Тойм:Олон улсад болсон онцлох таван үйл явдал

2022-10-21
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

БНХАУ-ын Коммунист намын Ардын их хурал, Их Британийн Ерөнхий сайдын огцрох шийдвэр, Оросын холбооны улс цэргийн хэсэгчилсэн дайчилгаагаа цуцалсан гээд олон нийтийн анхаарлыг татсан олон чухал үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Ийн бид ээлжит тоймоороо энэ долоо хоногт олон улсад болсон онцлох таван үйл явдлыг хүргэж байна.

Аравдугаар сарын 17-ны даваа гараг

ОХУ:Цэргийн дайчилгаагаа зогсоов

Цэргийн хэсэгчилсэн дайчилгааг зогсоож байгаагаа Москва хотын захирагч Сергей Собянин даваа гарагт зарлажээ. Тэрбээр “Цэргийн хэсэгчилсэн дайчилгаатай холбоотой бүх зорилгоо бид биелүүлсэн. Тиймээс өнөөдрийн 14:00 цагаас эхлэн Моксва дахь цэрэг татлагын бүх төвийг хаасан. Дайчилгааны үеэр орон сууц болон ажлын байрнуудад тараасан цэрэг татлагын зарлан бичиг хүчингүй болсон” гэж ярьжээ.

Есдүгээр сарын 21-ний өдөр цэргийн хэсэгчилсэн дайчилгаа ОХУ даяар эхэлж байв. Үүнээс хойш хэчнээн тооны цэргийг дайчилгаанд татсаныг Собянин мэдэгдсэнгүй.

Мөн Москва болон СанктПетербург хотуудад орон сууц, автобусны буудал, дотуур байруудаар цагдаа нар очиж зарлан дуудах хуудсыг албадан тарааж байгаа талаар зарим хэвлэл мэдээлж байна.

Үүнтэй холбогдуулан Парламентын дээд танхим болох Холбооны зөвлөлийн нөлөө бүхий гишүүн Андрей Клишас дээрх хэргийг мөрдөн шалгахыг уриалсан юм.

Аравдугаар сарын 18-ны мягмар гараг

Герман:Кибер аюулгүй байдлын газрын даргыг халжээ

Германы засгийн газар тус улсын кибер аюулгүй байдлыг хариуцдаг агентлагийн захирлыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Тодруулбал, Холбооны мэдээллийн аюулгүй байдлын газрын захирлын албан тушаалаас Арне Шёнбомыг чөлөөлөх шийдвэрийг  Германы дотоод хэргийн яам мягмар гарагт зарласан байна.

Өмнө нь Шёнбомыг оросуудтай холбоотой тухай дуулиан дэгдээд байсан юм. Тухайлбал, Германы Кибер аюулгүй байдлын зөвлөл нэртэй төрийн бус байгууллагаар дамжуулан түүнийг Оросын тусгай албаныхантай холбоотой байж болзошгүй тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт хэвлэлд нийтлэгдэж байв.Хувийн болон төрийн байгууллагын мэргэжилтнүүдийг нэгтгэсэн дээрх байгууллагыг 2012 онд Шёнбом байгуулалцаж байсан юм.

Зөвлөлийн гишүүн Германы нэг компани КГБ-ын ажилтан асан хүний байгуулсан Оросын компанийн охин компани болохыг энэ мэдээлэлд баталсан байна. Германы Кибер аюулгүй байдлын зөвлөл дээрх мэдээллийг няцааж, өөрийгөө улс төрөөс ангид байгууллага болохыг мэдэгдсэн юм.

Одоо 53 настай Шёнбом нь 2016 оноос хойш Германы кибер аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байсан юм.

Аравдугаар сарын 19-ний лхагва гараг

Хонгконг:Чадварлаг мэргэжилтнүүдийг татах тусгайлсан виз гаргана

Хонконгийн төрийн тэргүүн Жон Ли албан тушаалаа хүлээн авснаас хойшхи анхны илтгэлээ энэ лхагва гаригт танилцуулсан юм. Энэ үеэр тэрбээр дэлхийн улс орнуудаас чадварлаг мэргэжилтэн, өндөр цалин орлоготой иргэдийг татах тусгай визийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахал, хилийн хорио цээрийн хатуу арга хэмжээнээс шалтгаалан тус хотын ажиллах хүчний тоо 140 мянгаар буурчээ.

Тиймээс Жон Ли жилийн 2.5 сая хонконг долларын ($318,500) орлоготой болон дэлхийн топ 100 их сургуулийг төгссөнөөсөө хойш таван жилийн дотор доод тал нь гурван жил ажилласан хүмүүст зориулан хоёр жилийн хугацаатай виз олгохоор шийдвэрлэжээ. Өнгөрсөн зун томилогдсон Жон Ли өөрийн бодлого, мөрийн хөтөлбөрийг олон нийтэд танилцуулан гурван цаг орчим ярихдаа “авьяас чадвар” гэдэг үгийг 60 гаруй удаа давтжээ.

Мөн байнгын оршин суугч болсон гадаадын иргэдийн эхний худалдаж авсан орон сууцны татварыг буцаан олгохоор болсон байна.

Энэ талаар Жон Ли “Хонконг бол дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай хотуудын нэг. Бас Хятадын эх газрыг дэлхийтэй холбодог чухал гарц. Тиймээс бид авьяас чадвартнууд, бизнесүүдийг татахад идэвхтэй өрсөлдөх ёстой” гэж ярьсан байна.

Саяхнаас Хонконг цар тахалтай холбоотой бүх хорио цээрийн дэглэмээ цуцалж, гадаадынханд хилээ бүрэн нээгээд байгаа билээ.

Аравдугаар сарын 20-ны пүрэв гараг

Их Британийн шинэ ерөнхий сайд Лиз Трасс огцорлоо

Их Британи улсын гурав дахь эмэгтэй Ерөнхий сайд Лиз Трасс албан тушаалдаа томилогдсоноос 45 хоногийн дараа огцорч байгаагаа өчигдөр буюу пүрэв гарагт зарлалаа. Ингэснээр тус улсын эрх баригч Консерватив нам дөрвөн сарын дотор хоёр дахь удаагийн ерөнхий сайдын сонгуулийг явуулах шаардлагатай болж байгаа юм.

Лиз Трасс төрийн ордонд богино мэдэгдэл хийхдээ “Манай нам надад эдийн засгийн өсөлтийг дэмжиж, татварыг бууруулах үүрэг оноон Ерөнхий сайдаар сонгосон. Гэвч Консерватив намаас өгсөн энэ үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлж чадахгүй гэдгээ ухаарлаа. Учир нь олон улсад хурцадмал байдал үүссэн, амьдрах өртөг хэд дахин нэмэгдсэн эдийн засгийн хүндхэн цаг үед би ерөнхий сайдаар томилогджээ. Гэхдээ манай Засгийн газар эрчим хүчний төлбөрт дэмжлэг үзүүлж, нийгмийн даатгал, ажилчид болон компаниудын татварын өсөлтийг бууруулахын төлөө ажилласан” гэж ярьсан байна.

Түүний энэ мэдэгдлийн дараа Хөдөлмөрийн намын дарга Кейр Стармер болон бусад сөрөг хүчний намын төлөөллүүд дараагийн сонгуулийг яаралтай зохион байгуулахыг уриалсан юм. Тэгвэл Консерватив нам дараагийн ерөнхий сайдыг ирэх долоо хоногт сонгоно гэдгийг Лиз Трасс өөрийн биеэр мэдэгджээ. Гэхдээ Их Британийн хуулийн дагуу дараагийн ерөнхий сайд сонгогдож, түүнийг ханхүү Чарльз албан ёсоор батлах хүртэл Лиз Трасс үүрэгт ажлаа гүйцэтгэсээр байх юм.

Хэдий богино хугацаанд ерөнхий сайдаар ажилласан ч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар амжилттай хамтран ажилласан Лиз Трасст талархлаа илэрхийлж, дараагийн ерөнхий сайдыг тогтвортой ажиллахыг хүсчээ. Лиз Трассыг Их Британийн түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан ерөнхий сайд гэж ажиглагчид дүгнэж байна. Мөн өнөөдрийн нөхцөл байдлыг Их Британийн орчин үеийн түүхэнд тохиолдож байгаагүй улс төрийн гүнзгий хямрал гэж дүгнэжээ.

Харин Их Британийн Ерөнхий сайд асан Тереза Мэй “Ерөнхий сайдууд буулт хийхэд бэлэн байх ёстой. Улсын хамгийн эгзэгтэй цаг үед чадварлаг, ухаалаг Засгийн газрыг бүрдүүлэх нь бидний үндсэн үүрэг” хэмээн твиттертээ бичжээ. Ийн ирж буй долоо хоногийг бид Их Британийн шинэ ерөнхий сайдын сонгуультай холбоотой мэдээллээр угтах нь.

Аравдугаар сарын 21-ний баасан гараг

100 орчим хүүхэд нас барсны дараа сиропны төрлийн эмийг хориглов

Зүүн өмнөд Азийн Индонез улсад 99 хүүхэд нас барсны дараа сироп болон шингэн төрлийн бүх эмийн худалдааг түр хориглох шийдвэр гарчээ. Индонезийн эрх баригчид сироп төрлийн зарим эмээс бөөрний цочмог дутагдал үүсгэдэг бодис илрүүлснээ мэдээллээ. Харин дээрх эмүүд нь дотоодод үйлдвэрлэсэн эсвэл гадаадаас импортолсон эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Гэхдээ тус улсын Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикин эдгээр сиропын заримыг дотооддоо үйлдвэрлэсэн хэмээн “Ройтерс” агентлагт ярьжээ.Пүрэв гарагийн байдлаар Индонез улсад бөөрний цочмог дутагдлын 200 орчим тохиолдол бүртгэгдсэний ихэнх нь тав хүртэл насны хүүхдүүд байна.

 Хэдхэн хоногийн өмнө Баруун африкийн Гамби улсад ханиадны сироп хэрэглэсэн 70 орчим хүүхэд нас барсан юм.Гамбид гарсан эндэгдлийн дараа энэ сарын эхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) ханиадны сироптой холбоотой олон улсын анхааруулга гаргасан юм.

Энэтхэгийн Шинэ Делид төвтэй “Maiden” эмийн компанид үйлдвэрлэсэн сиропоос “diethylene glycol”, “ethylene glycol” хэмээх бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их илэрснийг ДЭМБ шалгаж тогтоосон байна. Индонезид хэрэглэсэн сиропоос ижил бодисууд илэрснийг тус улсын эрүүл мэндийн яам пүрв гарагт мэдээлжээ. Гэхдээ “Maiden” эмийн компанийн бүтээгдэхүүнийг орон нутагт худалдаалдаггүй гэж Индонезийн Хүнс, эмийн агентлаг яамны мэдээллийг няцаагаад байна.Энэтхэг улс  ч мөн тус компанийг шалгаж байгаа аж.

Гэхдээ Гамби улсад зарагдаж байсан сироп Индонезид зарагдаагүйг баталсан байна. Индонезын эрх баригчид шалгалтын үр дүн гарах хүртэл сиропын үйлдвэрлэгч, брэнд нэрийг задлалгүй нууцалж, харин ийм бүх төрлийн эмийн худалдааг түр зогсоох арга хэмжээ авчээ.

Эх сурвалж:BBC, CNN, TASS, Reuters,Aljazeera

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

8 цаг 27 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 цаг 28 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

8 цаг 30 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

10 цаг 25 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

11 цаг 47 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

12 цаг 46 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

13 цаг 18 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

13 цаг 39 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

17 цаг 13 мин