Зэсийн үнэ тонн нь 8275 доллар болов

2022-12-05
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

НИТХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрээр Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болсон. Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр Сэлбэ голтой холбоотой маш их шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнөсөн. 2018 онд Монгол, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Сэлбэ голыг 60 сая ам.доллароор тохижуулах, голын урсацыг нэмэгдүүлэх төслийг санхүүжүүлэхээр тохиролцсон. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Сэлбэ голын урсацыг сайжруулна, дунд нь цөөрөм байгуулна. Энэ нь агаарын чийгшлийг нэмэгдүүлэх, ундны усны нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн учир төслийн нэгж байгуулах бүтцийг Сангийн яамнаас баталж, НЗДТГ-аас нэгжийн удирдагчийг томилсон юм. Уг сонгон шалгаруулалтад иргэн Б.Цэцэг шалгарсан.

Төслийг мэргэжлийн бус хүн удирдах болсон нь олны анхаарал татаж, шүүмжлэлд өртсөн. Одоогийн байдлаар Сэлбэ голын төсөлд улсын төсвөөс нэг ч төгрөг зарцуулагдаагүй байгаа. 2023 оны төсөвт тусгасан Сэлбэ голыг тохижуулах төслийг НИТХ дахь МАН-ын бүлэг дэмжихгүй гэсэн учир нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар саналаа эргүүлэн татлаа. Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болсон тул төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Нийслэлийн Засаг дарга Сангийн яаманд хүргүүлнэ" гэлээ.

 

Ирэх оны эхний хагаст зэс болон үйлдвэрлэлийн металлын эрэлт суларна

 

Зэсийн үнэ 2021 оны дөрөвдүгээр сараас хойш хамгийн өндөр ханшид хүрч өсөөд байна. Гуравдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ Нью-Йоркийн “Comex” зах зээл дээр 3.6 хувиар өсөж, нэг фунт нь 3.76 ам.доллар буюу тонн нь 8274 ам.долларт хүрсэн байна. Барилга, эрчим хүчний салбарт ашигладаг уг металлын үнэ энэ сарын эхээр тонн нь 8600 ам.долларт хүрч, таван сарын оргилд хүрсэн ч Хятадад коронавирусын халдвар нэмэгдэж байгаа нь өсөлтийг бууруулж улмаар металлын эрэлтийг бууруулж магадгүй гэсэн болгоомжлолоос их ухарсан. Хятад улс өндөр настнуудын вакцинжуулалтыг нэмэгдүүлэхийг шахаж байгаа нь “Тэг ковид”  бодлогыг цаашид хөнгөвчлөх тухай таамаг байгаа юм. Энэ долоо хоногт эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Гэсэн ч Хятадын цар тахлын нөхцөл байдал, дотоодын өдөөгч, хатуу биет нийлүүлэлт нь зэсийн үнийн хэлбэлзлийг нэмэгдүүлэх болно гэж “Chaos Ternary” судалгааны хүрээлэн лхагва гарагт хийсэн тэмдэглэлдээ мэдэгдэв.

Барселонд төвтэй бие даасан судалгааны компани болох “Focus Economics”-ын бичсэнээр “Ирэх оны эхний хагаст зэс болон үйлдвэрлэлийн металлын эрэлт нэлээд сул байна. Дэлхий дахинд зээлийн хүү оргилдоо хүрч, Хятадын эдийн засаг үл хөдлөх хөрөнгийн сүйрэл болон COVID-19-ийн нөлөөгөөр хүнд байдалд байх магадлалтай” гэж үзэж байна. “Focus Economics” мэдээлснээр хамгийн багадаа зэс нэг тонн нь 5430 ам.доллар, дээд тал нь нэг тонн нь 8775 ам.доллар болохоор байгаа аж.

 

779 хүнд ипотекийн зээл олгожээ

 

Өнгөрсөн сард орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хүрээнд шинээр 779 зээлдэгчид 73 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Ингэснээр зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн үлдэгдэл аравдугаар сарын эцэст нэг их наяд 16 тэрбум төгрөг давсныг Монголбанк мэдээллээ. Харин арилжааны банкуудын хувьд ипотекийн зээлийн хүсэлт авахгүй байгаа гэсэн юм. Аравдугаар сард 682 зээлдэгчээс 64.1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иржээ. Энэ он дуустал Цар тахлын тухай хуулийн дагуу ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байгаа билээ. Орон сууцны санхүүжилтийн зургаан хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт хоёр их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна. Төрөөс 2023 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн УИХ-ын тогтоолын төсөлд ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр тусгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн хөтөлбөр анх хэрэгжиж эхэлсэн 2013 оноос хойш нийт санхүүжилтийн үлдэгдэл 6.2 их наяд төгрөгийг шилжүүлэх болж байгаа аж.

 

Монголбанк  өнгөрсөн сард 2.6 тонн үнэт металл худалдан авчээ

 

Монголбанк өнгөрсөн сард 2.667 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 19.9 тонн үнэт металл худалдан аваад байна. Харин Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.780.1 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1.332 кг үнэт металл тус тус худалдан авсан. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Өнгөрсөн сард дундаж үнэ 197.545 төгрөг байв.

 

10 мянгаас дээш хүнтэй сум, суурин газрын шөнийн тарифыг хөнгөлнө

 

Ирэх оны төсөвт улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн зардалд шаардагдах 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын урсгал зардалд суулгаж өгсөн. Үүнтэй холбоотойгоор 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг арваннэгдүгээр сарын 1-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний хооронд хөнгөлөхөөр боллоо. Тус хөнгөлөлтөд нийслэлд 125 мянган айл, өрх сум, сууринд 48 мянган өрх хамрагдах юм.

 

"Роснефть" компани  энэ сард 83 мянган тонн дизель түлш нийлүүлнэ

 

Дизель түлш ховордож зарим уул уурхайн компанийн үйл ажиллагаа зогсох дээрээ тулаад байгаа. Тэгвэл энэ сард ОХУ-ын “Роснефть компани 83 мянган тонн дизель түлш нийлүүлэхээр УУХҮЯ-тай тохиролцож, захиалгаа баталгаажуулжээ. Тодруулбал, манай талаас “Роснефть”-д хүсэлт тавьж сар тутамд нийлүүлдэг дизель түлшний хэмжээг нэмэгдүүлж 83 мянгад хүргэхээр болсон юм. Тус улсад дизель түшний хэрэглээ өмнөх онуудын дунджаас өссөн нь хомсдол үүсэхэд нөлөөлсөн гэж УУХҮЯ-ийн сайд Ж.Ганбаатар мэдэгдсэн. Тэрбээр өнөөдөр “Ангарскийн үйлдвэрт гарсан гал нь дизель түлшийн нийлүүлэлтэд нөлөөлөхгүй. Галыг унтраасан гэж ОХУ-ын талаас бидэнд мэдээлсэн. Үйлдвэрийн хашаанд байдаг жижиг цехэд гал гарсан юм билээ” гэсэн юм.

Мөн 2023 оны эхнээс дизель түлшийг олон улсын зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай нийлүүлэх, АИ-92 автобензиний тонн тутмыг 815.ам доллараар таван жилийн хугацаанд тус тус тогтворжуулахаар хэлэлцсэн байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 235 (6967)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22