Элэгний хорт хавдрын төлбөрт нэг иргэн 3.7-8.3 саяын хөнгөлөлт эдэлнэ

2022-10-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Элэгний хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээний төлбөрийн зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна. ЭМДҮЗ-ийн 2022 оны 1-р тогтоолын хүрээнд элэг ба элгэн дэх цөсний сувгийн болон элэгний гаднах цөсний суваг, нойр булчирхайн хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээ түүний дараах хими, байн эмчилгээнд шаардагдах багаж хэрэгсэл, бусад хэрэглэгдэхүүний төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлж, иргэн төлбөр төлөхгүй байхаар зохицуулсан.

Ингэхдээ нэг иргэнд хийгдсэн мэс заслын тусламж, үйлчлгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, хүндрэл зэргийг тооцож үзээд 3.7-8.3 сая төгрөгийн өртөгтэй байхаар баталсан. Харин эмийн эмчилгээг 657-943 мянган төгрөгөөр санхүүжүүлж байна.

Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрөгч найман сарын байдлаар элэгний хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээнд ЭМД-ын сангаас нийт 4.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлж, 857 иргэний амь насыг аварч, амьдралын чанарыг дээшлүүлжээ.

Өнөөдрийн байдлаар ЭДЕГ-тай хорт хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлэхээр улсын болон хувийн хэвшлийн 42 эрүүл мэндийн байгууллага гэрээ байгуулсан байна. Үүний 23 нь Улаанбаатар хотод, 19 нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. ЭМДЕГ-тай гэрээт байгууллагаас хорт хавдрын тусламж, үйлчилгээ авахад иргэнээс нэмэлт төлбөр авсан тохиолдолд 1800-1363 дугаарын утсанд хандаарай.

Эх сурвалж: www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

1 цаг 15 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

1 цаг 20 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

2 цаг 28 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

4 цаг 4 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

6 цаг 59 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

11 цаг 47 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

11 цаг 47 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин