Э.Тэгшжаргал: Байгалийн баялагаа төрийн лаборатори бүрэн шинжилдэг болох нь чухал

2022-10-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Геологийн салбарын цаг үеийн асуудлаар судлаач, инженер Э.Тэгшжаргалтай ярилцлаа.

 

-Геологийн төв лаборатори бол Монголын уул уурхайн баялгийг судалж  шинжилдэг чухал байгууллага. Саяхан Геологийн төв лабораторийг  Геологийн судалгааны төв ТӨҮГ-тай нэгтгэсэн. Мэргэжлийн хүний хувьд  байр суурьтай байна вэ? 

-Монгол Улсын 2023 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Засгийн газраас шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нүүрс, өнгөт металл, ган, зэс, алтны үйлдвэржилтийг дэмжиж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Мөн "Эрдэнэс Монгол" компанийн  бүтцийг баялгийн сангийн олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх, уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан худалдаалах, Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орох зэрэг томоохон ажлуудыг төлөвлөж байна. Эдгээр төслүүдэд лабораторийн судалгаа шинжилгээний ажил нэн чухал учраас  Засгийн газар бодлогоор Геологийн төв лаборатори  болон Геологийн судалгааны төв ТӨҮГ- ыг нэгтгэсэн гэж харж байна. Гэхдээ цаашид шинээр байгуулагдаж байгаа Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ хэрхэн ажиллахаас үр дүн хамаарна.

Лабораторийн шинжилгээний үр дүн орд нээх, нөөц тогтоох, технологи боловсруулах, уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, ТЭЗҮ боловсруулах, байгаль орчны үнэлгээ хийх, гаалийн хяналт хийх, ашигт малтмалын үнэ тогтоох, татвар тооцоолох зэрэгт хэрэглэгддэг. Товчхондоо, уул уурхайн салбарын орд нээх, олборлох, боловсруулах, худалдах бүх үйл ажиллагаанд лабораторийн шинжилгээ чухал үүрэгтэй.  "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс таван толгой", "Оюу толгой", "Эрдэнэс Оюу толгой", "Эрдэнэс силвэр" гэх мэт уул уурхайн бүх компани лабораторийн шинжилгээний үр дүнг ашиглаж байгаа. Иймд төрөөс уул уурхайн судалгаа шинжилгээний лабораториудад онцгой анхаарах шаардлагатай.

-Шинээр байгуулсан Геологийн судалгаа шинжилгээний  төв ТӨБЗГ-ын харъяанд очиж байгаа. Цаашид төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

-Хамгийн чухал нь лаборатори бол хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах ёстой. Үүнийг төрөөс хангах нь чухал. Ер монголчууд баялагтаа эзэн байя, баялагаа иргэн бүрт тэгш хувиарлая гэвэл төрийн лаборатори бүх шинжилгээг хийж гүйцэтгэдэг болох хэрэгтэй. Иймд төрөөс лаборатори, судалгаа шинжилгээнд онцгой анхаарах хэрэгтэй байна.

Харьяалалын хувьд Төрийн өмчийн  бодлого зохицуулалтын газар гэхээсээ илүү Эрдэнэс Монгол компани, Баялагийн сангийн харьяанд ажиллаж бүх төрийн өмчит уул уурхайн компаниудын дээжийг шинжилдэг болбол илүү үр дүнтэй. Дээр хэлсэнчлэн Эрдэнэт үйлдвэрээс эхлээд бүх уул уурхайн компаниуд лабораторийн шинжилгээ хийлгэдэг. Төрөөс дэмжвэл энэ бүх шинжилгээг  хийх боломжтой. Мөн мэргэжлийн баг, мэргэжлийн удирдлага ажиллуулах, багаж тоног төхөөрөмжийг сайжруулах, шинжилгээ хийхэд ашиглагддаг урвалж бодис, хэрэглэгдэхүүнийг гадаадаас оруулж ирэх хил гаалийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй.

- Эрдэнэс Монгол,  Баялагийн сангийн харьяанд байх нь үр дүнтэй гэлээ. Адилхан төрийн байгууллага байхад ямар ялгаатай гэж?

-Миний хувьд Геологийн төв лаборатори ТӨҮГ-т 2005 онд дагалдан инженерээр ажилд орж, химийн инженер, стандартчилсан загвар боловсруулалтын инженер, тасгийн дарга, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, 2019 онд тус байгууллагын захирлаар томилогдон ажиллаж байсан. Геологийн төв лаборатори бол 65 жилийн түүхтэй, үндэсний болон олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, төрийн өмчит ганц лаборатори.

2014 оноос хойш мэргэжлийн бус улс төрийн удирдлагууд томилогдож, мэргэшсэн инженер техникийн ажилтнуудыг ажлаас халах, мэргэжлийн бус хүмүүсийг олноор ажилд авах, видео контент, барилгын засвар зэрэг зориулалтын бус зардлууд гаргасны улмаас эдийн засгийн хувьд “ашиггүй” ажиллаж ирлээ. Өнөөдөр ч ийм л байдал үргэлжилж байна. Жишээлбэл, Геологийн төв лаборатори 2020 онд 110 ажилтантай ажиллаж байсан бол 2022 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын бүтэц орон тоо баталсан тогтоолоор өнөөдөр 180 ажилтантай болсон байх жишээтэй. Ингээд 60-70 хүнээр орон тоогоо нэмэхээр цалингийн сан нэмэгдэж ашиггүй ажиллах суурь болж байна.

-Уул уурхайн бүх төрийн өмчит компаниудын шинжилгээний ажил маш их хэмжээний ажил. Энэ бүх шинжилгээний ажлыг Геологийн судалгаа шинжилгээний төв хийх хүчин чадал бий юу?

-Төрөөс бодлогоор дэмжвэл бүрэн боломжтой гэж үзэж байна. Геологийн төв лаборатори бол лабораторийн зориулалттай дөрвөн давхар байртай, үндэсний болон олон улсын гурван итгэмжлэлтэй, маш олон орчин үеийн багаж тоног төхөөрөмжтэй гээд бусад ижил төрлийн лабораториудаас давуу талтай.  Боловсон хүчний тухайд ч бусад лабораториудад ажиллаж байгаа ахмад, залуу инженерүүдийг буцаан авч ажиллуулах, мөн төрөөс шинжилгээнд ашиглагддаг химийн бодис урвалж бодис, хэрэглэгдэхүүнийг гадаад улс орноос авах, гаалиар оруулж ирэх зөвшөөрлийг өгөх зэргээр дэмжвэл бүрэн боломж байгаа. Лаборатори ашиг гэхээс илүүтэй стратегийн ач холбогдол бүхий байгууллага тул төрөөс илүү анхаарах шаардлагатай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 208 (6940)

 

Зочин
Энэ юуны судлаач байхав дээ, чааваас. Зүгээр л улсын мөнгө яаж зувчуулах вэ? гэж толгойгоо гашилгаж суудаг нэгэн, тийм дээ ч одоо хүртэл их хэмжээний мөнгө завшсан хэргээр СХД-ийн шүүх, цагдаад дуудагдаад явж байна.
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22