Т.Оюунжаргал: Эрсдэлийн менежментээ зөв хийж сурах нь чухал

2022-11-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

"Форекс" арилжааны талаар "Exvestt Traders" клубын захирал Т.Оюунжаргалтай ярилцлаа.

 

-Та “Forex” арилжаагаар амжилттай ажиллаж байгаа залуусын нэг. Арилжааны зах зээлд хэзээнээс хөл тавьсан бэ?

-Би зургаан жилийн өмнө Монголд ирсэн. Тодруулбал, дунд сургуулиа БНХАУ-ын Хөх хотод сурч төгсөөд Далианы их сургуулийг 18 насандаа буюу 2016 онд олон улсын эдийн засаг, худалдааны мэргэжлээр төгссөн. Их сургуульд “Forex” арилжааны талаар үзсэн учраас онолын мэдлэгтэй байсан. Хийж үзэх юмсан гэсэн хүсэл байсан ч тухайн үед боломж бололцоо байсангүй. Тэгээд Монголд ирээд Хаанбанкинд хоёр жил ажилласан. Ингээд форекс арилжаа хийе гэж шийдээд үүнээс хойш дөрвөн жил арилжаа хийж байна. Миний хувьд дэлхийн зах зээлээс ам.долларыг шууд татах чадвартай болсон.

-Одоо Treader буюу арилжаа хийхийг заадаг хүн олон болсон байна. Энэ талаар?

-Forex бол дэлхийн зах зээл дээрх ханшийн зөрүүнээс ашиг олж Монгол руу ам.доллар тогтмол татах боломж юм. Харин манай Монголын ихэнх арилжаачдын хувьд нэг хүний барилаар явдаг эсвэл интернэтэд байгаа энгийн техник шинжилгээнүүдийг сурсан байдаг. Мөн хурдан мөнгө олох гэж Forex арилжааг сонирхдог. Энэ нь эргээд эрсдэлийг дагуулдаг. Тиймээс ахлан суралцагчдад хандаж хэлэхэд суурийг нь тавьж байгаа багш маш чухал. Мөн forex арилжаа гэдэг зүйлээ удаан хугацаанд судал гэж хэлмээр байна. Ингэвэл сэтгэл зүйгээ бэлдэж, эрсдэлээ даах чадамжтай болж, эрсдэлийн менежмэнтээ гаргаж амжилттай хийж чадна. Мөн хичээл заадаг багш  нарын хувьд өөрсдөө бүрэн гүйцэт Forex арилжааг сураагүй байж мөнгө олох гээд хүнийг хохироогоод байдаг. Жишээлбэл, ашигтай явж байхад их ашигтай хаах уу, бага ашигтай хаах уу гэдэг стратеги бий. Үүнийг мэддэггүй. Заадаггүй.

-Форекс арилжаа хийхэд тулгамдаж байгаа асуудал болон эрх зүйн орчин ямар байна вэ?

-Гадаадын интернэтээр мөнгө олдог залуусын ихэнх нь Форекс арилжаа хийдэг.   Нэг үгээр хэлбэл ажил нь болчихсон байдаг. Мөн улс нь эрх зүйн орчныг бий болгосон байдаг. Монголд болохоор эрх зүйн орчин дутмаг учраас луйвар эсвэл буруу зүйл гэж хараад байдаг. Мөн сургалт чанаргүй сургалт хичээллүүлдэг хүмүүс ч ихээхэн нөлөөлж байна. Буруу зааснаас болж мөнгөө алдах тохиолдол их байдаг. Ингэхээр хүмүүс энэ бол луйвар гэж ойлгоод байдаг. Харин энэ салбарыг хөгжүүлье гэсэн бодолтой цөөнх л манай улсад байдаг юм шиг санагдсан.

-Аливаа зүйлийг хийхэд эрсдэл үргэлж байдаг. Монгол залуучуудын хувьд эрсдэлээ даах чадамж хэр байдаг бол. Мөн форекс хийх хүнд юу хамгийн чухал вэ?

-Арилжаа хийж сурах хүнд утас, компьютер, арилжааны данс байхад л болно. Гадаад хэл хэрэгтэй болдог байсан бол одоо цаг үеийн мэдээнүүдийг нь орчуулдаг болчихсон. Гэхдээ арилжаа хийж байгаа хүмүүсийн зууны нэг хувь нь л амжилт олдог гэдэг. Би арилжаа хийж байгаа хүмүүст ганц л зөвлөгөө өгдөг. Энэ нь эрсдэлийн дэвтэр гаргаж бай гэж хэлдэг. Дэвтэр дээрээ нэг нэггүй бичээд сарын сүүлд нь хэдэн төгрөг алдсан эсвэл авсан байна гэдэг дээрээ дүгнэлт хий гэж хэлдэг. Мөн хамгийн чухал зүйл бол сэтгэл зүй. Хүн мөнгөө алдаад ирэхээрээ сандардаг. Сэтгэл хөдлөлөө барьж чадаагүйгээсээ болж илүү их алддаг.

"Forex" эсвэл гадаад валютын арилжаа гэдэг нь ихэнх тохиолдолд ашиг олох зорилгоор нэг валютыг өөр валютаар арилжаалахыг хэлнэ. Форекс-ийн зах зээл нь ойролцоогоор дөрвөн их наяд ам.долларын гадаад валютын эргэлттэй бөгөөд энэ нь дэлхийн хамгийн томоохон зах зээл юм. Юу гэсэн үг вэ гэхээр, та нээлттэй зах зээлээс ямар ч үед өөрийн хүссэн валютыг худалдан авах боломжтой гэсэн үг юм.

-Монголд одоогоор хичнээн хүн арилжаа хийж байна вэ. Таны хувьд арилжаагаар сард хичнээн төгрөг олдог вэ?

-Зах зээлийн судалгаа хийхэд манай улсад 110 мянга гаруй хүн зөвхөн форекс арилжааг хийдэг гэсэн судалгаа гарсан. Үүнээс идэвхитэй 90 мянган хүн байдаг юм байна лээ. Зөвхөн арилжаа хийгээд амьдарч байгаа олон хүн байдаг. Түүний төлөөлөлүүдтэй уулзаж байсан. Би сард 5-10 сая төгрөг олдог. Эцэст нь хэлэхэд сайн суралцаж эрсдлийн менежмэнтээ зөв хийгээд, сэтгэл зүйгээ удирдаж чадах юм бол сурч чадахгүй зүйл биш  гэж хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 217 (6949)

 

DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17