"Өдөрт 100 гаруй хувцас борлуулдаг"

2022-11-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Дэлхий нийт “Zero waste” буюу хог хаягдалгүй амьдрахыг эрмэлзэж байгаа. Бид өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эд зүйлс, хоолны үлдэгдэл зэрэг хог хаягдал дунд дуусашгүй материаллаг хэрэгцээнийхээ хүсэлд хөтлөгдөн амьдарсаар байна. Хүн төрөлхтөн жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал бий болгож буй. Тэгвэл түүний 92 сая тонн нь хувцасны хаягдал байдаг аж. Энэ тоо 2030 онд 134 сая болж өсөх төлөвтэй байгааг Манчестрийн их сургуулийн судалгааны баг тооцоолжээ. Энэ нь нэг хүн жилд дунджаар 37 кг хувцас хаядаг гэсэн үг юм. Тэгвэл таны шүүгээнд өмсдөггүй хэрнээ хаяж чаддаггүй элэгдэж, хуучраагүй хэчнээн хувцас байдаг вэ. Шүүгээгээ цэгцлэнгээ хараад үзээрэй. Танд энэ төрлийн багадаа хоёр хувцас байж л байгаа. Тэгвэл энэ хувцсаа загвар нь хоцрогдож, урагдтал хадгалсаар байх уу.

 

Инстаграмм хуудсаас эхэлсэн дэлгүүр одоо гурван өрөө болжээ

https://www.instagram.com/second_brand_things2/

Энэ асуултад хариулт өгөх дэлгүүрээс хийсэн сурвалжлагаа хүргэж байна. Нарны хорооллын "35А" байрны Б нэг давхарт байрлалтай “Second brand store” дэлгүүр рүү орвол гурван өрөөтэй. Өрөө тус бүрт хувцаснуудыг ангилан байрлуулжээ. Үүдний жижиг өрөөнд гутлууд байх бөгөөд цаад талын том өрөөнд гадуур хувцас, харин хойд талын жижиг өрөөнд цамц, өмд, хантаазыг байршуулсан байв. Эмх цэгцтэй энэ байдал нь үйлчлүүлэхэд тун тухтай ажээ. Бидний хувьд өдрийн 13:00 цагийн үед очсон юм. Энэ үе нь тус дэлгүүрийн оргил цаг нь ажээ. Зарим хүн хувцсаа авчирч өгч байсан бол зарим нь худалдан авалт хийж байв.

Бараа өгч буй хүмүүсийн хувцсыг тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичиж суух эмэгтэй бол дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Хандсүрэн юм. Тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сард дэлгүүрээ нээжээ. Энэ тухайгаа “Миний хувьд Австрали улсад амьдарч байгаад 2020 онд эх орондоо ирсэн. 2021 онд охиноо төрүүлж гэртээ суух болсон. Монголд ирэхдээ шинэ хувцас авсан байсан. Ингээд instagramd хаяг нээж өөрийн өмсдөггүй шинэ, хуучин хувцаснуудыг зарахаар зар оруулж эхэлсэн. Гэтэл энэ ажил маань амжилттай болсон” гэв. Ингээд тэрбээр өөрийн хувцаснуудаа зарж дуусаад эргэн тойрныхоо хүмүүсийн өмсдөггүй, аваад таараагүй, хэрэглэдэггүй зүйлсийг зарж борлуулж өгдөг болжээ. Ингэж л түүний дэлгүүртэй болох эхлэл тавигдсан юм байна.

