Иргэд: Түлшний олдоц муу байна

2022-10-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Баасан гарагаас эхлэн нийслэл болон зарим аймагт  цаг агаар сэрүүсч цас орж эхэлсэн. Улмаар галлагаа эхэлж, шахмал түлшний эрэлт ихсэв. Энэ сарын 3-ны Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болсон. Энэ үеэр Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд 120 мянган тонн түлш нөөцөлсөн. Борлуулалтын 473 цэг ажиллаж буйг энэ сарын 15 гэхэд 650 болгоно. Өдөрт 800-900 тонн түлш борлуулж байгаа” гэлээ. Харин НМХГ-ын дарга С.Даваасүрэн “Шахмал түлшний чийгшил өнгөрсөн жил 6.8 байсан бол энэ жил хамгийн ихдээ 3.8 буюу чанар маш сайн байгаа” гэсэн юм.

Шахмал түлшний олдоц, нийлүүлэлт ямар байгааг сурвалжлахаар нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийг зорилоо. Шар хадны эцсээс Эрдэнэтолгой хүртэл алхахад түгээлтийн таван цэг байсан боловч “түлш дууссан” гэх шалтгаанаар гурав нь хаалттай байсан бол хоёр нь зөвхөн мод зарж байлаа.

Нэрээ нууцлахыг хүссэн хоёр борлуулагч “Нэг удаагийн татан авалтаар таван тонн түлш авдаг. Өглөө 09:00 цагт ирлээ гэхэд өдөр 13:00-14:00 цагийн хооронд дуусчихдаг. Өчигдөр захиалгаа өгсөн ч одоо болтол түлш ирээгүй байна” гэх ижил мэдээллийг өгсөн юм. Харин биднийг ярилцаж байх үед буюу энэ сарын 8-ны 14:50 цагт түлш ирж байлаа. Түүнчлэн иргэдийн байр суурийг сонсоход, түлшний олдоц, хүрэлцээ муу байгааг хэлсэн юм.

 

БЗД-ийн XVII хорооны иргэн Б.Пүрэвдорж:Нэг удаа олгох түлшний хэмжээг нэмэх хэрэгтэй

 

-16 дугаар хорооллоос “Да хүрээ” зах хүртэл явахад түлш олдохгүй байна. Иргэдэд олгосон картаар долоо хоног тутамд зургаан шуудай түлш өгдөг. Жишээлбэл, манайх өдөрт нэг, хүйтний эрч чангарсан үед хоёр шуудай түлш хэрэглэнэ. Тэгэхээр зургаан шуудай түлш долоо хоногт хүрэлцдэггүй. Иймээс нэг удаа олгох түлшний хэмжээг нэмэх эсвэл хоорондын хугацааг богиносгомоор байна. Чанарын хувьд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хоггүй, илч нь сайжирсан байна.

 

Иргэн С.Дулмаа: Автобусаар таван буудал явахад түлш олдохгүй байна

 

-Шар хадны эцсээс автобусанд суугаад, 16 дугаар хороолол хүртэл явлаа. Түлш дууссан гээд цэгүүд нь ажиллахгүй байна. Түгээлтээ цаг алдалгүй хийж, иргэдийг чирэгдүүлэхгүй байх хэрэгтэй. Мөн нэг удаа олгох түлшний хэмжээг нэмэхгүй бол зургаан шуудай түлшээр долоо хононо гэдэг хэцүү шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 196 (6928)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17