Австрали АСЕАН-ы хөтөлбөрүүдэд 315 сая доллар хуваарилна

2022-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Австрали улс Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны (АСЕАН) гишүүн орнуудын эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрүүдэд 470 сая австрали доллар буюу 315 сая ам.доллар нэмж хуваарилна. Австралийн Засгийн газрын тэргүүн Энтони Албанезе АСЕАН-ы орнууд болон Австралийн дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлэхдээ холбогдох мэдэгдлийг хийсэн байна. Ерөнхий сайдын хэлснээр Австралийн эрх баригчид Зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засгийн хөгжлийг ахиулах бодолтой байгаа. "Нэмэлт тусламж болгон 470 сая австрали доллар хуваарилж байна. Австрали улс АСЕАН гол үүрэг гүйцэтгэдэг бүс нутагт дүрэмд суурилсан дэг журмыг сахин хамгаалах үүрэг хүлээсээр байна. Бид нягт хамтран ажилласнаар найдвартай, тогтвортой ирээдүйг бий болгож чадна" гэж Э.Албанез хэлэв. Австралийн Засгийн газрын тэргүүн мөн АСЕАН-ы орнуудын эдийн засгийн хөгжлийн стратегийн хэрэгжилтийг түргэтгэхийн тулд Австралийн эрх баригчид Зүүн өмнөд Азийн орнуудтай харилцах тусгай зөвлөхийн орон тоо байгуулж байгаа бөгөөд бизнесмэн Николас Мурыг томилж байгааг тэмдэглэв.

Э.Албанезе илтгэлийнхээ үеэр "Байгууллагатай түншилсний 50 жилийн ойг тохиолдуулан Австрали-АСЕАН-ы тусгай дээд хэмжээний уулзалтыг 2024 онд Австралид зохион байгуулахыг санал болгов. Зүүн өмнөд Азийн улсуудын холбоо нь 1967 онд байгуулагдсан. Өнөөдөр Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Тайланд, Филиппин гэсэн 10 улсыг нэгтгэж байна. АСЕАН-ы 40, 41 дэх дээд хэмжээний уулзалт болон холбогдох арга хэмжээнүүд энэ сарын 10-13-нд Пномпен хотод болсон. Төлөвлөсөн уулзалтуудын үеэр оролцогчид 100 гаруй эцсийн баримт бичгийг батлахаар төлөвлөж байна. 2022 оны эхнээс Камбож АСЕАН-ы даргын албыг хашиж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 221 (6953)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин