Байгаа орчныхоо агаарын бохирдлыг цаг тутам харж болно

2022-12-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

 

Өвөл болохоор утаа ихэслээ гэсэн асуудал хөндөгддөг. Харин хотын аль хэсэгт агаарын чанар ямар байгааг төдийлөн нарийвчилж үздэггүйн улмаас утаа гэхээр л шүүмжлэлийн бай болдог “уламжлал” тогтсон. Тэгвэл та бидний амьдардаг болон яг одоо ажиллаж, зорчиж байгаа хэсэгт агаарын бохирдол ямар байгааг agaar.mn цаг минутаар нь шууд харуулдаг болсон. Тиймээс өдрийн ямар цагт нийслэлийн аль цэгт агаар хэр бохирдолтой, эсвэл стандартаас их байгаа эсэхийг шууд харахыг зөвлөе.

Мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын чанарыг сайжруулахын тулд олон ажил төлөвлөж байгаагийн нэг нь урьдчилан харуулах шийдлийг нэвтрүүлэх юм байна. Энэ талаар  Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Б.Алтанзул “Улаанбаатарын агаарын чанарыг 18 суурин харуулын станцаар хэмжиж байна. Тиймээс иргэд Сонгинохайрхан, Налайх, Нисэх, Бөхийн өргөө ч юм уу өөрийн байгаа орчныхоо агаарын нөхцөл байдлыг шууд харж болно. Тухайлбал, таны байгаа орчинд агаар ямар байгааг шар өнгөөр тэмдэглэсэн бол хэвийн байна гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар олон улс болон Монгол Улсын баталсан стандартаас давж бохирдсон, аюултай түвшинд хүрсэн дүр зураг харагдахгүй байна. Цаашид Agaar.mn сайтаар иргэдэд мэдээллийг тогтмол хүргэхээс гадна гурав хоногийн өмнөх урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэхээр төлөвлөж байна. 18 суурин харуулын станц урьдчилсан байдлаар мэдээлэл хүргэх ажил ирэх сарын 1-нээс илүү боловсронгуй болно. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын чанарын асуудалд маш нухацтай хандаж байгаа. Мөн аймгуудын агаарын чанарын мэдээллийг тухайн орон нутгийн иргэдэд хүргэж эхэлсэн” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 233 (6965)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин