Б.Эрдэнэцогт: МУИС-д геологийн чиглэлээр 30 хүрэхгүй оюутан сурч байна

2022-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

Геологийн салбар үүсэж хөгжөөд 83 жил болжээ. Гэвч сүүлийн жилүүдэд хууль эрх зүй болон тусгай зөвшөөрөл, хүний нөөц бага зэрэг олон асуудал тулгамдах болжээ. Ойн хүрээнд “Геологийн салбарын тулгамдсан асуудал, шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Геологийн салбарын бүх л эрхмүүд цугласан байлаа.

Энэ үеэр МУИС-ийн геологи, геофизикийн тэнхимийн эрхлэгч  Б.Эрдэнэцогт “ Манай Монгол Улсын Их сургуулийн хувьд 2012 оны үед геологи, геофизикийн сургуульд 150 гаруй оюутан төгсдөг байсан бол одоо 30 хүрэхгүй оюутан төгсдөг болсон. Энэ нь манай геологийн салбарыг хүний нөөцийн дутагдалд оруулж байна. Уг нь манай оюутнуудын хувьд гуравдугаар күрсээсээ байгууллагуудын захиалгаар цалинтай дадлагад гарч, дөрөвдүгээр күрсээсээ үндсэн ажилтан болдог давуу талтай. Гэвч эрэлттэй мэргэжлүүдийн тоонд орохоо больсон зэрэг  нь элсэлт багасахад ихээхэн нөлөөлж байна” гэсэн юм

Ашигт малтмал, газрын тосны газрын ашигт малтмал хайгуулын хэлтсийн дарга М.Энхжаргал “Манай геологийн салбарт сүүлийн жилүүдэд тулгамдаж буй олон асуудал байна. Тодруулбал, Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын шатыг ялгаж салгаж мэдэхгүй. Хайгуулын салбарын болон хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл муу. Хайгуулын ажил хийх нэрийн доор их хэмжээгээр уулын ажил төлөвлөж олборлолт явуулах гэдэг. Мөн хайгуулын ажлаа төлөвлөгөөний дагуу хийдэггүй. Үүнийгээ хөрөнгө мөнгө, ковид-19 зэргээс шалтгаалсан гэж тайлбарладаг. Хуурамч тайлан ирүүлэх зэрэг олон учир дутагдал байна. Тиймээс эрх зүйн орчныг сайжруулах, иргэдэд геологи, хайгуул юу вэ гэдгийг ойлгуулахаас гадна орон нутгийн иргэдэд салбарын талаарх зөв ойлголтыг олгох нь зүйтэй байна” гэв.

Мөн геологийн судалгаа зураглал, эрэл хайгуулын үе шатанд геологи, геохими, геофизик, гидрогеологи, инженер геологи, өрөмдлөгийн ажлын иж бүрэн цогцолбороор бүрэн төгс хийлгэх, геофизикийн судалгааны мэдээллийг геологчид ашиглаж, геологи, геофизикийн нэгдсэн боловсруулалт, тайлалтын тайланг хүлээж авдаг болоход яам, агентлагууд анхаарч мэргэжлийн зөвлөхөөр хангахыг санал болгож байсан юм.

эх сурвалж: www.polit.mn

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

1 цаг 21 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

1 цаг 26 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

2 цаг 34 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

4 цаг 9 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

7 цаг 5 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

11 цаг 53 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

11 цаг 53 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин