Энэ сарын 24, 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 27-28-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч эрс хүйтрэхийг ЦУОШГ-гаас анхааруулжээ. Цас багатай нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -42-47 хэм, өдөртөө -29-34 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул,Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -36-41 хэм, өдөртөө -24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18-23 хэм, өдөртөө -9-14 градус, бусад нутгаар шөнөдөө -29, -34 хэм, өдөртөө -19-24 хэм хүйтэн байх төлөвтэй байна.
Улаанбаатар хот орчимд арваннэгдүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-наас арванхоёрдугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -39-41 хэм, бусад хэсгээр -32-34 хэм, өдөртөө -23-25 хэм хүйтэн байх төлөвтэй байна.
Эх сурвалж:www.polit.mn