А.Батцэцэг: Коммунист намын их хурлаар шинэ эриний Хятадын дипломат бодлого өөрчлөгдөнө  

2022-10-14
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

С.УЯНГА

 

Хятадын Коммунист намын XX их хурал болоход хоёр өдөр үлдлээ. Дэлхий нийтийн анхаарлыг татаж буй тус их хуралтай  холбогдуулан МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн ахлах багш, доктор А.Батцэцэгтэй ярилцлаа.

 

-Цар тахал, геополитикийн онцгой цаг үед Хятадын Коммунист нам хуралдах гэж байгааг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглаж байна. Энэ хурлаар ямар шинэ боломж, сорилтыг нээх бол?

-Энэ сарын 16-нд болох Хятадын Коммунист намын XX их хуралд улс даяар 38 сонгуулийн нэгжээс сонгогдсон 2296 депутат оролцоно.  Өөрөөр хэлбэл, Коммунист нам орчин үеийн шинэ социалист улс орныг цогцлоон бүтээж, хоёр дахь зуун жилийн зорилтынхоо төлөө шинэ замд гарах чухал мөчид хуралдах гэж байна. Тус хурлаар хэд хэдэн шинэ сорил боломжуудыг нээж гадаад, дотоод бодлогууддаа өөрчлөлт хийнэ гэж харж байгаа.

Хятадын Коммунист намын Төв хороог шинээр байгуулна.Шинэ эриний Хятадын дипломат ажиллагаа чухалчилбал, АНУ-тай харилцах харилцаанд уян хатан байр суурьтай оролцох, хөрш орнуудтай дипломат харилцаагаа сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Шинэ эриний Монгол, Хятадын  харилцаанд гол тодотголуудыг өгч шийдвэрлэх байх гэж судлаачийн хувьд бодож байна. Эндээс харвал нэгдүгээрт, Хятадын Коммунист намын Төв хороо бол тус намын үндсэн эрх мэдлийн байгууллага мөн. Энэ нь Төв хорооны гишүүд болон орлогч гишүүдээс бүрддэг. Удирдагч нь одоогийн БНХАУ-ын дарга буюу Ши Жиньпин. 2012 оны арваннэгдүгээр сараас хойш Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.  Харин энэ удаагийн их хурлаар ХКН-ын шинэ Төв хороо болон Ёс зүйн хорооны төв комиссыг шинээр байгуулах юм. Хоёрдугаарт, Шинэ эриний Хятад улсын дипломат ажиллагаанд анхаарлаа хандуулах өнцгөөс харвал БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн гадаад бодлогын гол агуулга болох Хятадын шинэ эриний дипломат ажиллагаа нь илүү өндөр зорилго, илүү гайхамшигтай загвар, нээлттэй оюун ухаан, илүү их зорилго бүхий үндэстний сэргэн мандалт, хүн төрөлхтний хөгжил дэвшлийг ахиулах үндсэн чиглэлийг хатуу баримталж байна. Үүнээс гадна улсдаа болон дэлхий дахинд тайван байдлыг чухалчлах явдал юм. Мөн улс орнуудтай дипломат харилцааг илүү өндөр түвшинд хүргэх хүлээлттэй байгаа.

Дэлхий хэрхэн өөрчлөгдөх нь Хятадын хөгжилтэй холбоотой. Хятад улс хэрхэн хөгжих нь дэлхийн чиг хандлагатай холбоотой. Тиймээс Хятадын онцлогтой социализм шинэ эринд орж байгаа энэ онцгой цаг үеийн хурлыг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглаж байна. Дэлхийн анхаарлын төвд байна гэж хэлж болно. Энэ утгаар харвал олон улсын тавцан дахь Хятадын нөлөөлөл дэлхийн хөгжлийн шинэ хандлагад хэрхэн нөлөөлөхүйц байгаа нь харагдаж байгаа юм. Энэ боломжийг Хятад зөв ашиглаж чадвал том сорил боломж болно. Ши Жиньпин дарга ч өөрөө илэрхийлэхдээ  "Удахгүй болох БНХАУ-ын Коммунист намын XX их хурал бол орчин үеийн социалист улсыг бүх талаар цогцлоох тухай шинэ аяллын эгзэгтэй мөчид зохион байгуулах маш чухал хурал" гэж онцлон тэмдэглэсэн. Тэгэхээр энэ нь  нам болоод Хятад улсын  өнгөрсөн ба ирээдүйг үргэлжлүүлэх үйл хэргийн тухай. Хятад улсын, Хятадын үндэстнүүдийн их сэргэн мандалттай холбоотой гэж ойлгож болно.  Мөн тус хурлаар улс орныхоо ойрын таван жил, түүнээс ч урт хугацаанд хөгжүүлэх зорилт, зорилго, томоохон бодлогоо шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөнө гэж мэдэгдсэн нь бүс нутагтаа, цаашлаад дэлхийд тэргүүлэх, нөлөөллийн бодлогоо улам эрчимжүүлнэ гэдгээ харуулж байна гэдгийг тэмдэглэмээр байна.

