ББСБ-ын 92 хувийг финтекийн харилцагчид эзлэв

2022-11-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

Санхүүгийн III улирлын тайлангаар биржийн бус зах зээлээс 681.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлснийг мэдэгдлээ. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулахад 11.1, даатгалын зах зээл 1.1, ББСБ 7.9, хадгаламж зээлийн хоршоо 0.6 хувьтай байна.

 

Хөрөнгийн зах зээл:

-Үнэлгээ 4.788.3 тэрбум, хувьцааны хөрвөх чадвар 2.7 хувьд хүрэв. Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс 54 үнэт цаас гаргагчийн 67 компанийн бонд гарсан бөгөөд 681.7 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлээд байна.

 

ХХЗХ:

-Нийт  202 ХЗХ-д 72.770 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн. Нийт хөрөнгө 266.7 тэрбум төгрөгт хүрсэн ба үүнээс хадгаламжийн хэмжээ 189.8 тэрбум төгрөг буюу 71.2 хувийг эзэлж байна. Зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар өсөж 216.1 тэрбум төгрөгт хүрснээс 3.6 хувийг чанаргүй зээл эзэлж байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал болон үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбар:

-Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй 295 компани, тэдгээрийн 309 брокер, 1413 агент ажиллаж байна. Давхардсан тоогоор  930.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдаж, 88.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлсэн байна. Үнэт металл, үнэт чулуун эдлэлийн арилжаа эрхлэгчид 213.3 тэрбумын борлуулалт хийж, 216.4 тэрбум төгрөгийн үнэт металл худалдан авчээ.

 

Даатгалын зах зээл:

-Хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өсөж 449.6 тэрбум төгрөгт хүрсэн бол, нөөц сан 2.1 хувиар өсөж 209.0 тэрбум төгрөгт хүрлээ. Даатгалын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 50.7 хувиар өсөж 69.0 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 31.4 хувийг эзэлж байв.

 

ББСБ:

-522 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Нийт хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд төгрөг хүрч, харилцагчдын тоо давхардсан байдлаар 4.9 сая, тэдгээрийн 92.2 хувийг финтекийн харилцагчид эзэлж байна. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.6 сая төгрөг, финтекийн нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 237.5 мянган төгрөг байна.

 

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбар:

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийн дагуу зах зээлд үйл ажиллагаа явуулж байсан есөн биржийг бүртгээд байна. Эдгээр биржид дотоодын 19, гадаадын 160 виртуал хөрөнгө арилжаалж байна. Зах зээлийн үнэлгээний хувьд 2021 оны оргил үедээ өдөрт дунджаар 1.0-1.4 их наяд төгрөгийн арилжаа хийгдэж байсан бол энэ оны III улирлын байдлаар 300 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж байна.

 

Сэндбоксын зохицуулалт:

-Сэндбокс зохицуулалтын орчинд цахим мөнгөнд суурилсан дижитал бондын үйлчилгээ болон репо хэлцлийн платформын үйлчилгээ туршигдаж байна. Сэндбоксын туршилтад байгаа энэхүү хоёр бүтээгдэхүүн нь өрийн хэрэгсэл худалдах, худалдан авах үйл ажиллагааг цахимжуулан хөнгөвчлөх мөн Монгол Улсад мөнгөний зах зээл үүсэж хөгжих эхлэлийг тавьж буйгаараа онцлог юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 215 (6947)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин