Дональд Трамп 2024 онд нэр дэвшинэ

2022-11-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээр болсноо өчигдөр зарлалаа. Тэрбээр 2017-2021 онд Америкийг удирдахдаа олон эгзэгтэй шийдвэрүүдийг гаргаж, хэл аманд хамгийн ихээр өртөж байв. Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусан ч сонгуулийн үр дүнг эсэргүүцэж шүүхэд хандаж, удаан хугацаанд тэмцсэн тэрбээр улс төрийн хүрээнээс холдоогүй юм. Ийн Конгрессд аль нам хамгийн олон суудал авах эсэх сонгуульд түүний Бүгд найрамдах нам ялагдсанаас долоо хоногийн дараа Дональд Трамп гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаагаа зарлав.

Тэрбээр “Америкийг дахин гайхалтай орон болгохын тулд би ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ үүгээр мэдэгдэж байна. Дэлхий нийт манай үндэстний үнэн дүр төрх, суу алдарыг хараахан харж амжаагүй гэж бодож буй учир дахин өрсөлдөхөөр шийдвэрлэлээ. Бид дахин Америкийг дахин хамгийн шилдэг улс болгоно” хэмээн олон мянган дэмжигчдийнхээ өмнө хэлснийг Америкийн телевиз шууд дамжуулжээ.

Мөн тэрбээр “2024 оны ерөнхийлөгч Дональд Трампын төлөө” гэсэн хороо байгуулах бичиг баримтаа бүрдүүлэн АНУ-ын Холбооны сонгуулийн хороонд бүрдүүлэн өгчээ.Бүгд найрамдах намын судлаач Адольфо Франко “Дональд Трамп өөрийн намын бусад гишүүд нэрээ дэвшүүлэхээс сэргийлж хамгийн эхэнд нэр дэвшихээ зарлалаа. Мөн Бүгд найрамдах намынхан одоо хүртэл түүнд үнэнч гэдгийг батлав. Тэр хүчтэй өрсөлдөгч хэвээрээ байна. Гэхдээ улс орны хэмжээнд Трампын нэр хүнд муу байгаа учир 2024 онд муу үр дүн гарах эрсдэлтэй” гэж “Aljazeera” сайтад ярьсан байна.

Харин Ардчилсан намын стратегич Ричард Гудейштэн “Ардчилсан намынхны ихэнх нь Бүгд найрамдах намаас Дональд Трампыг нэр дэвшээсэй гэж хүсэж байсан гэж би бодож байна. Учир нь 2016 оны сонгуульд тэр гурван сая саналаар ялагдсан ч эцсийн дүнгээр ялсан. Харин 2020 онд долоон сая сонгогчоор ялагдсан. Ирэх 2024 онд түүнийг хэдэн сая саналаар ялагдахыг таашгүй” гэсэн юм.

Хэрэв 2024 оны сонгуульд Трамп ялвал Гровер Кливенд 1884,1892 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших хоёр дахь удаагаа сонгогдож буй АНУ-ын хоёр дахь ерөнхийлөгч болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 224 (6956)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин