүнээсээ хямд зарах шаардлага тулгарч байсан. Энэ үед банкнаас зээл авч дутсан хөрөнгөө нөхдөг байсан.

-Анх хэдэн үхэр болон ажилчинтай үйлдвэр байгуулж байв?

-2006 онд Хятадаас хар тарлан канад гаралтай үйлдвэрийн үхрийг оруулж ирж байсан. Хамгийн анх Хятадаас мал экспортлох ажлыг хийж байсан. 2014 онд Шведийн бор гэдэг хосолмол ашиг шимтэй цэвэр үйлдвэрийн үхэр оруулж ирж байсан. Үүнийгээ өсгөж ашиг шимээ хүртэж цэвэр үйлдвэрийн үхрийг бий болгож байлаа. Анх 40 гаруй хүнтэй үйлдвэрээ байгуулж байсан. Сүүлд техник сайжраад хүмүүсээ цөөлсөн. Одоо хөдөө аж ахуйн салбар дээр 10 гаруй, үйлдвэр дээрээ 40 гаруй хүнтэй ажиллаж байна. Харин малын өсөлтөө 12 мөнгөний дэвтэр дээр дугаарлаад хочоор нь бичдэг байсан. Энэ дэвтрүүд маань одоо ч байдаг. 5-6 жилийн малын өсөлт маань байдаг. Одоо 200 гаруй үхэртэй. Гэхдээ бид тоо толгой дээр биш ашиг шим дээр илүү анхаардаг. Үүнээс 140 гаруй үнээг саадаг.

-Өдөрт хэдэн литр сүүнээс хэдэн төрлийн бүтээгдэхүүн гарган авч байна?

-Манайх өдөрт 1.2-1.5 тонн сүү боловсруулж байна. Үүнээсээ 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний маш бага хувийг хангадаг.

-Одоо тулгамдаж байгаа асуудал юу байна?

-Хөдөө аж ахуйн салбарынхны хувьд маш бага ашиг олдог. Өргөн хэрэглээний бараа өдрөөс өдөрт өсөж буй энэ үед ажилчиддаа боломжийн цалин олгохыг хичээж байна. Гэвч ажилчдынхаа цалинг нэмэх гэхээр татвар нь дагаад нэмэгдээд байдаг. Ингэхээр бидний цалин хангалтгүй болж залуучууд гадагшаа явж байна. Их хавчигдсан хэцүү байдалд ажиллаж байна.

Ферм бол бэлчээрийн мал аж ахуйгаас тэс өөр. Тиймээс ажилчиддаа зааж зөвлөж ферм дээрээ ажиллаж байна. Бүх зүйл цагийн хуваарийн дагуу явдаг. Тодруулбал, дэлэнд яаж массаж хийх. Зугаалаад гараад ирсэн үхрээс хамгийн түрүүнд алийг нь саах вэ. Энэ бүхнийг зөвлөж байна. Тэжээлийг цагт нь өгнө. 20-30 минут хоцроход л сүүний гарц мууддаг учраас маш нарийн хуваарийн дагуу ажилладаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 237 (6969)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22