Х.Уламбадрах: Ашиглалт, лицензээс гадна олборлох эрхийг нээж өгөх хэрэгтэй

2022-10-31
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор МУИС-ын Геологи, геофизикийн тэнхимийн дэд профессор, доктор Х.Уламбадрахыг урьж ярилцлаа.

 

Геологийн салбар 10 жилийн дараа боловсон хүчингүй болох эрсдэлд орсон

 

-Геологи, уул уурхай манай улсын тулгамдсан асуудлын нэг. Монгол Улсыг авч явж байгаа гол салбар учраас хүн бүр сонирхож байгаа. Энэ жил Монгол Улсад Геологийн алба байгуулагдсаны 83 жилийн ой тохиож өнгөрсөн долоо хоногт тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ үеэр “геологийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах боломж хумигдаж” байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Одоогоос 10 жилийн өмнө бид лиценз олголтын асуудлыг ярьдаг байсан. Тодруулбал, Монгол Улс хэт их лиценз олгож байна. Энэ их лицензийг ингэж олгох нь зөв үү. Хариуцлагагүй компаниуд лиценз авч байна. Лиценз дагасан наймаа их байна зэргээр ярьдаг байсан. Тодорхой хугацааны дараа олборлолт хийж эхэлсэн. Олборлолтын дараа байгаль орчны асуудал үүссэн. Энд тэндгүй олборлолт хийгдэж байна. Малчид бэлчээргүй боллоо гэх болсон. Энэ мэтчилэн уул уурхай дагасан асуудал, хүндрэлүүд циклиэрээ  явж ирлээ. Тэгвэл одоо геологи хайгуулын ажлыг хийх боловсон хүчин байхгүй болох уу гэсэн шинэ асуудал үүсээд байна. Тухайлбал, Геологийн  ангид сурч байгаа оюутны тоо хэт цөөрсөн. Төгссөн оюутнуудын хувьд мэргэжлээрээ ажиллахгүй байгаа зэрэг асуудал нь 5-10 жилийн дараа Монгол Улс геологичоор ажиллах боловсон хүчний хомсдолд орох эрсдэлийг бий болгож байна. Ажлын байр хангалттай байгаа ч ажиллах хүчин байхгүй болох энэ асуудлыг үе шаттай шийдэхгүй бол геологийн салбарт хүндрэл учрах эрсдэл үүссэн. Яагаад оюутнуудын тоо багассан бэ гэхээр Уул уурхай, геологи хоёрыг тусдаа салбар гэдгийг ойлгохгүй байгаа байна. Саяхан би хөдөө ажлаар яваад ирлээ. Зарим нэг хүүхдүүд “Уг нь би энэ мэргэжлийг сонирхож байсан юм. Гэвч аав, ээж маань газар ус ухдаг ажил хийж яах юм бэ. Тэгснээс өөр мэргэжилтэй бол гээд болж чадаагүй” гэж мэр сэр ярьж байна. Энэ юуг харуулж байна гэхээр төгсөөд л газар ухаад явчихна гэсэн ойлголттой болсон байна. Энэ нь бас бидний хэт шашинлаг ёс заншилтай холбоотой байх л даа. Жилд 15-20 хүүхэд МУИС-ийн Геологи, геофизикийн ангид элсэж орж ирдэг.  Түүний зарим нь өөр анги руу шилждэг, бас зарим нь жилийн чөлөө авдаг. Ингээд жилдээ арав орчим хүүхэд л төгсдөг. Жил ирэх тусам багасах хандлага ажиглагдаж байгаа.

 

Байгалийн шинжлэх ухааны салбарыг төрөөс сурталчилан таниулах хэрэгтэй байна

Блиц :

Боловсрол: 

1996-2000 онд МУИС-ийг Геологич мэргэжлээр төгссөн. 
2016-2020 онд БНХАУ-ын Геологийн их сургуульд доктор цол хамгаалсан.

Ажилласан байдал:

2000-2002 онд Монгол-Оросын хамтарсан “Золотая Виктория” ХХК-д геологич 
2002-2004 онд Айвенхоу майнз компанид хайгуулын геологич 
2005-2008 онд Гоби Коул энд Энержи ХХК-д ахлах геологич 
2004-2020 онд МУИС-ийн Геологийн салбарт багш, дэд профессороор тус тус ажиллаж ирсэн. 

