М.Дэлгэрмаа: Ирэх жилээс Монгол Улсдаа брэндээ гаргана

2022-11-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Start-Up” буландаа “Harue” брэндийг үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч М.Дэлгэрмааг урьж, ярилцлаа.

 

-Та брэндийн санаагаа хаанаас олж байсан бэ?

-Миний хувьд Японд дизайнерийн сургуульд суралцсан. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ хувцас болон гоёл чимэглэлийн брэндээ гаргасан. Би өөрийгөө удам дамжсан авьяастай гэж боддог. Учир нь ээж маань их уран, оёдол хийдэг байлаа. Багадаа оёж буй зүйлийг хажуунаас нь харж өссөн. Сайхан ээжийнхээ авьяасыг өвлөсөндөө талархдаг. Одоогоос 17 жилийн өмнө анх брэндээ эхлүүлж байлаа. Тухайн үед манай улсад ганц нэг брэнд үүсгэн байгуулагдаж байсан.

-Брэндээ яагаад “Harue” гэж нэрлэсэн юм бэ?

-Анх “Make and Zoloo” нэртэй байсан. Охин маань мэндлээд “Harue” гэсэн нэртэй болсноор брэндийн нэрээ ч ингэж өөрчилсөн. Хэдэн жилийн өмнө Монголдоо хувцсаа их хийж борлуулсан. Тиймээс эх оронд маань ч миний хийсэн хувцсыг өмсдөг хүн олон байдаг. 

-Таны брэнд ямар онцлогтой  вэ?

-Би эсгүүр, загвараа өөрөө гаргаад бүх төрлийн хувцас оёдог. Гэхдээ ихэвчлэн эмэгтэй хувцас урладаг. Үйлдвэрлэж буй хувцсаа силк ашиглан урлаж байна. Тухайлбал, гадуур өмсөх хувцсанд ноос ноолуур ашигладаг. Чанарыг эрхэмлэдэг болохоор хямд материал сонгодоггүй. Нимгэн, копрон, силк оёход бага зэрэг хэцүү.  Харин гоёл чимэглэлийн зүйлсээ бэлэн материал авч урладаг. Гэхдээ зарахаар өртөг өндөр тал бий. Гэхдээ цаашдаа хувцсаа хийнэ. Одоогоор зөвхөн Японд л захиалгаар хийдэг. Ирэх жилээс Монгол Улсдаа брэнд бүтээгдэхүүнээ гаргах бодолтой байна.

-Загвар бүр өөрийн онцлог, хэв маягтай байх. Таны загвар бусдаас юугаараа ялгаатай вэ?

-Зөвхөн бүсгүйчүүддээ зориулж хувцас урлахдаа Европ стилиэр загвараа гаргадаг. Тухайн жилийнхээ трэндийн онцлогийг хадгалж  өөрийн зүгээс чимхлүүр зүйлсээ шигтгэдэг. Учир нь Монголд байгаа брэндүүд үндэсний загвараар хувцас гаргадаг учраас ялгарах ёстой гэж боддог. Эрэгтэй хувцсанд хийц материал чухал нөлөөтэй. Үүнийгээ дагаад цаг хугацаа их ордог болохоор үнэтэй гардаг.

-Нэг загвар гаргахад хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Загвар зохион бүтээгч нь зурдаг болон хийхдээ өөрчилдөг гэсэн хоёр янз байдаг. Миний хувьд загвараа хурдан гаргаад модельдоо өмсүүлээд өөрчлөөд явдаг.  Эсгүүр гаргаж оёход бага зэрэг хугацаа зарцуулна.

-Энэ өвөл Японд ямар өнгө,  загвар трэнд болж байна?

-Энэ өвөл цагаан өнгө трэнд болж байна. Цагаан, шар, ногоон өнгө нь өвлийн өнгө юм. Материалууд ч тансаг тал руугаа орсон. Мөн дэлхийн дөрвөн улсын загварын шоуг үзэхэд цагаан өнгө давамгайлсан байсан. Тухайн жилийн өнгө загвар нь гурван жилийн өмнөөс тодорхойлогддог. Үүнийг дэлхийн дизайнеруудын холбоо шийддэг.

-Мэргэжлийн хүний хувьд хувцас загварыг хэрхэн тодорхойлох вэ?

-Хувцас нь хүнийг тодорхойлох нүүр царай юм. Бие чөтгөр хувцас бурхан гэдэг их үнэн үг. Бид тарган, туранхайгаар ялгаатай болохоос бүгд ижилхэн. Сайхан муухайгаар нь  ялгах аргагүй. Тиймээс хүн өмсөж буй хувцсаараа ялгагдана. Мөн биеэ авч яваа байдал чухал.

-Монголд хувцас загварыг хөгжүүлэхийн тулд эхлээд ямар алхам хийх ёстой вэ?

-Гаднаас оруулж ирж буй бэлэн хувцсыг хязгаарлах хэрэгтэй. Монголчууд гадаадад үйлдвэрлэсэн хувцас өмсөхгүй байх хэрэгтэй. Мөн үнэтэй хувцас худалдан авах чадваргүй хүн бий. Дотоодод байгаа үндэсний үйлдвэрүүд нь үнэтэй зараад байдаг. Тухайлбал, би ноосоор хийсэн пальтогоо 400 мянгаар зардаг. Харин Монголд яг ижил материалаар хийсэн мөртлөө сая төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Магадгүй би хүн цалинжуулдаггүй болохоор хямд үнээр хийдэг болов уу. Монголд европ хувцас хийдэг газар цөөхөн. Ихэнх нь монгол дээлний загвартай хосолсон учир өдөр тутмын хувцас багатай санагддаг юм.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Японд мөнгөтэй, чадвартай бол хэн ч брэндээ гаргаж болно. 10, 20 жилийн өмнөхийг бодвол өөр болсон. Их дэлгүүрт тасаг түрээслээд бараагаа зарах боломжтой. Миний хувьд охиноо дээд сургуульд орох үед эх орондоо ирнэ. Тэгээд өөрийн брэндээ идэвхтэй хөгжүүлнэ. Манай улсаас хувцас захиалах хүмүүс байдаг ч хол болохоор хийж явуулах нь асуудалтай ч их хурдан зарагддаг. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 212 (6944)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22