Заримдаа ээж болох нь бидэнд шинэ боломжийг олгодог. Ихэнх эмэгтэй ээж болоод гэртээ суухдаа шинэ бизнесийн санаагаа олсон байдгийг судалгаагаар тогтоосон. Б.Хандсүрэнгээр дамжуулан зарагдах бараа гэрт нь багтахааргүй их болжээ. Энэ талаар “Инстаграмм хуудас маань 3000-4000 хүнтэй болж гэр маань бараагаар дүүрсэн. Сүүлдээ хүмүүсийн заруулах хувцас их болсон учраас дэлгүүр нээвэл болох юм байна гэж бодсон. Ингээд нөхөртэйгөө ярилцаад хөл хорионы үед дэлгүүрээ нээж байлаа. Анх нэг өрөөнд нээж байсан бол одоо томроод хоёр өрөө дүүрэн хувцастай болсон. Анх хүмүүсийн авсан барааг өөрөө хүргэж өгдөг байсан бол одоо хүргэлт хийхээ больсон” гэсэн юм.

 

Ажил олгогч

Манай улсад бидний хэлж заншсанаар гадаадаас комиссын хувцас их ирдэг. Гэхдээ бид өөрсдийн хувцсаа борлуулах гэхээр энэ төрлийн дэлгүүр байдаггүй байсан. Харин Б.Хандсүрэнгийн хувьд Австралид хуучин хувцасны дэлгүүрийг сонирхож ордог байсан нь Монголд энэ төрлийн дэлгүүр нээх сэдлийг өгсөн гэдгийг онцолж байсан юм. Одоо тус дэлгүүр нь хоёр ажилтантай болжээ. Энэ тухайгаа “Анх эгч маань надад тусалж, хамтдаа ажилладаг байсан. Гэвч хэл ам ихтэй ажил байна гээд больсон. Үйлчлүүлж байгаа хүмүүсийн хувьд инстаграмм хуудсаас дэлгүүрт худалдаалагдаж байгаа бүх барааг харах боломжтой байдаг. Гэвч хэмжээг нь бичсээр байхад надад таарна гээд хүргүүлж авчихаад багадчихлаа гэж загнах нь элбэг байсан. Тиймээс эгч маань ажлаасаа гарсан. Ийм хандлага манай ажилчдад хүнд байдаг” гэв.

Биднийг дэлгүүрт байх хугацаанд таван хүн өөрийн хувцсаа заруулахаар болов. Тус дэлгүүрт өдөрт 100 гаруй хувцас ирдэг байна. Харин хувцсаа заруулахаар өгч буй хүмүүст дэлгүүрийн зүгээс дөрвөн шаардлагыг тавьдаг гэсэн. Нэгдүгээрт, улиралдаа таарсан хувцаснуудыг авдаг. Хоёрдугаарт, элэгдэл багатай, урагдаж өнгөө алдаагүй байх. Гуравдугаарт, үнэ боломжийн, дөрөвдүгээрт, загвар нь хуучраагүй байх ёстой ажээ. Өдөрт 100 гаруй хувцас ирж байгаа нь энэ төрлийн бизнес ямар хэрэгтэй байсныг харуулж буй. Дэлгүүрийн онлайн нэр нь инстаграмм хуудснаа “Second_ brand _things2” гэсэн хаягтай. 

Таны шүүгээнд байгаа хаяж чаддаггүй хувцас хүн бүрт байдгийг эндээс харж болно. Манай улсын хувьд тэг хог хаягдал гэдэг ойлголт хожуу орж ирсэн ч хурдацтай хөгжиж байна. Бид өөрсдийн хувцас хэрэглэлийн 90 хувийг гадны улсаас авдаг. Харин бидний хэрэглэж байгаа хувцасны 12 хувь нь дахин боловсруулагддаг байна. Тиймээс цэнхэр дэлхийдээ удаан аюулгүй, тогтвортой амьдрахын тулд өөрийн багахан хувь нэмрийг оруулж буй нь хувцасны зохистой хэрэглээ юм. Үүнийг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтод ч оруулсан байдаг. Тиймээс өөрийн шүүгээнд буй хувцсыг борлуулж, өөрт хэрэггүй зүйлсийг авахгүй байх нь чухал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 225 (6957)

 

Утасныхаа дугаарыг өгөөч. Холбоооо барья. .
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин