Puma брэндийн тэргүүн Adidas компанийг аврахаар болов

2022-11-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Спорт хувцасны Puma брэндийн тэргүүн асан Бьорн Гулден Германы Adidas компанийн шинэ гүйцэтгэх захирал болно гэж Bloomberg бичжээ. Түүнд компанийг хямралаас аврахыг даатгав.

Дэлхийн хамгийн том спортын хувцас үйлдвэрлэгчдийн нэг Adidas хэд хэдэн тивд хямралд өртөж, их хэмжээний гутал зарж чадахгүй байна. Тус компанид хамгийн том цохилт болсон нь Америкийн рэппер Канье Уэст хэд хэдэн удаа доромжилсон, еврейчүүдийг эсэргүүцсэн мэдэгдлүүдийн дараа түүнтэй хамтын ажиллагаагаа зогсоосон явдал гэж тус агентлаг мэдээлэв. Үүний зэрэгцээ К.Уэст болон Adidas-ын хамтран бүтээсэн Yeezy брэнд сүүлийн жилүүдэд тус компанийн ашгийн талаас илүү хувийг бүрдүүлсэн байна.

Нэмж дурдахад Adidas нь нэгэн цагт компанийн хамгийн хурдацтай хөгжиж байсан Хятадын зах зээлд байр сууриа дахин олж авч чадахгүй байна гэж Bloomberg тэмдэглэв. 2022 оны эхний хагас жилийн борлуулалт дор хаяж гуравны нэгээр буурсан нь Хятадын хэрэглэгчдийн сонирхол буурч, орон нутгийн алдартнуудыг бүтээгдэхүүнээ сурталчлахад уриалах асуудалтай холбоотой юм.

Б.Гулдены Adidas-тай интеграцчилах ажил саадгүй явагдах ёстой гэж Bloomberg бичжээ. Түүнийг спортын болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр өргөн харилцаатай, туршлагатай салбарын мэргэжилтэн гэж тодорхойлдог. Өмнө нь 1992-1999 онд Б.Гулден Adidas-д хувцас, дагалдах хэрэгслийн ахлах дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэрээр мөн "Pandora" үнэт эдлэлийн сүлжээний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 2013 онд Пумаг тэргүүлж байжээ.

Үүний зэрэгцээ Adidas-ын одоогийн тэргүүн Каспер Рорстэд хүлээгдэж байснаас эрт огцорч, Б.Гулден ирэхээс өмнө түүний оронд тус компанийн санхүүгийн захирал Харм Олмейер ажиллах болно. Зургаан жил гүйцэтгэх захирлаар ажилласан К.Рорстедын үед Adidas компанийн хувьцаа 25 хувиар унасан.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин