Дэлхийд цор ганц санхүүгийн музей

2022-11-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Дэлхийн улс орон бүр өөрийн гэсэн мөнгөн тэмдэгттэй.Цаг хугацааны явцад мөнгөн тэмдэгтүүд шинэчлэгдэж түүнийгээ дагаад төрлүүд нь ч гэсэн нэмэгдсэн.  Тодруулбал, цахим мөнгө, даатгал, бонд, хувьцаа, чек зэрэг мөнгийг орлох олон төрлүүд бий болсон. Тэгвэл дэлхийн мөнгөн тэмдэгтийн  үүсэл хөгжил өнөөг хүртэл хэрхэн хөгжиж ирснийг харуулах дэлхийд цор ганц “Дэлхийн санхүүгийн музей”-ээс хийсэн сурвалжлагаа хүргэж байна.

 

Дэлхийн нэгдүгээр дайны
үед дайны бонд гэж гаргаж байжээ.
Харин энэ бол манай
улсын дайны үеийн бонд.

Үнэгүй үзэх боломжтой

Сүхбаатарын талбайн урд байрлах "Meru tower"-ийн таван давхарт байрлах “Дэлхийн мөнгөний музей-г зорьж очлоо. Таван давхарт гарвал "Мандал" санхүүгийн нэгдэл гэсэн шилэн хаалга байв. Хаалгаар нь орж орж музей үзэхээр яваагаа хэлсэн юм. Ингэхэд музейн тайлбарлагч н.Оюунханд “Манай музей хүн бүргт нээлттэй шүү” гэсээр бидэнд музейгээ сонирхуулсан юм. Тэгвэл тус музей нь санхүүгийн боловсрол олгох зорилготойгоор 2019 оноос эхлэн иргэдэд үйлчлэх болжээ. Дэлхийн санхүүгийн музейд мянга гаруй оригнал дэлхийн мөнгөн тэмдэгтийн дээжүүдээс байршуулсан байв.

Мөн сэргэн мандалтын банкны хөгжлийн түүчээ Медичи, хөрөнгө оруулалтын банкны хаан Ротшилд, монополын эцэг Рокефеллер, эдийн засагт Милтон фримдан зэрэг санхүүгийн түүхэн дэх чухал хүмүүсийн гарын үсэг бүхий баримтууд эх хувиараа байгаа юм. Мөн Чингис хаан, Хубилай хаан, Макендонийн Александр, Юлий Цезарь, Адам смить зэрэг суут хүмүүсийн амьд ахуй үетэй холбоотой үзмэрүүд хадгалагдаж байгаагаараа онцлог юм.

Музейн тайлбарлагч н.Оюунханд “Манайх музейн тайлбарлагчаараа аль болох оюутан хүүхдүүдийг ажилд авахыг хичээдэг. Одоохондоо хүмүүс тийм ч их үйлчлүүдэггүй” гэсэн юм.

 

Үүсгэн байгуулагч нь Ө.Ганзориг: Дэлхийн өнцөг булан бүрээс санхүүгийн түүхтэй холбоотой 250 гаруй үзмэрүүдийг цуглуулсан

-Санхүүгийн музейн үүсгэн байгуулагч нь Ө.Ганзориг юм. Тэрбээр санхүүгийн зах зээл дээр 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн юм. "Голомт банк", "Худалдаа хөгжлийн банк", "Улаанбаатар хотын банк", "Хас банк", "Мандал даатгал" зэрэгт хариуцлагатай албан тушаал хашихаас гадна Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ. Харин музейн үзмэрүүдийг олон улсын дуудлага худалдаанд оролцож, нэр хүндтэй цуглуулагч нараас худалдан авсан гэлээ. Мөн үзмэрүүдийг 10 гаруй жилийн туршид цуглуулсан байна. Энэ талаар Ө.Ганзориг хэлэхдээ “Миний хувьд 2003 оноос эхлэн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор төрөл бүрийн сургалтуудыг хийж ирсэн. Туршлагаас харахад санхүү эдийн засгийн мэдлэгийг түүхэн баримттай холбож ойлгуулах нь илүү сонирхолтой юм байна гээд музей байгуулъя гэж шийдсэн. Дэлхийн санхүүгийн музейг байгуулах үйл хэрэг нь нөр их судалгаа, уйгагүй хайгуул, санхүүгийн золиос, цаг хугацаа шаардсан их ажил байлаа. Харин үзмэрүүдийн тайлбарыг түүхийн судалгаан дээр үндэслэн үнэн зөв бичих, үзэгчдэд зөв төсөөлөл, ойлголт өгөхүйцээр байршуулах нь цаг хугацаа уран сэтгэмж шаардсан ажил байлаа” гэсэн юм.

1966-2018 он хүртэл гарсан Монголын мөнгөн тэмдэгт.
Дэлхийн анхны зоосон мөнгө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 214 (6946)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин