Тавантолгойн нүүрсний "но"-той 88 гэрээ илрүүлжээ

2022-10-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Монгол Улс валютын нөөцийн хомсдолд орж, ханш нь өссөөр байна. Энэ нь нүүрсний экспортоос валют орж ирэхгүй байгаатай холбоотой аж. Экспортоор гарч буй нүүрсний зөвхөн гурав орчим хувьд л валют орж ирж, үлдсэн 97 хувийнх нь өөр "сав" руу явдаг гэх мэдээлэл бий. Товчоор хэлэхэд, валютын нөөцийн хомсдол нь Тавантолгойн нүүрсний урьдчилж хийсэн гэрээтэй холбогдож буй юм байна. Энэ нь холбогдох байгууллагуудын хяналт шалгалтаар тогтоогдож эхэлжээ. Одоогоор Тавантолгойн нүүрсний "но"-той 88 гэрээ илэрсэн байна. Энэ асуудалд хууль хяналтынхан анхаарал хандуулж, Засгийн газар ч үүнтэй холбоотой ажлын хэсэг байгуулжээ. Тэд дээр дурдсан доголдлыг зогсоож, валютын урсгалыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. Тухайлбал, Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдааны дараа "...Бид бүгдээрээ валютын нөөцөд санаа зовж байгаа. Статистикийн тоон мэдээг харахад экспортын тоо хэмжээ өндөр байдаг. Гэтэл яг түүнтэй нийцсэн хэмжээний валют орж ирж байна уу гэхээр үгүй байна. 1.8 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон мөртлөө 500-600 сая ам.доллар орж ирсэн байх жишээтэй. Тиймээс Монгол Улсаас экспортод гарч буй нүүрсний нөхцөл байдлыг ил тод болгож, цэгцлэх арга хэмжээг авах Засгийн газрын тогтоол гарлаа. Түүгээр валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд нүүрсээ хилийн үнээр зардаг байх хэрэгтэй. Нүүрсээ уурхайн амнаас зарахгүй байх зохицуулалт хийж байгаа.  Бүх гэрээг цахимжуулж, гэрээний дагуу бүгдийг хилээр экспортолно. Уурхайд олборлогдсон нүүрс хилээр ачигдаад гарах бүх үйл ажиллагааг цахимжуулна. Ингэж чадвал уурхайн амнаас хил хүртэлх янз бүрийн зөрчлийг илрүүлэх бүрэн боломжтой. Хэчнээн сая тонн нүүрсийг ямар компани ямар гэрээгээр экспортолж буйг мэдэх боломж бүрдэж байгаа юм" гэсэн байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 205 (6937)

 

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

1 цаг 15 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

1 цаг 20 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

2 цаг 28 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

4 цаг 4 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

6 цаг 59 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

11 цаг 47 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

11 цаг 47 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин