Эргэн төлөлтийг хойшлуулах нь сөрөг нөлөөтэй

2022-10-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр ипотекийн зээлийг зогсооно, Засгийн газрын мэдэлд шилжүүлэх асуудал хөндөгдсөн. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ”Засгийн газраас өргөн барьсан төсөлд ипотекийн зээлийг Монголбанк хэрэгжүүлж ирсэн. Ингэхдээ зээлийн эргэн төлөлтөөс хамаарч асуудлыг шийдвэрлэж байгаа. Ирэх оноос зээлийг Засгийн газарт шилжүүлэх эсэхийг ажлын хэсэг судлаад тодорхой шийдлүүд гаргана. Тухайлбал, цар тахлаас шалтгаалж зээлийн эргэн төлөлтийг түр хойшлуулсан. Тэгэхээр он гараад иргэд зээлээ төлөхөд дарамт учруулж болзошгүй. Эдгээрийг ажлын хэсэг судалж шийдвэрийг гаргана” хэмээн тайлбарлалаа.

Дэлхийн нийтэд тархсан цар тахал Монгол Улсад тархаж, нийгэм эдийн засаг, эрүүл мэнд, бизнесийн салбарт тодорхой сорилтуудыг дагуулсан билээ. Дотоодод халдвар тархсанаас хойш төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах таван удаагийн шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу хөнгөлөлттэй нөхцөлийн хүрээнд олгосон зээлийн 88.4 хувь буюу 57800 айлын 170 мянган гаруй иргэн эргэн төлөлтөө хойшлуулжээ. Өөрөөр хэлбэл, гурван их наяд төгрөгийн зээлийг хойшлуулсан аж.

МИК банкнаас иргэдэд олгосон зээлийн багцыг худалдан авч үнэт цаасжуулах  үндсэн үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй. Нийгмийн хариуцлагын хүрээнд 401.7 тэрбум төгрөгийг иргэдийн өмнөөс бонд эзэмшигчдэд өөрийн нөөц сангаас  төлж, хувийн байгууллагуудаас хамгийн том зардлыг хариуцсан. Сүүлийн саруудад мөнгөний бодлогын хүү чангарч буйтай холбоотойгоор арилжааны банкууд зээл олголтоо багасгасан. Монголын банкны холбооноос “Эргэн төлөлтийн орлогоосоо дараагийн зээлүүдээ олгодог. Гэтэл төлөлтийг нь хойшлуулсаар байвал санхүүжилт буурч зээл олгох боломжгүйд хүрнэ” хэмээн үзэж байгаа юм. Сангийн сайд Б.Жавхлан “Ипотекийн зээл төлөлтийг үргэлжлүүлэх нь иргэдэд эрсдэлтэй. Иргэд зээлээ төлж болно эсвэл сунгах боломжтой. Түүнээс гадна энэ сэдвийг хөндвөл цар тахлын тухай хуулийг ч сунгах асуудал давхар яригдана. Бидэнд хугацаа байгаа учраас шаардлагатай бол дахин хэлэлцэнэ” гэлээ.

Монголын банкны холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ хэлэхдээ “Цар тахлын өмнө макро эдийн засгийн үзүүлэлт, инфляцын түвшин, бараа, бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байсан. Харин 2020-2021 онд эдийн засгийн гол үзүүлэлтүүд буурч эхэлсэнээр Төвбанк бодлогын хүүгээ нэмэх болсон. Энэ зохицуулалт нь хадгаламж, зээлийн хүү өсөхөд нөлөөлж буй. Мөн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор төгрөгийн ханш суларч, ам.долларынх чангарч эхэлсэн. Эдгээр асуудлууд нь ипотекийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд хүндрэлтэй байдлыг бий болгож байна. Олон улсын нийтлэг жишиг нь ипотекийн зээлийг төрөөс 100 хувь санхүүжүүлдэг. Манайд ипотекийн зээлийг анх олгохдоо банкууд эх үүсвэрийн 10, Монголбанк 90 хувийг гаргаж эхэлсэн. Харин зургаан хувийн хүүтэйгээр олгоход энэ харьцаа 60:40 болсон. Гэтэл цар тахлын дараах нөхцөл байдалд үүнийг үргэлжлүүлэх нь бэрхшээлтэй” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 199 (6931)

 

эдийн засгийн эргэлтээ сайжируулья иргэдийн амжиргаагаа дэмжье орон сууц авахаар хүлээж буй иргэдэд боломж олгоё гэвэл эргэн төлөлтөө хийж эхлэх нь зөвөө,
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17