Б.ДАРЬСҮРЭН
Гашуунсухайт боомтоор энэ сарын 10-нд 110 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25 мянган тонноор давсан үзүүлэлт аж.
Түүнчлэн Гашуунсухайт боомтоор тухайн өдрийн 17:00 цагийн байдлаар нүүрс тээврийн 811, бараа материалын тав, зэсийн баяжмалын 50 машин буюу нийт 919 машин гарсан гэж Хилийн боомтын үндэсний зөвлөлөөс мэдээллээ.
Манай улс оны эхний есөн сарын байдлаар 19 сая тонн нүүрс экспортолсон нь төсөвт тусгасан 28 сая тоннын 68 хувьд хүрч буй дүн гэв. Энэ нь 2020 оны түвшнээс 4.1 хувиар доогуур үзүүлэлт ажээ.
Эх сурвалж: www.polit.mn