Сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх санал гаргажээ

2022-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нийслэлийн авто замын хөдөлгөөн ойрын өдрүүдэд тэг зогсож болзошгүй байна гэдгийг Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Түүнчлэн тэрбээр дараах саналыг гаргасан байна. 

"Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот орчимд арваннэгдүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа.

Иймд цас ихээр орох, цаг агаарын гэнэтийн үзэгдлээс үүдэн Улаанбаатар хотын авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай тухай албан бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хоёр өдрийн өмнө хүргүүлээд байна.

Үүнд:

  • Цас их хэмжээгээр орсны улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй тухай иргэд, олон нийтэд тогтмол урьдчилан мэдээлж байх,
  • Цаг агаарын үзэгдлийн улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй үед ажилтан, албан хаагчдын ажлын цагт уян хатан зохицуулалт хийх,
  • Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох.
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад байгууллага хоорондын уялдааг хангах хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын авто түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албанд энэ тухай ажлын биелэлт, үр дүнгийн талаарх мэдээллийг шуурхай ирүүлж байх талаар илгээлээ" гэсэн байна. 

Эх сурвалж:www.polit.mn

Зочин
Ямар хэцүү муйхар тэнэг хүн бэ?СҮХБААТАР ГЭДЭГ НӨХӨР.НЭГ БОЛ СОГТУУ ЖОЛООЧИЙГ ТОРГОЖ БОЛОХГҮЙ ЯВЖ Л БАЙГ БИ БОДЫЫЫ ГЭЖ ТЭНЭГТЭНЛ, НЭГ БОЛ НАС БАРСАН ЦОГЦОСНУУД ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЖ БАЙНА,НЭГ БОЛ ГЭР ХОРООЛОЛЫН НӨГӨӨ МУУ УЛНЫХАН ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЛЭЭЛ ГЭНЭ, ОДОО БОЛОХООР ХҮҮХДҮҮД, СУРАГЧИД,СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ТҮГЖРЭЛ ҮҮСЭГЛЭЭ ГЭНЭЭ ЯМАР ХАЧИН МУЙХАР ХАР ХҮН БЭ.
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

1 цаг 17 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

2 цаг 16 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

2 цаг 48 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

3 цаг 9 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

3 цаг 57 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

6 цаг 43 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

7 цаг 39 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

9 цаг 46 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин