Анхны Iphone утас 39 мянган ам.доллар хүрчээ

2022-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАВХЛАН

Хайрцаг савнаас нь ч задлаагүй, хамгийн анхны “iPhone” утсыг үндсэн үнээс нь 50 дахин өндөр үнэтэйгээр дуудлагаар худалджээ.  “Apple” компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс 2007 оны нэгдүгээр сард Сан Франциско хотноо анхны “iPhone” ухаалаг утсыг танилцуулж байв. Тухайн үед бүтээгдэхүүний уриа үг нь “Apple” гар утсыг дахин зохион бүтээв” байжээ.

15 настай уг утасны эхлэх үнэ нь 2800 ам.доллар байсан бөгөөд 30 мянган ам.доллар л хүрэх болов уу гэж таамагласан. Гэвч “LGG Auctions” компаниас мэдээлснээр утас 39 мянган ам.доллар хүрчээ. Дуудлага худалдааны үеэр 28 санал ирсэн. Хамгийн сүүлчийн үнийн саналыг дуудлага худалдаа хаагдсанаас дөрвөн секундын дараа ирүүлжээ. Найман гегабайт багтаамжтай тус “iPhone” худалдаанд анх гарахдаа 599 ам.долларын үнэтэй байсан. Тухайн үедээ ухаалаг гар утасны хөгжилд хувьсал хийсэн бөгөөд “Time” сэтгүүл 2007 оны шилдэг бүтээлээр “iPhone” утсыг тодруулж байв. Дуудлага худалдааны компани ч бас “iPhone 1” утсыг бидний амьдралын хамгийн чухал бүтээлүүдийн нэг гэж тодорхойлжээ.

“iPhone 1” утас анх худалдаанд гарсан даруйдаа дэлхий даяар 6.1 сая ширхэг зарагдаж, “Apple”-ийн хамгийн амжилттай бүтээгдэхүүн болсон. Тэр цагаас хойш “Google”, “Samsung” зэрэг технологийн акулуудын дунд ширүүн өрсөлдөөн өрнөсөөр байна.

Анхны “iPhone”-ийг “iPhone 1” эсвэл “iPhone 2G” гэж нэрлэдэг. Анх гарахдаа дөрөв, найм, 16 гегабайтын сонголттой, хоёр мегапикселийн камертай байсан. Энэ нь одоогийн “iPhone 14 Pro” утасны нэг терабайт хэмжээ, 48 мегапиксел камертай харьцуулашгүй үзүүлэлт юм.  Мэдээж чихэвчний оролт, голын товчлуур, гадна хүрээ, урд камер зэрэг өөрчлөгдсөн зүйлс асар их.

Сонирхуулахад, ‘Apple Computer A’ анхны загварыг өнгөрсөн наймдугаар сард 677196 ам.доллараар дуудлагаар худалдаалсан. Энэ загварыг компанийн хамтран үүсгэн байгуулагч Стив Возниак 1976 онд гараар гагнаж байжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин