Т.САЙХАН
Иргэний нисэхийн ерөнхий газар АНУ-ын “Open Sky” конвенцид нэгдэхээр ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Одоо хэлэлцээрийн шатанд явж байгаа бөгөөд төлөвлөгөө ёсоор ирэх оны эхний улиралд эцэслэн гарын үсэг зурах юм байна. Ингэснээр 2024 оны эхний хагаст багтаад АНУ руу шууд нислэг үйлдэх аж. “Open Sky” конвенцид нэгдэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн тушаалаар байгуулсан ч цар тахлын улмаас зарим ажил саатаад байлаа.
"Open Sky" конвенцид нэгдсэнээр нь өрсөлдөөн нэмэгдэж, хэрэглэгчид олон сонголттой болдог аж. Мөн тус хэлэлцээрт нэгдсэн улсуудын нислэгийн тийзийн үнэ 15 хувиар буурч, агаарын тээврийн салбарт ажлын байр нэмэгддэг байна.
Эх сурвалж:www.polit.mn