-Геологи бол байгалийн шинжлэх ухаан. Гэвч байгалийн шинжлэх ухааны салбарт элсэж буй хүүхдийн тоо Монгол Улсын хэмжээнд буурсан. Байгалийн ухааны салбарт оюутан элсүүлэхийн тулд улсаас тэтгэлэг өгснөөр энэ асуудал шийдэгдэхгүй. Хуучин социализмын үе сайхан байжээ гээд хүмүүс эргэн дурсаад байдаг. Тогтолцоо нь тэр үед өөр байсан учраас хүмүүс тэгж яриад байгаа юм. Тухайлбал, байгалийн ухаанд суурилсан мэргэжлийг сонирхох хүмүүс хамгийн их байсан үе. Байгалийн ухаанаар амжилт гаргах нь улс орны хөгжил цэцэглэлтэд ингэж нөлөөлдөг, инженерүүд, байгалийн ухааны чиглэлээр ажилладаг хүмүүс геологичид, химичид, математикчид, физикчид мундаг гэсэн ойлголтыг төр засгаас иргэдэд ойлгуулдаг байсан. Харин одоо санхүүч, хуульч, эдийн засгаар явсан хүмүүс гоё амьдраад байгаа юм шиг ойлголтыг төрүүлээд байгаа. Тэд дарга болж их мөнгө олж байна гэсэн ойлголт үүсчихсэн. Тиймээс нийгмийн ухааны чиглэлээр явах нь амар юм байна гээд байгалийн ухааны чиглэл хаягдчихаад байгаа юм. Тиймээс нийгмийг хамарсан байгалийн ухааныг сурталчилсан төрийн бодлого хэрэгтэй байна. Ингэснээр хэсэг хугацааны дараа энэ салбарын мэргэжлүүд эргэн сэргэх боломжтой. Жишээлбэл, МУИС-д хими, физикийн чиглэлээр 2-3 хүн л төгсөж байгаа бол хууль, эдийн засгаар зуу зуун хүн төгсөж байна. Энэ нь төрийн бодлого хэрэгтэйг л харуулж байгаа хэрэг. Төрөөс бодлогоор байгалийн ухаан, геологийн сурталчилгаагаа идэвхжүүлж, лицензээ тавиад өгөх юм бол аажмаар хэвийн голдиролдоо орно.

 

Ажил олгогчдын нийгмийн хариуцлага дутмагаас болж ажиллах хүчингүй болсон

 

-Манай улсын зарим ажил олгогч байгууллага, компаниудын нийгмийн хариуцлага муу байдгаас болж залуучууд ажил хийх дургүй болж байна. Бид төгсөгчдөөсөө жил бүр судалгаа авдаг.  Ингэхэд хэд хэдэн шалтгаан гарч байгаа. Жишээлбэл, зарим компани шинэ орсон хүмүүсээ эхний гурван сар туршилтаар явуулдаг. Арай гэж жинхлээд цалингаа авах гэхээр дутуу өгдөг. Түүнээс үүдэж анхны итгэлтэй байдал нь алга болдог зэргээр шантраад гарсан тохиолдлууд элбэг. Мөн тогтвортой ажлын байр алга. Зун хөдөө яваад өвөл нь суурин боловсруулалтаар боловсруулдаг тогтолцоотой ажил. Гэтэл компаниуд зун хөдөө явуулчхаад өвөл нь цалингүй амраадаг. Өвөл ажиллуулсан ч бүтэн улирлын турш ажиллуулахгүй тэдэн сар ажилла, тэгээд дараагийн хөдөө явах хүртэл түр чөлөөлнө гэдэг.  Ингэхээр тогтвортой ажлын байранд мэргэжлээсээ өөр ажил хийдэг. Шинэ үеийн хүүхдүүд бол бүх юмыг гоёор хүлээж авахыг хүсэж байгаа юм. Тогтвортой ажлын байр, ахиу цалин, боломжийн ахуй хангамж хүсээд байгаа. Мөн цалин хангамж харьцангуй бага ч нөлөөлж байна. Ар гэртэйгээ ойр баймаар байна. Тиймээс геологийн мэргэжил бол надад тохирох ажил биш гэдэг цөөхөн хувь бас байна.  Бид барууны стандартад очиход хол байгаа.

 

Геологи уул уурхай хоёрыг ялгаж салгах хэрэгтэй 

 

-Манай ард түмний хувьд геологи, уул уурхай хоёр чинь ялгаатай салбар юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Хуучин бол ялгаатай явдаг байсан. Одоо геологи, уул уурхай гээд нэг нэршил болгож холбочихоод байна.Тиймээс  энэ хоёр салбарын алдаатай оноотой асуудлуудыг хоёр салбарт хамтад нь наагаад байна. Геологи хайгуулын үед байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин хариуцлагагүй уул уурхай ард иргэдэд сөрөг нөлөө үзүүлдэг. Геологичид ирээд явахаар, араас нь уурхай нь ирээд ухдаг, тиймээс иргэдийн зүгээс нийтэд нь эсэргүүцье гэсэн хандлага бий болсон.

Геологийн судалгаа, хайгуул нь Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийг бэлдэж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах ёстой салбар. Харин уул уурхайн асуудал дээрээ төр бодлогоо тавих хэрэгтэй байна. Уул уурхай бол гадаад валют олж байгаа ганц салбар боловч аль ордыг ашиглах, алийг нь ашиглахгүй байх вэ гэдэг нь төрийн бодлого байхгүй юу. Энэ нь геологид ямар ч хамаагүй. Геологчид бол хайгуулаа хийгээд л нөөцөө бэлдээд л яваад байхад болно. Олон улсад бол нөөцөө бэлдэхтэй зэрэгцээд нөөцөө хамгаалах, нөөцлөх гэсэн зарчимтай ажилладаг. Тодруулбал, бид нэг орд олчихвол том, жижиг хамаагүй шууд маргаашаас нь олборлох биш нөөцлөхийг хэлээд байгаа юм. Энэ ордыг одоохондоо ашиглахгүй, энийг 50 жилийн дараа 100 жилийн дараа ашиглана, харин одоо энэ ордоо олборлоё гэсэн төрийн бодлого хэрэгтэй. Гэвч ийм төрийн бодлого дутмаг байна. Ашиглалтын лиценз авсан бүх хүн том, жижиг хамаагүй олборлолт хийж байна, тэр эрх нь ч нээлттэй. Зарим нь гараараа ч болтугай ухаж байна шүү дээ.

 

Лиценз олголтыг нэмснээр геологийн салбар хэвийн байдалдаа орно

 

-Геологийн салбарыг үндэслэлтэйгээр дээш татах нэг арга бол лиценз олголтыг нэмэх юм. Ингэснээр геологийн салбар хэвийн үйл ажиллагаандаа орох боломжтой болно. Геологийн салбарын гол зангилаа лиценз олголт дээр тогтож байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн үндсэн логик бол лицензийг ямар зарчмаар олгох вэ гэсэн лицензийн харилцааг зохицуулсан зүйл юм. 2010 оноос хойш лиценз олгогдохгүй, ерөнхийдөө зогсонги байдалд орсон. Ингэснээр геологиудын ажиллах орон зай хумигдчихаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2010 оноос өмнө олгогдож байсан лицензүүд дээр хийгдэх ажил дуусчихаад нэмж олгохгүй болохоор ажил байхгүй болоод байна гэсэн үг. Одоогоор манай улсад ашиглалтын лиценз нь 1800 гаруй, хайгуулын лиценз нь 1200 орчим байна. Энэ нь монголын газар нутгийн маш бага хувь юм. Тиймээс лицензээ олгох хэрэгтэй. Төр засгийн  мэдээг харахаар лиценз олгохоор боловсруулж байна. Удахгүй олгоно л гээд байгаа.  2010 оноос хойш 12 жил боллоо. Энэ хооронд ажиллах хүчний хомсдолд орохоор уналтын байдалд орчихоод байна. Цаг хугацаа алдалгүй шийдмээр байна. Лиценз олгоод эхлэх юм бол гадаадын хөрөнгө оруулалт ч нэмэгдэнэ. Өнгөрсөн долоо хоногт болсон хэлэлцүүлэг дээр геологиуд ярьж байна л даа. “Хэрэв лиценз олгоод эхэлбэл манай хөрөнгө оруулагчид орж ирэхэд бэлэн байгаа” гэнэ. Гадаад гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагч нар ч ажиллахад бэлэн байгаа. Өмнө хөрөнгө оруулалт, лиценз олголт сайн байсан учраас геологи уул уурхайн салбар сайн хөгжсөн.

 

Геологио дагаж уул уурхай нь явдаг зарчимтай

 

-Сүүлийн жилүүдэд геологичид орон нутагт ажиллахад их хүндрэлтэй байсан. Харин одоо бол геологийн холбогдох төрийн байгууллагуудаас “Ажил хийхээр хүмүүс очсон” гээд орон нутаг руу нь бичиг явуулдаг болсон. Энэ нь орон нутагт ажиллахад амар болгож өгч байгаа юм. Гэхдээ орон нутагт ажиллах нь одоогоос 20 жилийн өмнөхтэй харьцуулахад асар их дарамт мэдрүүлдэг болсон. Жишээлбэл, саяхан хөдөө явж  чулууны дээж авахад малчид нэг нэгээрээ ирээд манаад байгаа юм. Гурван цаг  тутамд нэг мотоцикльтой хүн ирээд хараад суугаад байх нь их хэцүү байсан. Энэ нь нөгөө л иргэдийн буруу ойлголтоос болж байгаа юм. Энэ нь хайгуул, зураглалаа байтугай геологи, уул уурхайгаа ялгаж ойлгохгүй байгаатай холбоотой.

Хариуцлагатай уул уурхайг дагуулж геологийг хөгжүүлэх гээд байна. Гэвч геологио дагаж уул уурхай хөгждөг зарчимтай. Тэгвэл хариуцлагатай уул уурхайн асуудлыг төр өөрөө хариуц. Геологичдод ажиллах боломжийг нь олгооч ээ гэдэг л асуудал үүсээд байгаа юм. Геологи гэдэг бол уул уурхайгаас багадаа 10 жилээр түрүүлж явдаг. Геологийн нөөц бэлтгэгдсэнээр уул уурхай араас нь олборлодог. Тэгэхээр уул уурхайг дагах боломжгүй нь харагдана. Уул уурхайн ард геологи явбал уул уурхай олборлох юмгүй болно гэсэн үг.

 

Олборлолтын эрх гэдэг заалтыг нэмснээр энэ бүх асуудал шийдэгдэнэ

 

-Дээрх асуудлуудыг шийдэх гарц бий. Лиценз олголтоо нэмээд эхлэхээр геологийн салбарт ажлын байр, хөрөнгө оруулалт нэмэгдэж, геологиуд нь ажлаа хийгээд нөөцөө бэлдээд явах боломжтой. Гол асуудал хаана үүсээд байна вэ гэхээр харилцаан дээр байгаа юм. Манай одоогийн харилцаа бол геологийн үе шатанд бэлтгэсэн нөөцийг хэн ч ашиглах эрхтэй болгож ашиглалтын эрхээрээ зохицуулчхаад байгаа. Энэ чинь л бүх асуудлын эх үүсвэр. Тодруулбал, таван тонны нөөцтэй орд ашиглах, 500 кг нөөц ашиглах зарчим нь яг адилхан. Таван тонны нөөцтэй орд бол улс орон, ард иргэдийн амьдралд яаж нөлөөлөх вэ. Харин байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь том, жижиг гэлтгүй яг адилхан. Төр том, жижиг ордоо ашиглах уу, ашиглахгүй байх уу гэдэг дээрээ оролцох шаардлагатай. Одоо бол хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын  тусгай зөвшөөрөл гээд бүгд тэгш гараан дээр явж байгаа. Бүгд тэгш гараан дээр байж болдоггүй юм аа гэдгийг амьдрал батлаад өгч байна шүү дээ. Тиймээс дунд нь нэг тусгай зөвшөөрөл нэмээд хайгуулын тусгай зөвшөөрлөө чөлөөтэй өгөх хэрэгтэй. Геологичид ордоо л бэлдье. Харин ашиглалтын тусгай зөвшөөрлийн дунд олборлолтын эрх гэдэг зүйлийг оруулж өгөөд үүндээ төр оролцъё. Энэ ордыг бид энэ удаа өгөхгүй ээ. Танайд олборлох эрх бол нээлттэй. Гэхдээ энэ удаа олборлуулах болоогүй байна гэдэг дээр оролцоод явбал бүх зүйл шийдэгдэнэ. Ашигт малтмал бол ард түмний баялаг. Төр заавал мэдэж оролцох ёстой байхгүй юу. Нэг компани мэддэг зүйл биш. Тиймээс төрийн харилцаа заавал байх ёстой. Ингэснээр бүх асуудал шийдэгдэх боломжтой. Зарим жижиг ордуудыг ашиглана гэвэл улсад тодорхой хэмжээний мөнгө төлж олборлох тусгай эрхээ авдаг тогтолцоо ч байж болно. Ингээд ганцхан зүйлийг нэмээд өгөхөд л энэ асуудал шийдэгдэх боломжтой юм. Магадгүй өөр гарц ховор гэж бодож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 211 (6943)

 

BANK LOAN
Би Анонг Эрдэнэ байна. Би Эктбанкнаас 180,000 долларын 2 хувийн зээлийн хүү авсан. Иргэдэд бизнесээ дэмжих зорилгоор олгосон 1.5 сая доллараас Covid-19-ийг дэмжих сангаас SUPPORT@ECTBANKS.COM whatsapp +12084030014 хаягаар холбогдоно уу. эсвэл телеграмд нэгдээрэй https://t.me/joinchat/p4JjHwAPyE01YWZk
VENKATA HOSPITAL +19083082601
Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж маш олон оролдлого хийсний дараа маш их баярласандаа DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM Whatsapp +19083082601 хаягаар холбогдоорой. Би Ачара Монголоос ирсэндээ маш их аз жаргалтай, аз жаргалтай байна Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
VENKATA HOSPITAL +19083082601
Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж маш олон оролдлого хийсний дараа маш их баярласандаа DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM Whatsapp +19083082601 хаягаар холбогдоорой. Би Ачара Монголоос ирсэндээ маш их аз жаргалтай, аз жаргалтай байна Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
DR. ADITYA
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. ADITYA
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. ADITYA
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин