Ц.Даваасүрэн VS Б.Жавхлан

2022-10-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сүүлийн үед Сангийн сайд Б.Жавхлантай холбоотой сангийн зээлийн мэдээллийг чуулганы танхимд зарлах болсон.   Тухайлбал тэрбээр өчигдрийн чуулганы хуралдааны үеэр " Улсын төсөв дагуулж оруулж ирсэн Хөгжлийн банкны дахин санхүүжилтын бондод баталгаа гаргах тогтоолыг хасах хэрэгтэй.  Хөгжлийн банкийг үе үеийн улстөрчид дампууруулсан. Манай намын үед Сангийн сайд Б.Жавхлан 11 гишүүнтэй хамтран Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, жижиглэн мөлжсөн. Сангийн сайд Хөгжлийн банкийг найзуудтайгаа хамт дампууруулсан. Жишээ нь,  Ч.Мөнхбаяр гээд Б.Жавхлангийн их сургуулийн ангийн найз тус банкинд Зээлийн газрын захирал хийж байсан. Найзууд хамтарч байгаад "Чингис хаан" банкинд 49 тэрбум төгрөгийг байршуулж "алга" болгосон.  Сангийн сайд ЖДҮ, Хөгжлийн банк, Бичил санхүүгийн хөгжлийн сангаас хүртэл "Зэт финанс" банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан 900 тэрбумын зээл авсан" гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл Ц.Даваасүрэнгийн мэдэгдэлд Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлжээ.  Тэрбээр "Ц.Даваасүрэн гишүүний надтай холбоод байгаа Дархан-Уул аймгийн хоёр аж ахуйн нэгж Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Тэдгээр аж ахуйн нэгжүүд надтай ямар ч хамааралгүй. Тэгж ярих юм бол Ц.Даваасүрэн гишүүн өөрөө Бондын зөвлөлийн гишүүн байсан хүн.   Бондын эх үүсвэрээс гаргаж байсан зээл Бондын зөвлөлийн шийдвэрээр олгож байсан гэдгийг сайн мэднэ.  "Ган хүдэр" компани мөн л Дарханы компани юм билээ. Хөгжлийн банкнаас зээл авсан компани юм байна. Зээл авахад нь би гишүүний болон сайдын хувиар оролцоогүй гэдгээ албан ёсоор хэлье. "Зэт финанс"-аар дамжуулан 900 тэрбумын зээл авсан гэж худлаа. Жишээ нь, Бичил санхүүгийн  хөгжлийн сангийн нийт эргэлтийн хөрөнгө нь 10 тэрбум юм байна. Тийм сангаас яаж 900 тэрбум төгрөг гаргах билээ. "Чингис хаан" банкинд нөлөөлсөн асуудал огт байхгүй. Ч.Мөнхбаярыг Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллага шалгаж байгаа юм билээ" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

1 цаг 18 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

1 цаг 23 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

2 цаг 31 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

4 цаг 6 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

7 цаг 2 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

11 цаг 50 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

11 цаг 50 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин