Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн хэлэлцэж эхлээд байна. Гэсэн ч хуралдааны эхэнд тус хуулиар Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. УИХ-ын гишүүн Б.Цогтгэрэл “Өнгөрсөн 30 жилд газартай холбоотой хуримтлагдсан асуудал их байгаа. Газрын ерөнхий хууль нь өнөөдөр үзэл баримтлалын төвшинд орж ирж байгаа учраас хэлэлцэх зүйл их байна. Ардчилсан намын бүлгийн гишүүд бид Газрын ерөнхий хуультай холбогдуулаад оролцогч бүх талуудыг сонсох шаардлага байгаа учраас ажлын тав хоногийн завсарлага хүсч байна” гэсэн юм.
Хурал даргалагч УИХ-ын дэд дарга С.Одонтуяа УИХ дахь Ардчилсан намын бүлэгт завсарлага өглөө.
Эх сурвалж:www.polit.mn