Ханбогд сум хөгжлийн гараанд гарах биелэлээ олж байна

2022-10-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Энэ оны III улиралд өндөр гүйцэтгэлтэйгээр үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөөгөө биелүүлсэний зэрэгцээ гүний уурхайн бүтээн байгуулалт амжилттай үргэлжилүүллээ. Орон нутгийн хөгжлийн чиглэлээр бодитой дэвшил гарсан нь Ханбогдын хөгжлийн хурдасгуур “Оюу толгой сан”-г байгуулсан явдал боллоо. Тухайн сан нь эрчим хүч, ус, зам, эрүүл мэнд, байгаль орчин, боловсролын чиглэлээр чухал дэд бүтцийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм. Ингэснээр Ханбогд нь бие даасан хөгжлийн гараанд гарах биелэлээ олж байна. Энэ нь манай хамт олны ур чадвар, авьяас билгийн илрэл болж, ажиллах хүчний 97 хувийг монголчууд бүрдүүлж буйг хэлэхэд таатай байна” хэмээв.

Оюу толгойн ТУЗ-өөс Ханбогд сумын урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих 50 сая ам.долларын таван жилийн хөтөлбөрийг баталсан. Үүний дагуу “Оюу толгой сан”-г өнгөрсөн сард байгууллаа. Тус сан нь Ханбогд сумын хөгжлийг дэмжих, гэр бүл төвтэй тогтвортой суурин газар болоод зогсохгүй, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Худалдан авалтын 75 хувийг үндэсний нийлүүлэгчдэд зарцуулсан

Оюу толгой нь усны үр ашигтай хэрэглээгээр ижил төстэй уурхайнуудаа тэргүүлдэг. Уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг усны алдагдалгүй байхаар загварчлан, дахин ашиглалт хамгийн дээд түвшинд байхаар тооцсоны дагуу үйлдвэрлэлийн усны 85-аас дээш хувийг дахин ашиглаж байна. Ашиглаж буй усны хэрэглээг сайжруулах чиглэлээр үндэсний хэмжээнд бүхий л талтай хамтарч, стратеги боловсруулах ба усны асуудлаар оролцогч талуудтай тогтвортой шийдэл гарган ажиллана.

Татвар, хураамж хэлбэрээр 237 сая ам.доллар буюу 716.8 тэрбум төгрөгийг энэ оны III улиралд төлжээ. Нийлбэр дүнгээр 2010 оноос хойш 3.8 тэрбум ам.доллар буюу 8.6 их наяд төгрөг аж. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана. Улирлын эцэст 788 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 525 нь үндэсний компани байв. Худалдан авалтынхаа 75 хувийг эдгээр нийлүүлэгчдэд зарцуулжээ.

Судалгааны ажлыг ирэх онд дуусгана

Уурхай ашиглалтын төлөвлөгөөний дагуу бага агуулгатай хүдэр олборлолт, металл авалтаас хамааран ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар багассан. Харин энэ оны II улиралтай харьцуулахад 19 хувиар өсжээ.

Огтлох малталт болон хүдэр буулгуурын ажил хуваарийн дагуу буюу Панель “тэг”-ийн анхны тогтвортой үйлдвэрлэлийг ирэх оны эхний хагаст эхлүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн сард агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлт 176 болон 276 метрийн гүнд хүрсэн буюу шинэчилсэн хуваарийн дагуу үргэлжилж буй. Панель I, II-ын судалгааны ажлыг ирэх оны эхний хагаст дуусгах ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 208 (6940)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17