"Зайсан, Яармаг, Богд-Уул орчмын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн байр сууринд байгаа"

2022-11-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганаар Газрын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж байна.   Тус хуульд  

-Бэлчээр нь нийтийн өмч тул ашиглуулахаар Газрын ерөнхий хуульд тусгаж өгсөн. Одоогоор 600 мянга гаруй га талбай отрын бүсэд хамаардаг, шинэ хууль батлагдсанаар отрын бүсийн талбай 20 орчим хувиар нэмэгдэнэ.

-Мөн отрын бүс нутгийг ашиглахдаа малчид аймаг, орон нутагтай зургаан сарын гэрээ байгуулна. Хилийн бүс нутагт газрыг ашиглах бол хоёр талдаа таван км зайд орших ус цэг, бэлчээрийг харилцан ашиглана гэж заажээ. 

Богдхан ууланд 2730 барилга баригдсанаас 336 нь өндөр барилга, бусад нь намхан барилга. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн ирүүлсэн дүгнэлтээр Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт 311 иргэн, аж ахуй нэгжид зориулалтын бус газар олгосон байдаг. Газрыг үе үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар олгосон. Аялал жуулчлалын зориулалтаар газар олгох ёстой байтал амины, зуслангийн зориулалтаар голчлон газар олгосон байдаг ажээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Зайсан, Яармаг, Богд-Уул орчмын газрыг аялал жуулчлалын зориулалттай газар байна гэсэн хэрнээ орон сууц барьсан. Орон сууцнууд нь гэрчилгээ байхгүй учраас банкинд тавьж, эх үүсвэр татах боломжгүй 30 жил яваад ирлээ. Үр дүнд нь эдийн засгийн боломжоо алдаад байгаа. Авлигыг нь өгөөд барилгаа барьсан компаниудын асуудал ч байна. Хариуцлагын асуудал яаж явах вэ. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар Богдхан уулын дархан цаазат газарт газар олголт хийсээр ирсэн. Миний хувьд сайдын албыг хүлээн авснаас хойш 150 нэгжийн 22 га газрыг цуцалсан. Нүхтийн ам, Залаалтын ам гэхчлэнгээр газар олголтуудын бүрэн зогсоосон. Түргэний аманд хилийн цэстэй холбоотой маргаан бий, Богд хан уулын тусгай хамгаалалттай бүс нутгийг 5594 га газраар тэлсэн.Нэгэнт газар аваад барилга барьсан бол эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэж үзэж байгаа.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: -Улаанбаатар хот нь 0.01 хувь газартай, тэлэх гээд ярьдаг ч зүүн тийшээ тэлье гэхэд Хонхор луу цэвдэгтэй. Баруун хойшоо тойроод гэр хороолол байгаа. Яармаг руу явсан тэлэлт цаашдаа Морингийн даваа, Хөшигийн хөндий гээд явна. Төвийн зургаан дүүргийн 45 хувь нь л дэд бүтэцтэй. Байгаа дэд бүтэц дээрээ л барилга барьж байгаа. 30 жилд дэд бүтэц хийгээгүйн үр дүн.

Тиймээс газар, дэд бүтцээсээ шалтгаалж, өндөр барилга баригдаж байна. Яармагийн хэсэгчилсэн төлөвлөлт гэж байдаг ч мөрдөгддөггүй гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn  

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

1 цаг 17 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

2 цаг 16 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

2 цаг 48 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

3 цаг 9 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

3 цаг 57 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

6 цаг 43 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

7 цаг 39 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

9 цаг 46 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин