Тусгай картанд “тустай” хэдэн үг

2022-10-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАНДИН

 

Монгол Улсын Засгийн газар 18 нас хүрээгүй иргэдийнхээ 90 хувьд нь одоо олгож байгаа хишгээ үргэлжлүүлэн өгөхөө амлаад хэдхэн хонож байгаа. Хүүхдийн мөнгийг өгнө, өгөхгүй гэсэн хэрүүл хэлэлцээний хажуугаар нэгэн шинэ сураг дуулдаж эхэлсэн нь багачуудад зориулсан мөнгийг тусгай картаар өгдөг болох гэнэ. Засгийн газраас чиглэл болгосны дагуу судалж байгаа гэдгээ Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэвлэлийнхэнд мэдээлэв. Өөрөөр хэлбэл, архи тамхины төрлийн барааг “аньж” чаддаг ухаалаг карт удахгүй нэвтрэх бололтой.

Одоогоор дэлхийн 23 улс орон хүүхдэд зориулсан мөнгөн тэтгэмж олгодог юм байна. Манай улс цар тахлын хүнд үеэс шалтгаалан хүүхдийн мөнгийг 100.000 болгож, хүүхэд бүрт олгож байгаа бөгөөд ирэх оноос 90 хувьд нь өгөхөөр төсөвт суулгаад байгаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн өнгөрсөн оны хагас жилийн тайлангаас харахад, хүүхэд бүрт олгож байх үед 1.2 сая хүүхэд мөнгөн тэтгэмж авч байжээ. Харин энэ мөнгийг хүртэж буй өрхийн дөрөвний нэг нь банкинд хадгалуулдаг бол 75 орчим хувь нь сар бүрийн хэрэглээндээ зарцуулдаг гэсэн судалгаа байна. Сар бүрийн амьжиргаандаа нэмэрлэдэг тэдгээр өрхийн 67 орчим хувь нь зөвхөн хүнсэнд зарцуулдаг гэсэн тооцоог мөн дээрх тайлангаас харж болж байна.

Хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн цагаас л “Хүүхдийн мөнгө хүүхдэд очихгүй байна”, “Аав, ээж нь хүүхдийнхээ мөнгөөр архи аваад уучихдаг” гэсэн шүүмжлэл нийгэмд тасралтгүй байсаар ирсэн.

Харин дэд сайдын хэлснээр ухаалаг картыг нэвтрүүлж чадвал олон жил дамнасан энэ хардалт нэг талдаа гарч, хүүхдийн мөнгө эзэддээ очих ээлтэй арга зам бий болж мэдэх юм.

Архи тамхи, ахуйн хэрэглээний бараанд бус зөвхөн хүнсэнд зориулсан ийм төрлийн картаар ард иргэдээ дэмжих бодлого олон улсад нэвтрээд олон жил болсон жишиг бий.

АНУ-д гэхэд өрхийн орлогоос шалтгаалж олгодог “EBT” хэмээн нэрлэгддэг тусгай карт бий. Хоолны талон эсвэл хүүхдийн мөнгө ч гэж ойлгож болохоор энэ картыг зөвхөн хүнс авахад зориулсан бөгөөд дэлгүүрийн кассын машин ухаалгаар таньж чаддаг. Дэлгүүрээс худалдан авалт хийгээд төлбөрөө төлөхдөө энэ картаа уншуулахад хүнсний барааны үнэ автоматаар хасагдаж, архи тамхи бусад бараа бүтээгдэхүүний төлбөр үлдэж харагдах энгийн зохицуулалт юм. Японд ч ийм төрлийн ухаалаг карт байдгийг тэнд амьдардаг нэгэн танил маань хуучилж байсан. Хүүхдэд ээлтэйгээрээ алдартай Европын орнуудад ч хүнсний карт байдаг юм билээ. Зарчим нь маш энгийн, “болохгүй” барааны жагсаалтыг тусгай аргачлалын тусламжтайгаар системд оруулаад үүнийгээ дэлгүүрийн кассын системд таниулчихсан л хэрэг.

Тэгэхээр хүүхдийн мөнгийг хүнсэнд зориулсан карт болгох нь тийм ч шинэ зүйл биш юм. Харин аль болох хүнд суртал, чирэгдэл багатай зохицуулалт хийж байж жинхэнэ шинэлэг бөгөөд дэвшилтэт шийдэл болмоор байна.

Бизнесийнхэн дунд “унадаг дугуйг дахин бүтээх шаардлагагүй” гэдэг энгийн мөртлөө чухал сургаал байдаг. Түүн шиг нэгэнт энэ төрлийн системийг нэвтрүүлээд бодит амьдралдаа хэрэгжүүлчихсэн бусад орны сайн жишгээс хуулбарлаад, мэдээлэл харилцааны компаниудтайгаа, банктай, хувь хувьсгал хамаарахгүй харилцан ойлголцоод хамтраад хийчихэд болохгүй ч гэхгүй зөв санаачлага санагдана. Харин тусгай карт гаргалаа гээд тусдаа хэдэн дэлгүүрүүдээ монополь болгож хөөргөөд, зөвхөн тэндээс л очиж үйлчилгээ авах ёстой гэсэн буруу жишиг тогтох вий гэсэн болгоомж бас бий. Тиймээс улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүдээс эхлээд байрны доор ч байдаг жирийн нэгэн дэлгүүрийн пос машинд ч тусгай тэр картыг таньдаг болох зохицуулалт хийе. “Судалж байна” гэсэн эрхэм дэд сайд энэ төрлийн судалгаагаа хэлүүлэлтгүй л хийж байгаа гэж найдъя. Нэг үеэ бодвол Монгол Улс мэдээллийн технологи тал дээр дэлхийн хөгжлөөс хоцролгүй зэрэгцэн алхаж, харин ч энэ салбарт тэргүүлэгч олон компани, стартапууд шил шилээ даган төрсөөр байгаа. Тиймээс харьцангуй технологижсон энэ нийгэмд чирэгдэл багатай ямар ч шийдлийг хэрэглэгчид ухаалгаар хүлээгээд авчих ухамсартай болсон шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 201 (6933)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22