-Энэ удаагийн хурал геополитикийн хувьд ямар өөрчлөлт авчирах бол. Тэр дундаа Хятад Америкийн харилцаа зөөлрөх, дэвшил гарах болов уу?

-Том гүрнүүдийн хоорондын харилцааны шинэ хэлбэр нь мэдээж харилцан хүндэтгэсэн  хамтын ажиллагааны түншлэл юм. Энэ нь хөгжиж буй болон удаан үргэлжилж байгаа улс хоорондын зөрчил, маргааныг шийдвэрлэх шинэ арга зам юм. Хятад, Америк хоёр улс нь дэлхийн тэнцвэртэй байдлыг хадгалахад тодорхой үүрэгтэйгээс гадна улс орнуудын харилцааны шинэ загварыг хөгжүүлэхэд харилцан итгэлцэл бүхий хамтын ажиллагаан дээр оршдог гэж болно. Гол нь энэ гараг ертөнц Хятад, Америк болон бусад улс орны хамтын хөгжлийг багтаах хангалттай орон зайтай гэж хэлмээр байна. Тиймээс  Хятад, Америкийн харилцааны шинэ загварыг хөгжүүлэхэд эрх тэгш, харилцан ойлголцол төлөвшлийг бий болгох хэрэгтэй. Гэхдээ Хятад, Америк хоёр үндэстний хувьд нөхцөл байдал хоёр өөр улс, бүх асуудлаар санал нэгдэх боломжгүй нь мэдээж.  Одоо байгаа санал зөрөлдөөнүүдийн тухайд яриа хэлцэл, солилцооны замаар ойлголцлоо нэмэгдүүлж тус тусын эрх ашиг орон зайг хүндэтгэх нь чухал юм.

-Хятад бол бүс нутагтаа гол тоглогч. Тэгэхээр хөрш орнуудтай дипломат харилцаагаа сайжруулах асуудал олон улсын анхаарлыг татаж байна?

-Хятад дэлхийд хамгийн олон хөрш оронтой. Тиймдээ ч  харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилсаар ирсэн. Түүхэн цаг үеийг эргэн харвал Хүйтэн дайн дууссаны дараа олон улсын эрх мэдэл, ашиг сонирхлын бүрэлдэхүүнд шинэ өөрчлөлт гарсан. Хятадын дипломат зохион байгуулалтад "захын бүс нь эхнийх" гэсэн хэллэг албан ёсоор бий болсон. Энэ уялдаагаараа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын Гадаад хэргийн сайд Ван И  2021 он Хятад болон Азийн орнуудын хувьд ахиц дэвшил, ургац арвинтай жил байх болно гэж  албан ёсоор зарлалаа шүү дээ. Мөн Хятад болон бусад бүс нутгийн хамтын нийгэмлэгийн орнууд, АСЕАН-ы харилцаа сайжирч, шинэчлэгдэнэ, ковидтой тэмцэхэд бие биедээ тусална. Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурна гэж тэмдэглэж байсан нь хангалттай хэмжээнд хэрэгжсэн гэж судлаачийн хувьд боддог. Мөн дижитал эдийн засаг, цэнхэр, ногоон эдийн засгийн хамтын ажиллагаагаа хурдасгаж байна. Энэ нь хүн төрөлхтөнд ээлтэй, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалж байна. Афганистан, Мьянмар улстай улс төрийн асуудлаар Хятад улс бүс нутгийн улс орнуудтай нягт хамтран ажиллаж, бүс нутгийн тогтвортой байдлыг хамтдаа хамгаалсаар ирсэн  гэдгийг дурдах нь зүйтэй байх. Мэдээж эдгээр асуудлаас өөр бусад хүмүүнлэгийн болон хүний эрхийн асуудал дээр тодорхой байр суурьтай ажиллах байх.

-Саяхан болсон ШХАБ-ын хурал дээр Төрийн тэргүүнүүд уулзлаа. Энэ үеэр урд хөршийн дарга нэлээн чухал асуудлуудыг хөндсөн. Ялангуяа, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ямар алхам хийх нь сонирхол татсан хэвээр байна?

-Энэ намар, есдүгээр сарын 16-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XXII дугаар хуралдаан болсон. Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэмдэглэхдээ. Бид  нэг сарын дараа Хятадын Коммунист намын XX их хурлыг хийж, Хятадын өөрчлөлт хөгжлийн томоохон ололт амжилт, үнэ цэнтэй туршлагаасаа хуваалцана. Шинэ эрин, шинэ аялал, шинэ бүтээн байгуулалтаараа дэлхийд шинэ боломжуудыг авчирч дэлхийн энхтайван, хөгжил, хүн төрөлхтний соёл иргэншлийн хувьд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгээ илэрхийлсэн. Хуулийн дагуу засаглаж, эдийн засгаа хөгжүүлж, ард түмний амьжиргааг дээшлүүлж, улс орныхоо ерөнхий хөгжилд илүү ач холбогдлыг чухалчилна гэдгээ тэмдэглэсэн. Тэр дундаа Тайванийн асуудлыг зохицуулахад нэг Хятадын зарчим буюу "1992 оны зөвшилцөл"-ийг баримталж, "Тайванийн тусгаар тогтнол"-оор салан тусгаарлах, гадны хүчин хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж, энхтайван, энхтайвны төлөө идэвхтэй хамтран ажиллах болно гэдгээ хатуу илэрхийлээд байгаа. Хоёр эргийн харилцааг цогцоор нь хөгжүүлэх зэрэг бүс нутагтаа хамтын ажиллагаа илүү тогтвортой тайван байдлаар тогтооно гэдгээ илэрхийлсэн. Мэдээж эдгээр асуудал дээр хугацаа шаардагдана. Гол нь тогтвортой байдлаар аливаа асуудлыг шийднэ гэдэг амаргүй.

-Манай хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, тэр дундаа шинэ эриний Монгол Хятадын харилцааг хэрхэн харж байна вэ. Их хурлын дараа ямар өөрчлөлт авчирах бол?

-Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын зургаа дахь уулзалт Самарканд улсад болсон. Ши Жиньпин дарга Монгол, Хятад, Орос хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар дөрвөн санал дэвшүүлсэн. Нэгдүгээрт, гурван орны хамтын ажиллагааны зөв чиглэлийг олж тууштай барих. Улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэх, харилцан дэмжлэгээ нэмэгдүүлэх, язгуур ашиг сонирхлыг хүндэтгэх. Хоёрдугаарт, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эрсдэл, сорилтыг шийдвэрлэх хамтын ажиллагааны платформ, хөгжлийн нөөц бололцоог нээж өсөлтийн платформыг хамтран байгуулах явдал гэдгийг хэлсэн. Гуравдугаарт, гурван улсын эдийн засгийн коридор байгуулах нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, соёлын харилцаа холбоо гүнзгийрүүлэх, гурван улсын бизнесийн хүрээнийхэнд зориулсан өндөр чанартай солилцооны платформыг үргэлжлүүлэн байгуулах тухай байсан.

Сүүлийнх нь бүс нутгийн харилцааг гүнзгийрүүлэх юм. Үүнээс харахад Хятад улс Монгол Улстай уламжлалт найрамдалт харилцааг тогтвортой хөгжүүлж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа шинэ шатанд гарч байна гэдгийг хэлэх нь зүйтэй. Хятадын тал Монгол Улстай засаглал, удирдлагын туршлагаа харилцан солилцож, "Бүс ба зам" санаачилга болон "Тал нутгийн зам" санаачилгын уялдаа холбоог бэхжүүлж гурван улсын  эдийн засгийн бүтээн байгуулалтыг ахиулахад бэлэн гэдгээ илэрхийлсээр байна. Мөн манай улсын "Нэг тэрбум мод тарих" төлөвлөгөөг дэмжиж байгаа. Дээрээс нь Монголын талтай цөлжилттэй тэмцэх төслүүдэд идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Манай тал мөн найрсгаар хүлээн авсан. Энэ бүгдээс харахад геополитикийн өгөгдлөөрөө хөрш зэргэлдээ орших манай хоёр орны ойрын ирээдүйн болон хэтийн зорилтын хувьд аль аль талынхаа бие даасан бодлогыг хүндэтгэн хүлээн авч харилцан ашигтай хамтран ажиллаж энхтайван аюулгүй байдлын гол зарчмаа алдахгүй явах нь зүйтэй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 200 (6932)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин