“Баяжуулах үйлдвэрүүд хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байна”

2022-10-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос “Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. 

Өнөөдрийн байдлаар манай улсад 120 гаруй баяжуулах үйлдвэр үйл ажиллагаа явуулах эрхтэй. Гэхдээ тодорхой шалтгааны улмаас зарим үйлдвэр ажиллахгүй байгаа учир дотоодын баяжуулах үйлдвэрүүд 50 гаруй хувьтай үйл ажиллагаа явуулж байна.

Энэ талаар УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын мэргэжилтэн Н.Амартуул "Монгол Улсын хэмжээнд баяжуулах үйлдвэрүүд хангалттай бий. Хамгийн гол нь хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байна. Тиймээс ч хүчин чадлаа гүйцэд ашиглан эрдэс баялгийг баяжуулж, боловсруулан гаргахыг эрмэлзэх хэрэгтэй.Аж ахуйн нэгжүүд маань илүү дэвшилтэт технологи худалдан авах чиглэлд яриа хэлэлцээрээ сайжруулах нь чухал. Өөрөөр хэлбэл, сүүлийн үеийн технологиудыг илүү судалж, нэвтрүүлэх шаардлага байна гэсэн үг. Ялангуяа, жоншны баяжуулах үйлдвэрүүдийн технологи зарим талдаа хуучирсан нь ажиглагдаж байна. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөл багатай технологи оруулж ирэх нь олон давуу талтай.Нэн тэргүүнд баяжуулах үйлдвэр нь байгаль орчинд, хүнд ээлтэй байх хэрэгтэй. Тиймээс ч технологиудын судалгааг хийж байгаа. Аль болох автомат буюу хүний оролцоо багатай байх, хамгийн өндөр бүтээмжтэй байх нь чухал байдаг. Монголын нөхцөлд гол төлөв гаднын хөрөнгө оруулалттай компаниуд арай дэвшилтэт технологийг оруулж ирэх хандлага ажиглагдаж байгаа. Энэ тал дээр гаднын хөрөнгө оруулалтыг маш сайн татсанаар илүү чанартай үйлдвэрлэлийн технологийг оруулж ирэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр хөрөнгө оруулагчдадаа ээлтэй орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлага байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

1 цаг 13 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

1 цаг 18 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

2 цаг 26 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

4 цаг 2 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

6 цаг 57 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

11 цаг 45 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

11 цаг 45 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин