Айлчлал:Канадын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюригийн тухай 10 баримт

2022-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Канад улсын парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри энэ сарын 9-13-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Үүнтэй холбогдуулан Канадын нэр хүндтэй сурган хүмүүжүүлэгч, хуульч мэргэжилтэй, улс төрч Жорж Ж.Фюригийн тухай 10 баримтыг та бүхэндээ хүргэе.

1.Канадын Сенатын танхимын 45 дахь дарга Жорж Ж.Фюри анх 1999 оны наймдугаар сарын 11-нд Сенатын гишүүнээр сонгогдож байжээ. Ийн 2015 оноос  хойш төрөлх Лабрадор мужаас сонгогдсон Сенатын танхимын анхны дарга хэвээрээ байгаа юм.

2.Тэрбээр Лабрадор мужийн Мемориал их сургуульд урлагийн болон боловсролын бакалаврын зэргийг 1970 онд зэрэг хамгаалж байв. Үүний дараагаар тус сургуульдаа магистраар суралцаж төгссөн.

3. Сент Жонс дахь Ромын Католик сургуулийн Удирдах зөвлөлийн багш, Порт-о-Порт Ромын Католик сургуулийн хяналтын дэд захирлаар ажиллаж байсан сурган хүмүүжүүлэгч юм.

4.Боловсролын салбарт 1969-1980 онд ажилласныхаа дараагаар Жорж Ж.Фюри Далхаузи хуулийн сургуульд бакалаврын зэргээ 1983 онд хамгаалж, хуульч болжээ.

5.Хуульчаар ажиллах хугацаандаа Эрүүгийн хуулийн зарим заалт үндсэн хуулийг зөрчсөн болохыг нотолсон. Ингэснээр тэрбээр хуулийн фирмийн ахлах түнш, мужийн Цагдаагийн газрын Гомдол хүлээн авах комисст ажилд орсон билээ.

6. Жорж Ж.Фюри Хатан хааны зөвлөхөөр 1996 онд томилогдож байв.

7. Тэрбээр Лабрадор мужид 1948 оны тавдугаар сарын 12-нд төрсөн.

8.Жорж Ж.Фюри дөрвөн хүүхэд, долоон ачтай.Түүний хүү Эндрю 2020 онд мужийнхаа 14 дэх захирагч болсон.

9.Сенатын хэд хэдэн хорооны гишүүн, Дотоод эдийн засаг, Төсөв, Засаг захиргаа, Хуулийн асуудал хариуцсан байнгын хорооны даргаар ажиллаж байв.

10. Жорж Ж.Фюри одоогоор Канадын Сенатад хамгийн удаан ажилласан гишүүний дээд амжилтыг тогтоогоод байна.

Эх сурвалж: sencanada.ca

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

5 цаг 50 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

5 цаг 55 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 4 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

8 цаг 39 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

11 цаг 34 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 22 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 22 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин