“Импортын тосны татварыг нэмбэл бидэнд том дэмжлэг болно”

2022-11-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Өргөн хэрэглээний барааны үнэ хоног тутамд нэмэгдэж байгаа энэ үед үнийн өсөлтийн эсрэг хямд үнэтэй “Эзэгтэй” ургамлын тос үйлдвэрлэж байгаа “Mind tech” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаярыг "Зууны мэдээ" сонин “Start up” буландаа урьж ярилцлаа.

 

-Компанийнхаа талаар уншигчдад сонирхуулахгүй юу?

-“Делта холдинг” компанийн охин компани. Mine tech гэдэг нэртэй боловч хүмүүс манай нэрийг ойлгохгүй, хэлж чадахгүй байх нь их байдаг учраас "Сэлэнгэ үйлдвэр" гэж нэрлэсэн. Тодруулбал, ургамлын тосны үйлдвэр маань Сэлэнгэ аймгийн Баруунхараад байрладаг.

-Яагаад ургамлын тос үйлдвэрлэхээр болсон юм бэ?

-“Дельта холдинг” компани 1998 оноос Монголын ургамлын тосны голлох худалдааг хийж ирсэн. Тиймээс дотооддоо тос үйлдвэрлэж гадагшаа урсах валютын урсгалыг багасгах нь зүйтэй гэж үзээд үйлдвэр байгуулахаар шийдсэн. Ургамлын тос үйлдвэрлэх төсөл 2012 онд эхэлж 2013 оноос үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхэлж 2018 онд дуусаж эцсийн бүтээгдэхүүнээ гаргаж байв.  Гэхдээ үйлдвэр байгуулах ажил маань тийм ч амар байгаагүй. 100 хувь өөрсдийн хөрөнгөөр хийсэн учир санхүүгийн хүндрэлүүд тулгарч байсан.

-Түүхий эдээ хаанаас яаж авч байна вэ?

-Түүхий эдийн хувьд дотооддоо тариалсан рапсаар хийдэг.

-Үйлдвэрийн хүчин чадлын хувьд хоногт хэчнээн тонн тос үйлдвэрлэж байна. Монгол Улсын тосны хэрэгцээг бүрэн хангах боломжтой юу. Үйлдвэрт хэдэн хүн ажиллаж байна?

-Манай улсын ургамлын тосны жилийн хэрэглээ 20 мянган тонн байдаг. Харин үйлдвэрийн хувьд хоногт 100 тонн ургамлын тос үйлдвэрлэдэг. Жилд 30 мянган тонн тос үйлдвэрлэх боломжтой. Үүнээс харахад монгол тосны хэрэгцээг 100 хувь хангах боломжтойгоос гадна илүү 10 мянган тонн тосыг экспортлох боломжтой.  Мөн үйлдвэрт одоогоор 60-70 хүн ажиллаж байна.

-Хүндрэл бэрхшээл юу байна. Төрөөс ямар дэмжлэг туслалцаа хүсэж байна вэ?

-Сүүлийн нэг жилд ургамлын тосны үнэ өссөөр хамгийн үнэтэй өргөн хэрэглээний бараа болсон. Ийм цаг үед импортын тосны эсрэг үнийн хувьсгал хийлээ. Дэлгүүрт ургамлын тос 10 мянган төгрөгөөс дээш үнэтэй байсан бол бид 6600 төгрөгөөр худалдаанд гаргаж тосны үнийг барьж чадсан. Ургамлын тосны үнэ ч дагаад бууж байна. Манай компанийг төрөөс дэмжиж НӨАТ чөлөөлсөн. Ингэснээр бид хямд үнээр ургамлын тосоо худалдах боломж үүссэн. Гэвч энэ хөнгөлөлт маань энэ онд дуусаж байгаа. НӨАТ-ын татварын хөнгөлөлт ингээд дуусвал бид үнээ нэмэх зайлшгүй шаардлага тулгарна. Бидний зүгээс төрөөс хоёр дэмжлэгийг хүсэж байна. Нэгдүгээрт, НӨАТ-ыг ирэх он дуустал сунгаж өгөх. Хоёрдугаарт, импортын ургамлын тосны гаалийн татварыг нэмэгдүүлж өгөхийг хүсэж байна. Тодруулбал, импортын өндгөнд 15, харин хүнсний ногоонд 30 хувийн гаалийн татвар харин шар айрганд 35 хувийн гаалийн татварыг оногдуулдаг. Ингэснээр энэ төрлийн дотоодын үйлдвэрүүд оршин тогтнох, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд нь том дэмжлэг болж дотоодын үйлдвэрүүд хөгжиж байна. Харин ургамлын тосны хувьд илүү татвар төлөх асуудал байдаггүй. Энэ нь бидний хувьд импортын тостой өрсөлдөхөд хүндрэлтэй байна. Тиймээс төрийн зүгээс НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийг үргэлжлүүлж гаалийн татварыг нэмж өгөхийг хүсэж байна.

-Рапсын тосны давуу талыг сонирхуулахгүй юу?

-Ургамлын тосыг рапсын, наранцэцэгийн, шар буурцгийн гэж ангилдаг. Дээрх тоснуудаас хамгийн чанартайг нь дэлхий даяар рапсын тос гэж үздэг. Рапсын тос нь ханасан тосны хэмжээ буюу хүний биед ороод задардаггүй удаан шингэдэг, ашиггүй өөх тосны хэмжээ бага байдаг. Ханасан тосны хэмжээ их байх тусмаа судасны хананд наалдаж зүрх судасны өвчин үүсгэх нь элбэг байдаг. Тэгвэл эсрэгээрээ хүний биед ашигтай ханаагүй тосны хэмжээ рапсын тосонд хамгийн их буюу 93 хувь байдаг бол наранцэцэгийн тосонд 90, шар буурцгийн тосонд 84  хувь байдаг. Тиймээс дэлхий нийтээр хамгийн эрүүл тос гэж үздэг. Үнэтэй зарагддаг. Харин манай иргэдийн хувьд үүнийг тэр бүр мэддэггүй. Тиймээс бид одоогоор ямар ч ашиггүй ажиллаж  иргэдэд тосоо таниулах зорилготойгоор хямд үнээр борлуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 231 (6963)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин