Байгаль орчинд ээлтэй шахмал түлш худалдаалж эхэлжээ

2022-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

"Зуухны мангас" нарс модны үртсэн шахмал түлшийг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцууллаа. 

ОХУ-д цутгасан модон эдлэл, тавилгын хавтан, модон шахмал түлш үйлдвэрлэгч "Элит" компани Монгол дахь "Саян уран мандал" ХХК нь хамтран экологийн шахмал түлш нийлүүлж, өнгөрсөн сараас зах зээлд нийлүүлж эхэлжээ. ОХУ-ын "Элит" компани нь 2011 онд байгуулагдаж, сард 50 мянган м.куб модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус улсын Сибирийн Ангарск, Новосибирск, Усолье-Сибирское хотын хэрэгцээг хангадаг аж. 

Улаанбаатар хот болон зарим аймаг, сумын агаарын бохирдлыг бууруулах өндөр ач холбогдолтой нь лабораторийн шинжилгээгээр баталгаажиж, Монголын зах зээлд борлуулах эрхийг "Саян уран мандал" ХХК авсан талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Баасандулам мэдээлэл өгсөн юм. Түлшний техникийн үзүүлэлтийг танилцуулбал:

  • Илчлэг: 4246 Ккал
  • Чийгшил: 11.4 хувь
  • Үлдэх үнс 0.5 хувь
  • Бат бөх чанар: 99 хувь
  • Савлагаа: 12 ширхэг буюу 10 кг
  • Шаталт: 90-100 минут байна.

Үүнээс гадна цавуу, барьцалдуулагч гэсэн химийн ямар ч нэгдэл, хольцгүй, үнс үлдэхгүй, 11.4 хувийн чийгшилтэй, бүрэн шаталттайгаар онцлог. 12 ширхэгийн савлагаатайг Таван шар, Яармаг, Долоон буудал гэсэн хотын алслагдмал бүсэд 15 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм. Нэг тонн шахмал түлш нь хэрэглээгээр таван тонн нүүрстэй тэнцдэг. Мөн бүх төрлийн зууханд тохиромжтой, угаартах эрсдэлгүй гэдгийг үйлдвэрлэгчид онцоллоо.

Эх сурвалж: www.polit.mn 

холбоо барих мэдээлэл?
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17