Б.ДАРЬСҮРЭН
Хөгжлийн банкны зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын 30-ны байдлаар 2.7 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Үүний 31 хувь нь төрийн өмчит компанийн найман зээлдэгчийн 874.5 тэрбум төгрөгийн багц, 69 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн багц байна.
ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨ ХИЙГЭЭГҮЙ ТОМООХОН ЗЭЭЛДЭГЧИД:
Зээлийн харьцуулсан үзүүлэлт
Хөгжлийн банкнаас зээл авсан, эргэн төлөлт хийгээгүй хувийн хэвшлийн томоохон компаниудын зээлийн мэдээллийг танилцуулж байна. Тухайлбал, “Хөтөл” ХХК 357.5 тэрбум, “Бэрэн групп” ХХК 181.2 тэрбум, “Эрэл” ХХК 187.7 тэрбум, “НВЦ” ХХК 72.9 тэрбум, “Изинис Эйрвэйз” ХХК 29.7 тэрбум, “Түгээмэл түмэн хишиг” ХХК 25.3, “Мондулаан трейд” ХХК 19 тэрбум, “Бармон” ХХК 17.6 тэрбум, “МБҮ трэйд” ХХК 17.6 тэрбум, “Зэст-Өндөр” ХХК 12.3 тэрбум, “Мон лаа” ХХК 7.6 тэрбум, Чингис хаан банк 49.7 тэрбум төгрөг байна.
Зээл авч эргэн төлөлт хийгээгүй төрийн өмчит зарим компанийнн зээлийн мэдээллийг танилцуулахад, ТОСК-ийн "Буянт-Ухаа-I,II" хорооллын зээл, хүүгийн үлдэгдэл энэ оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар 171.1 тэрбум байсан бол өнгөрсөн сарын 30-ны байдлаар 181.9 тэрбум төгрөг болж өсжээ. Хөгжлийн банкны зээлээр баригдаж буй төсөл хөтөлбөрүүдээс онцлоход, "Таван толгой" цахилгаан станцын төсөлд зориулж авсан зээл, хүүгийн үлдэгдэл нэгдүгээр сарын 20-нд 45.8 тэрбум байснаас 55.7 тэрбум төгрөг болсон бол Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд зориулж авсан зээл, хүүгийн үлдэгдэл 43.2 тэрбум байснаас 53.4 тэрбум төгрөгт хүрчээ.
Эх сурвалж: www.polit.mn